Өвлийн нарлаг хүлэмжний хуралд суулаа..

Түрүүний Чандмань АгроПаркийн төслийн нэгээхэн хэсэг болох өвлийн нарлаг хүлэмжний талаарх хуралд суулаа ..
Сургалтын зохион байгуулж байгаа хүн нь Алтанцацралт гэж Шувуун фабрикт сүүлийн хоёр жил Өвлийн нарлаг хүлэмжийг туршиж үзэж байгаа хүн юм байна.


Тус агропаркийн хүрээнд 20 га газрыг хүлэмжний цогцолбор аж ахуйд өгсөн. Чингис бондын 17.4 сая долларыг хүлэмжний аж ахуйд өгнөө гээд Засгийн газрын тогтоол нь гарцын байна.

Өвлийн хүлэмжний төсөл нь 2015 оны 5 сараас 2017 оны 12 сар хүртэл явагдана.
Хүнсний ногоо хэрхэн хэрэглэж байна бэ санал асуулга хэрэгжүүлсэн НҮБийн судалгаагаар азийн орнуудаас хамгийн их хүнсний ногоо хэрэглэдэг Хятад хүн жилд 350 кг, Монгол хүн 30кг гарчээ.
2011 оны байдлаар манай улс хүнсний ногооны 81 хувийг гадаадаас импортлож оруулж ирж байгаа бөгөөд 19 хувийг л өөрсдөө тариалан ургуулж байна. Манай улсад нийт 200 гаруй өрх хүлэмж эрхэлж байгаа бөгөөд 10 орчим хүнсний ногоо тариалж байна. Үүнээс 87 хувийг иргэд өрхийн аж ахуй, 13 хувийг ХАА тариалдаг.
Үүнд хүлэмжинд өргөст хэмх, навчит ногоо, улаан лооль, гүзээлзгэнэ тарьж ургуулж байна.
Үндсэн худалдан авалт нь цагаан сар, шинэ жилийн баярын өмнө маш их хэмжээгээр импортлож оруулж ирдэг байхнээ .
Импортын ногоо нь хүлэмжнээс 5 6 гар дамжин, 7оос 10 хоногын дотор манай улсын иргэдын зах дээр хүрдэг байхнээ ..
Бид жил бүр 18 саяаас 20 сая хүртэлх долларын хөрөнгийг гадны улсуудын хүнсний ногоог худалдан авч байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас болоод ургац муу авдаг нь эрээний наймаачдын том олз болж байгаа нь харамсалтай.

нарлаг хүлэмжний цогцолбор аж ахуйн зорилго нь:
Нэг дор аж ахуй болон нэгдэж зардалаа хувиарлах, Жилийн 4н улиралд ногоо тариалах, Нэг га-аас өндөр ургац авах, Зах зээлээ судлах, хэрэглэгчдийн зах зээл судлах, нэгдсэн худаг ус, дулааны станцтай болох

Хамтрах хүмүүс нь:
Техник эдийн засгийн төсөл хэрэгжүүлж, ХХААЯаманд 7 хувийн төсөл барих зээл авах
Нэг зураг төслөөр хүлэмжнүүд баригдана.
6 сарын нэгэнд 60 хүлэмжний барилгын ажил дуусахаар төлөвлөж байна.
Энэ хооронд 2 сарын сургалт явагдах бөгөөд 60 хүлэмжний дунд 5 агрономч тавиагдах бөгөөд нэг хүн нь 2 саяаар цалинжих юм.. Гэхдээ энэ хүлэмжнүүддээ хуваахаар 166000 төгрөгийн цалин гарч байгаа юм .. Барилга явагдаж байх хугацаанд 2 сартай үрсэлгээг боловсруулж байх болно. Уг хүлэмж нь өөрийн өртөгөө 2 жилийн дараа нөхнө.
Технологийн баг нь Монгол улсад нутагшсан сорт гаргаж Монгол Брэнд үүсгэхээр ажиллах болно. Хамтарсан хүмүүс нь сар бүр технологийн багынхны тайланг сонсоно.

Хүлэмжний цогцолборын давуу болон Боломж
Боломж

  • татварын хөнгөлөлт
  • хамтын төсөлд нэгдэж санхүүжилт босгох
  • хөнгөлөлттэй зээлд хамрагдах
  • үнэгүй газар эзэмших
  • нэгдсэн зохион байгуулалттай мэргэжлийн байгууллагаар хүлэмж бариулах
  • хамтын хөдөлмөрөөр хөл дээрээ босох
  • сүүлийн үеийн технологийн шууд хэрэглэх


Давуу тал 

  • Байршилд сайтай зах зээлд ойр
  • дэд бүтцийн шийдэлтэй засмал зам, өндөр хүчдэл, худаг ус, дулааны хангамж
  • Маркетинг менежмент, борлуулалт ложистикийн нэгдсэн оновчтой бодлого явуулах
  • үндсэн зардалууд хуваагдах тул бүтээгдэхүүний өртөг багасч ашиг орлого нэмэгдэнэ.


Хамтрах хүмүүсийн шаардлага:
Эрхзүйн чадамжтай, өргүй, 30 хувийн өөрийн санхүүжилттэй, туршлагатай, багаар ажиллах чадвартай

Хүлэмжийн мэдээлэл:
20 га талбайд 800мкв хэмжээ бүхий 60 ширхэг хүлэмж, 380 квт өндөр хүчдэл, гүний худгын нэгдсэн хангамж, дулааны хангамжтай, сайхан орчинтой хүнсний ногоо тариалах стандарттай.
дуслын усалгаа, технологийн арчилгаа тордолгоо, хөнгөн цагаан хучлага бүхий хөнжилтэй

За хуралд суусан тэмдэглэлээ буулгалаа ..
Та бүхэн сонирхож байгаа бол тухайн хүний фв хаягруу нь орж тухайн хүний өгсөн ярилцлага болон хүлэмжнийх нь талаар сонирхож хараарай.
Алтанцацралт, Хүлэмжний аж ахуй эрхлэгч















Comments