Лекц:: Монгол дахь нүүрс боловсруулалтын үйл ажиллагааны бололцоо ба асуудал

PMI Mongolia Chapter                               2015 оны 3 сарын 30нд
March monthly meeting 

Challenges and problems for developing coal processing projects in Mongolia
    Эм Си Эс ХХК Нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих төслийн удирдагч PhD  Ундрах Нэргүй

Уг лэкцний утга нь нүүрснээс шингэн түлш гаргаж авах зорилгоор Эм Си Эс ХХКийн үйлдвэр баригдахаар өнөө маргаашгүй болсон юм байна.
Багануурт үйлдвэрээ барихаар төлөвлөж байна. Нүүрснээс дараах гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авна.
  • Diesel, өөрсдөө хэрэглэнэ.
  • Naphtha дайвар бүтээгдэхүүн, БНХАУруу экспортлох
  • DME  энэ бүтээгдэхүүнийг боловсруулж шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. 100 000тн үйлдвэрлэнэ.
  Эм Си Эс ХХК нь өөрийн улсын шийдэж чадахгүй байгаа хоёр асуудлыг шийдэхийн төлөө уг үйлдвэрийг байгуулж байна. 
  1. Агаарын бохирдол тодорхой хэмжээгээр багасгах- Убгийн агаарын бохирдол дэлхийн нийслэл хотуудаас хоёрдугаарт орж байна. Гэр хороололын түүхий нүүрсний галлалт их нөлөөлж байна. 
  2. Бензиний экспортыг тодорхой хэмжээгээр бууруулах-одоогоор манай улс гаднаас зуун хувь бензинэ авч байгаа нь стратегийн асуудалд ноцтой нөлөө үзүүлж байна.
Манай улсын хэмжээнд бензин түлшийг дараах аргаар үйлдвэрлэж болно

  • Байгалийн хий болон шатдаг занар. манай улсын хэмжээнд илүү чулуулагтай бөгөөд занарыг боловсруулахад нийт 15-20 хувийг ашиглаж болох ба үүнээс 60-70 хувь нь түлш болдог
  • Газрын тос нь нөөц гайгүй. ГАзрын тосны үйлдвэр байгуулахд 2 сая барел зарах ёстой байдаг. 43 сая тн газрын тосны нөөцтэй. Миний бодлоор бол БНХАУруу экспортловол илүү ашигтай манай орны хувьд
  • нүүрсний баялагаараа дэлхийн улсын эхний 10 хувьд ордог. 178тэрбум тн нөөцтэй.
нүүр боловсруулахдаа нүүрсийг хийжүүлдэг дараа нь түлш гаргаж авдаг. Гарсан нийлэг хийг цаилгаан станцад хэрэглэнэ. Бүх төрлийн хуванцар гаргаж авч болно. Гангийн үйлдвэрт ашиглана. 
Энэ үйлдвэр байгулагдсанаараа маш олон үйлдвэрийн үндсэн түүхий эд болдогоороо онцлогтой.
Одоогийн байдлаар компанийн технологийн баг нүүрсийг янзлах талаар технологийн нөхцөл хийсэн байгаа.
Нүүрсийг хоёр ангилдаг.
1. Кокосждог нүүрс бол Тавантолгой гэх мэт чанартай газар байдаг. үүнийг БНХАУруу экспортловол манай орны хувьд ашигтай.
2. Эрчим хүчний нүүрс бол Шивээ овоо, Багануур , Шарын гол байдаг. чанар муутай гэж хэлж болно, экспортлох боломжгүй угаасаа өртөг багатай. Энэ нүүрсийг бид нар ашиглаж түүхий нүүрс боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байна.
Нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулахаар Эм Си Эс ХХК, МАК, Цэцэн майнинг компаниуд байна. ЭХэндээ тус тусдаа явж байгаа боловч одоо сүүлийн үед хамтарсан нь дээр юм байна гэж ойлгоод хамтрах талаас н ярилцаж байна.
Манай компанийн хувьд дэлхийн шилдэг технологийг авахаар гэрээ хэлцэл хийгээд явж байна.

Гадаадын банкнаас зээл авах учир байгаль орчинд ээлтэй үйлдвэр байх шаардлага тавьдаг. Иймээс манай үйлдвэр нь хуурай хог хаягдал, дэлхийн стандартад нийцсэн байхаар төлөвлөж байгаль орчинд ээлтэй төсөл болно.
Одоогийн байдлаар бол инженерийн асуудал дууссан, Санхүүгийн талаар бид нар хүлээгдэж байна.
Багануурт нүүрс шингэрүүлэх үйлдвэр барихад тээвэр, ус, нүүрсний асуудал нь шийдэгдсэн барихад хамгийн тохиромжтой газар юм.
















Comments