ЦОЛын төрсөн өдрийг тэмдэглэсэн нь

ЦОЛЫН ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛТГЭЛ
За байзөө... аав бид хоёр хүлэмж барих санаатай ноцолдож байлаа. 6 сарын дундуур.
Бид нар зээл авсан талаараа яахуу бичнээ.
Тэгээд манай хашааруу мал орох гээд би аавын утсыг өөрийнхөө утсыг авчихсан мал хөөгөөд завгүй.. аав тээр тэнд нэг бандитай хамт хүлэмж барих гээд ноцолдож байваа.
Утас дугарлаа.. аавын утас болхоор би авсангүй. Завгүй байхад ээж залгаж байна. Хууч хөөрөх гэж л байгаа биз гээд би салгалаа.. дахиад залгаж байна. Дөрөв тав залгасны сүүлд би авлаа.
Завгүй бахйад ээжтэй ярихад ядаргаатай байдымаа. Хүн завгүй байгааг ер ойлгохгүй шальдар булдар юм яриад л ..
Тэгээд би ууртай авлаа.. завгүй байнаа яаасн.. гэтэл Цолын төрсөн өдөр болохым байнаа..Аавдаа хурдан хэлээчээ.. гэжйина.
Би аавын хажууд очоод утсаа өглөө. Аав за юун сүртэй юм гэжийна.
Тэгээд бид хоёр завгүй байхад юун Цолын төрсөн өдөр манатай энэ хүлэмжээ босгочихымсан гэж зүтгэлээ.. Маргааш нь би дөрвөн цагийн алдад гэртээ давхисаар байгаад орж ирлээ.
Ээж Цол Дөл гурвуулаа суучихсан намайг хүлээжийна. Гэр орноо засы л гэнэ.
Тэгий л гээд шийдчихлээ.. Хуучны угсармал хоёр өрөө байраа засы гэж гэнэт шийдээд обойгоо урах ажлаа Цол Дөл хоёрт даатгаад ээж бид хоёр гурвалжинруу гараад давхилаа.
Аа аахар саахар юм авлаа. Тэгээд эргээд иртэл том өрөөгөө нилээн сайн урсан байна. Шууд эмульсээ задлаад таазаа будлаа.. Тааз хусах зав байгаагүй бөгөөд долоо хоногийндараа хүмүс ирэхгэж байсн тул хусаад суух ч завгүй юм. Будаж гарлаа. Дөл цонхоо онгойлгоод модон цонхнуудыг будаж гарлаа. Манай модон цонх чинь нилээн хар байсы м байна. Том өрөөний цонхоо будчихаад хаалганы завсар зогсонгоо том болон галзуухны өрөөнийхөө цонхыг харьцуулж харлаа. Тэнгэр газар юмуу хаашаайен.. манайх яаж ийм байранд бас амьдарчиийсиймбээ гэж өөрсдийгөө гайхав.
Гэнэт ухаан орж энэтэр... ТЭгээд эхний өдөр том өрөөний цонхоо цэмцийтэл будлаа.
Би ажлын цагаар ажилдээрээ байсан бөгөөд харин орой шууд гэрлүүгээ очиж, тааз эмульсдэх, обойгоо наах ажлыг хийнэ. Манай Дөл нилээн сүрхий эрчтэй дайрч байсныг хэлэх үү цонхнуудыг бүгдийг нь гараасаа гаргасан. Би харин чаддаг ажил болох обойгоо гялалзтал наав.
ХЭдэн жилийн өмнө найзынхаа гэр засварт гар бие оролцож байхдаа обой нааж байсан хүнийг харж сурч авснаараа жижиг байраа болон энэ байраа засч байсан туршлагатай. Сурсан юмыг сураар боож болохгүймдаа ааая өөрийгөө асар магтаж энэтэр.. Энэ удаагийн хоёр өрөө байр буюу дөрвөн өрөөны бүх обойг гялалзтал наасан. Цол нямбай болохоороо жижиг сажиг обой, булангуудыг сайн нааж өглөө.
засвар нилээн дуусч байсан мөртлөө л жижиг сажиг засварт нилээн их гаргалгаа хэрэгтэй л байлаа.
МАРГААШ ЦОЛЫН ТӨРСӨН ӨДӨР.
Ээж сэргэлэн гар нэг мэдсэн чинь дөрөвхөн өдрийн дотор цав цагаан дээл хийлгээд өмсчихөж. ААВ сэргэлэн бус болохоороо урьдны дээлээ гаргасан боловч мань хүн турсан болхоор дээл нь томдооод лав л сайхан харагдсангүй. Бид хоол хүнсээ сайхан базаагаад өглөө хүмүс ирэхэд бэлдэж, хоолоо шууд буцалгахад бэлэн болгов.
Шөнийн 3 цаг хүртэл өчнөөн олон жижигхэн обой наах, шалаа угаах, тавгаа засах ажил хийгдсэн бөгөөд ээжийн үсийг хүртэл будаж өгөв. Аавын халзан болгож ургасан өрвөгөр үсийг будая гэсэн санал гаргасан боловч хүмүүсийн дэмжлэг аваагүй билээ. Тэгээд аав ч далимдуулаад эрт унтаж бид нар ээжийгээ гоёсоор гуравн хүртэл зүтгээд аргагүй нүд анилдаж унтсан билээ.

ЦОЛЫН ТӨРСӨН ӨДӨР
Өглөө нь бид нар зургаа гэж босоод тус тусын хувцасыг өмслөө. Хоол чаналтын ажлыг амттай хоол хийдгээрээ Цол хариуцаж авав. Маниус бол яахуудээ тэгээд л аяга тавагаа янзлах, манзлах мэтийн өчүхэн ажил хийдэг гарууд. БЭЛЭН БОЛЛОО. манай хамаатнууд иржийна. ЦОЛын найзууд ирлээ. Би ирсэн зочдодын гутланд  уут угалдаг ажлыг ч хийж байх шиг.
Тавтай морил энэтэр гээд нилээн боловсон загнав.
ЦОЛЫн төрсөнөдөр сайхан болж өнгөрлөө. Эдний дөрвөн хүүхэд гээд л томчууд биднийг зарлаж, БИ, ДӨЛ, ЦОЛ, БОР бид нар л бие биеэнтэйгээ хөтлөлцөөд л зогсохоор л улсууд тойрч маниусынхаа зургыг авна.
Баахан л зураг дарлаа. ЦОЛын төрсөн өдрийг тэмдэглээд байнауу томчууд бие биенээ архиар шахаад байнуу???
ЦОЛ найзуудтайгаа гарах боллоо.. Ээж Ааав бидниус гартал МАХНын улаан подволкатай хүмүүс туг барьчихсан сонгуулийн сүүлийн өдөр гээд зад рекламаа тарааж байна.
Гэтэл ээж "Таниус биднарт баяр хүргээрэй" гээд орилтол улаан подволктай улаан туг намируулсан хүмүүс УРААА гээд орилолдлоо.
Ээж согтуу байсан тул гараараа ерөнхийлөгч аятай даллалаа. Хүмүүс БАЯР ХҮРГИЙ, УРАА гээд л орилолдлоо.
Цолын найзуудын араас сүү өргөж ерөөлөө.
Орцны үүдэн дээр сууж байсан СОГТУУ хүүхэн залуу хоёр баяр хүргэсэнээр барахуу хүүхэн нь:  Эгчээ би цагаан сараар таньшиг ийм гоё торгоор дээл хийлгэж өмсөнө гэж ээжийн дээлийг магтлаа.
Ээж тэр магтаалыг маш сайхан сэтгэгдэлээр хүлээн авсан бөгөөд тэр хүүхэн тэгэж хэлсэн гэж байнга ярьсаар байсан юм.

Comments

  1. Цол, Дөл 2 чинь одоо хэд хүрчихэвээ, блогоос ч төсөөрөөд, бичлэг чинь ч холдоод баримжаа алдагдсан байна, бараг л алхаж мөлхсөн жаахан юмнууд баймаар санагдсан, юу вэ найз нартайгаа идэж ууж, шоуддаг насанд хүрээ юу?!

    ReplyDelete
    Replies
    1. хаха тэр мөлхсөн жаалуудын чинь бичлэг намайг бээжинд сурч байхад.. одоо би төгсөөд зургаан жил болсон байна. бас хуучин дурсамж бичлэг бичэдэ байнашт..
      цол 22 той дөл 24тэй бор 15тай байнадаа би өөрөө 29тэй көкшин хахаха

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа