Лекц::Монголын чацаргана Олон улсын зах зээлрүү

2016 оны 10 сарын 26ны өдөр
Mongolian seabuckthorn to the international market.

Уг лэкцийг Seaberry компанийн захирал Болортуяа уншлаа. Лэкц үнэхээр гайхамшигтай болсон ба нүд нээж сэтгэл гижигдлээ. Энэ эмэгтэйг ийм мундаг гэж төсөөлөө ч гүй бөгөөөөд монголд төрсөн Стив жобс гэлтэй кэкэ. Яриа анх эхлэхэд шууд л яригдаад эхэлсэн бөгөөд би өчүүхэн мэдээлэлийн хүлээлттэй байсан болохоор миний мөрөөдлийн дэлхийн хэмжээний зүйлийг яриад эхэлсэн нь тархи гайхаж, нүд эрээлжлэхэд хүргэсэн билээ.


Компанийн зорилго: 

  • Дэлхийн захзээл дээр гарна. 12 орны зах зээл дээр гарна.
  • Шинэ дэвшилтэт технологиор боловсруулж, Улсын эдийн засгийн хөгжилд шинэ гарц үүсгэх
Монголын улсын хөрс бол гайхамшигтай, эрүүл мэндийн ургамал маш их ба нүүдэлчин соёл нь уг хөрсийг улам чанаржуулж, малын био бордоогоор байнга бордож байдаг билээ.
Эрүүл мэндийн энэ ургамлууд нь гадаадын захзээл дээр маш хэрэгтэй бүтээгдэхүүнүүд байдаг байна.
Манайхан хэрвээ эдгээр эмийн ургамалаа бүрэн судлаад, түүхий эдээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орчин үеийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, витамин боловсруулж болох маш их зах зээл байна.
Манай бүтээгдэхүүнүүд нь гадаадын зах зээл дээр, консент дэлгүүрүүдэд жижиглэн худалдаагаар зарах сонирхолтой. 
Манай компанийн Экспорт борлуулалтыг авч үзвэл:
  • Уб хотод санхүү, иноваци боловсруулалт, удирдлага, түүхий эд үйлдвэрлэлт
  • сингапурт дизейн боловсруулалт, look буюу үзэмж, тухайн захзээлийн дизайен мэдрэмж болон ложистик буюу тээвэрлэлтийг хариуцаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг бусад оронд тараадаг
  • Seaberry USA компани нь эцсийн бүтээгдэхүүний борлуулалт болон худалдааг хийдэг.
үйлдвэрлэл нь дараах үе шаттай:
  • боловсруулалт ... Япон солонгосын академид боловсруулдаг
  • Маркетинг судалгаа нь хэрхэн борлуулах талаар байнга судалж байдаг.
  • гоо сайхан, арьс арчилгаа нь эмийн үйлдвэр болон гоо сайхан гэсэн хоёр хэсэгтэй.
  • хүнсний нэмэлт бүтээгдэхүүн,чацаргана нь маш ховор чанартай витамин  болон антиоксидантийн өндөр хүчтэй нэгдэлтэй цорын ганц ургамал юм.
  • Хөгшрөлтийг удаашруулдаг, тунгалагийн булчин цэвэрлэдэг нано технологиор төхөөрөмж урлаж гоо сайхны үйлчилгээг бас үзүүлж байна. Энэ бүтээгдэхүүний зохион бүтээх эрхийг нь авчихсан, япон улсад захиалгаар үйлдвэрлүүлсэн ба нэмэх хасах цэнэгээр хүний тунгалагийн булчин цэвэрлэдэг. Seaberry spa machine. Тунгалагийн булчинг цэвэрлэж байна гэдэг бол биеийн цэвэрлэгээ ба хөгшрөлтийг удаашруулдаг байна.
  • Үс арчилгааны бүтээгдэхүүн 
  • Эрүүл мэндийн цай болон капсул
Pacific Lab гэдэг олон улсын нэртэй лаборториор монголын хөрс, чацаргана, үндэс, мөн навч гэх мэтэд юу юу байна гэдгийг нарийн судлаад гаргаад ирчихсэн байгаа. 
Чацаргана бол хятад улс нийлүүлэлтээрээ тэргүүлдэг, гэтэл химийн бодисоор борддог учраас жирийн жимс шиг амтагддаг. Харин манай улсад гэхэд ганцханыг аваад идэхэд цаанаасаа гясалдаа амтагдаад л ам жирвэгнүүлдэг. Манай улс чацарганаараа бол номер нэг дэлхийд органик үзүүлэлтээрээ шилдэг нэгт байхаас гадна витамины үзүүлэлтээрээ хамгийн өндөр байдаг. Амт чанараараа маш өөр, канад франц хятад Германд тариалдаг.
Тэд нар ихээхэн хэмжээгээр үнээрээ бид бол өрсөлдөж чадахгүй, харин Quality organic буюу Органик өндөр агууламжаараа бүрэн өрсөлдөх боломжтой.
Манай улс хүйтэн эрс тэс уур амьсгалтай учир чацаргана амьд үлдэх гэж тэмүүлдэг болохоороо илүү тэжээллэг, витаминлаг чанартай байдаг.
Хөрсний шинжилгээ хийж үзсэн. Гэтэл манай орны хөрс нь маш мундаг хөрс юм билээ.
Манай монголын хөрсөнд ургасан ямар ч бүтээгдэхүүн органик бүтээгдэхүүнээр дэлхийтэй өрсөлдөх чадвартай, малын нүүдэл, бордоогоор тэжээгдэж байдаг гайхалтай юм.

Маркетинг сувгууд
манай компани нь олон хүний багтай, байнга судалгаа явуулж байдаг, косметик компанитай харилцагч, beauty conferenceд байнга оролцож байгаа. Гадаад улсуудад албан ёсны дистрвюбеторууд байдаг.
Ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. Гадаадын захзээлд бүтээгдэхүүнээ борлуулна гэвэл ижил төстэй борлуулалт хийдэг компанитай харилцах хэрэгтэй. Энэ харилцагч компанитайгаа үнэнч шударгаар гэрээлэх хэрэгтэй, мөн 70 хүртэлх хувийн хямдрал үзүүлж байж тухайн бүтээгдэхүүнийг рекламдах, пр хийх нөхцөлөө цаад компани нь хангаж чаддаг юм.

Монгол орны хөдөө аж ахуйн салбар болон түүний хөгжил
  • Хөдөө аж ахуйн салбарыг сайтар хөгжүүлэх хэрэгтэй
  • эрүүл мэндийн салбар дэлхий даяар трэнд болж байна. Бид ийшээ орох маш боломжтой.
Гадаадын олон сэтгүүлүүдэд 50 жилийн дараа эмч гэдэг зүйл хэрэггүй болно, хүмүүс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах уу, эрүүл хооллолтын зөвлөгөө авдаг болно. Эмчид очих шаардлагагүй болно. Хүнсний эрүүл бүтээгдэхүүн, нэмэлт бүтээгдэхүүнүүд гарч ирнэ.

  • Ховор зэрлэг ургамлуудыг боловсруулад экспортонд гаргах хэрэгтэй. 
  • Дотоодын ажиллах хүчийг бэлдэх хэрэгтэй. Хэрвээ дотоодын ажиллах хүч чадахгүй бол бид гадаадад гарна гэдэг бол үнэхээр худлаа. Монгол улсыг монгол хүн л хөгжүүлнэ.
Хүн хэрхэн ажиллах ёстой бэ гэвэл хүн өөрийндуртай юмаа хийж л хүн илүү сайн ажиллах ёстой. Аз жаргалтай байж илүү урт удаан наслаж, илүү их баялаг бүтээж чадна.

Шинэ технологи+эрүүл мэндийн бүтээгдэхүүн=иноваци үүсгэх.

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Дэлхий дээр хэдхэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байдаг. Харин брэндүүд өөрийн формулаагаа бэлдээд бүтээгдэхүүнээ гаргадаг.
Эмэгтэй хүний хувьд будаж шунхдахаасаа илүүтэй цэвэрлэгээ маш чухал

Ямар судалгааг хэр давтамжтай хийдэг бэ?
Судалгаа хийхгүйгээр орно гэж байж боломжгүй зүйл.  Судалгаа маш чухал
Судалгааг манай баг 3 сар тутам хийдэг. Орчноо мэдэхгүй бол бизнес шинэчлэл хийнэ гэдэг үнэхээр хэцүү.
Хамгийн сайн маркетинг бол амаар дамжиж бие биендээ рекламдах.
Бизнес гэдэг бол итгэлцэл дээр тогтдог гэдгийгхэзээ ч бүү март.


Чанарын талаар:
Гадаадад эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг ба  ISO, JMP сертификатуудыг авч, аудитаар орсон. Бүтээгдэхүүний чанарын хариуцлагыг Солонгосын Пеример компани хариуцдаг.
Энэ компани нь хөрөнгийн бирж дээр хувьцаатай . Мөн яагаад энэ компанийг сонгосон бэ гэхээр дэлхийд хэдхэн байдаг гоо сайхан үйлдвэрлэлийн компани ба Төв Ази, Америк, Хятад, Европт үйлдвэрүүдтэй. Манайх амфулаа нийлүүлэхэд маш олон газар үйлдвэрлэж болохоос гадна цаг хүч, тээвэр гэх мэт зүйлсийг хэмнэж өгөх давуу талтай ба Хятадын зах зээлийг бид харж байгаа, тэр зах зээлд СОЛОНГоСт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ороход хамгийн дөхөм арга юмаа.Энэ компани нь чанар стандартаараа Кристиан Диорыг хүртэл чанартай үйлдвэрлэж чадаж байгаа.

Санаа хаанаас төрсөн бэ? Багаа яаж бүрдүүлэв.
Би 15 жил америкийн брэнд менежер байсан. Аав нэг өдөр чи гадны брэндийг л хөгжүүлээд байх юм. Монголдоо ирж юм бүтээгээчээ гэсэн санал тавьсан. 4 жилийн өмнө Монголдоо ирээд чацарганыг судлаад, төслөө боловсруулаад гадаадад хамт ажиллаж байсан улсуудруугаа ийм ийм төсөл байна, хамтран ажиллая гэсэн уриалга гаргасан. Манай багынхан бол маш олон орны хүмүүс байгаа бөгөөд бүгдээрэ гоо сайхны салбарт ажиллаж байсан болохоор энэ талаар дэндүү сайн туршлагатай юм.






















Comments