Цөсөө угаах талаар 1

За би энэ аргаар цөсөө угаахаар бэлдэж байгаа юмааа.
эх сурвалж:
https://www.facebook.com/erdenebileg.elbegzaya/posts/1034289746697736?pnref=story
мөн дотогш нь орж сайн үзээрэй. Олон удаа угаасан хүмүүсийн үр дүн байгаа...
Мөн эмчид үзүүлэх хэрэгтэй ба цөсөө чулуутай үгүйг мэдэж байж угаах хэрэгтэй шүү.


Өөрөө угаах болгондоо ойр дотны, хайртай хүмүүстээ, за eр танихгүй ч гэсэн хүмүүст дуулгах юмсан угаалгах юмсан гээд нэг их сүрхий бодож байгаад л замхраад өнгөрдөг байж.
Энэ удаад нүүр хуудсаараа дамжуулан заавал бусаддаа хуваалцнаа. Би энэ аргыг бас л та нарынхаа адил урд нь уулзаж учирч байгаагүй фб найз Дашням Түвшингийн постоос анх уншиж мэдэн угаачихаад л цанццараан гээд л чулуугаа чатаар үзүүлж байж хэхэ. Үнэхээр мундаг мэдлэгтэй, хөдөлмөрч, тууштай, олон талын авъяастай, бүтээлч найздаа талархлаа илэрхийлье. 🙆
За ингээд дэлгүүрээс 4 алим, 1л алимны шүүс, хэдэн уут магнизм (аптeкаас ), 1 бөндгөр жимс аваад харихад л болно. Витсамо, Витафит, Анар, 370, Любымый сад, Голд гээд ямар ч жүүс байсан болно. Алимаа нэг их томгүйг сонгоорой. Ханжүрж Барс, Миний, Миркури гм хүнсний захуудаар байгаа дөө.
Цөсний чулуутай, нугаларалттай, өтгөрөлттэй, ходоодны өвчтэй, элэгний өвчтэй, нойр булчирхай өвддөг, өтгөн хатдаг, харшилтай, астматай, чихрийн шижин өвчтэй гээд одоогоор өөрт мэдэгдэх зовиургүй ч гэсэн угаагаад үзээрэй.
Постоо аль болох ойлгомжтой байхаар бодож хичээж бичлээ. Урт гэж залхууралгүй сайн ойлгож уншаарай. Бас зургууд дээр нь тайлбар бичсэн байгаа.
Түгээмэл асуултууд:
1. Яанаа цөсний чулуутай хүн хамаагүй угаавал бөглөдөг биз дээ.
- Энэ аргаар угаасан хүн бөглөрч тагларсан нь тохиолдоогүй л байна. Учир нь эдгээр орцууд бүгд өөр өөрийн үүрэгтэй.
Алим-гэдэс цэвэрлэх
Алимны шүүс-чулууг дэвтээж зөөлрүүлэх
Магнизм-гэдэс туулгах
Ханжүрж(grapefruit)-цөсний сувгийг тэлэх
Оливын тос-чулууг аюулгүй гулгуулж гаргах.
2. Цөсний чулуу үүссэн энгийн шинж тэмдэг юу вэ?
- Гарын эрхий хурууны хумсан дахь босоо зураас
- Хөлийн чигчий хурууны хумс давхайж зузаарсан байна.
- Хөмсөг хоорондын босоо гүн үрчлээ
- Хамрын нүхжилт, хар цагаан батга, хүмүүсийн хэлдгээр "шүрэн улаан хамар" гм.
3. Намайг чулуугүй гэсэн л дээ, гэхдээ угааж болох уу?
- Хүн 6 сартайгаасаа давсаар амталсан махан хоол идэж эхэлсэн байдаг. Өнгөрсөн олон жилийн турш (10770-30 настай хүний махан хоол идсэн дундаж хоног!!!) хуримтлагдсан давс тосны илүүдэл таны биeд хуримтлагдан цөс, элэг, нойр булчирхай, бүдүүн нарийн гэдсэнд лаг чулууг үүсгэдэг. Эход чулуугүй, өтгөн харагдаж байгаа хэдий ч маш их чулуу гадагшилахыг та өөрөө харах болно.
4. Анхаарах болон хориглох заалт бий юу?
- Алимны шүүсийг ихээр уувал дархлаа сул, жин багатай хүний даралт багадахыг анхаар!
- Жирэмсэн болон 6-с бага сартай хүүхэдтэй хөхүүл ээж хориглоно.
5. Өө бүтэн өдөржин юм идэхгүй байх гэж бүтэшгүй ажил байхаа. Над шиг өлсөж чаддаггүй, өлсөж сураагүй...дра дра хүн чадах болов уу?
- Та чадна. 14-тэй хүүхдээс 80 гарсан эмээ хүртэл чадаж байна. Яагаад гэвэл өөрийнхөө төлөө, эрүүл болохын тулд. Хэрэв та хагалгаанд орохоор болбол хэд хоног хөдөлмөрийн чадвараа алдаж, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарж, хэд хоног хоолоо сойх шаардлагатай болох бол? Бас энэ аргаар угаахад өлсдөггүй шүү, би баталъя хэхэ. Харин ч та хүн гэгч амьтан нэг өдөрт ямммр их зүйлийг ходоод руугаа зүгээр л "хийгээд" байгааг ойр дотныхноосоо харах болно.
6. Чулуу гарсангүй, би ашгүй чулуугүй гэсэн үг үү?
- Эхний удаа угаахад чулуу гарахгүй байж болно. Эсвэл эхний угаалтаар гарсан хэрнээ 3, 4 дэхь дээр гардаггүй. Энэ нь харин ч маш их дагтаршсан чулуутай гэсэн үг. Угаалт бүр харилцан адилгүй байдаг гэж ойлгоорой.
7. Цөсний хүүдийгээ, чулуугаа, цөсөө авхуулчихсан хүн угааж болох уу?
- Угаах хэрэгтэй. Учир нь тийм хагалгаанд орсон бол зөвхөн цөсөөр тогтохгүй таны элэг чулуутай болсон байх тул заавал угаагаарай.
8. Хэдий хугацааны дараа дахин угаах хэрэгтэй вэ?
- Нэгэнт ховхорсон чулуу таны өтгөнөөр 7-14 хоног дотор гарсаар байдаг. Иймд 14 -30 хоногийн дараа дахин угаана. Би сар бүрийн 1-нд гм тогтсон өдөрт угаачихдаг.
9. Чулуу гараад л байвал угаагаад л байх уу? Eр нь чулуу дууссаныг яаж мэдэх вэ?
- Миний мэдэхийн бараг 20-иод удаа угаасан байдаг. Дуусчихлаа гарсангүй гэхээр л 1 2 3 4-өөрөө гарсаар сүүлдээ жигдхэн жижиг ширхэгтэй (каш шиг) цайвар шар өнгөтэй болбол чулуу дууссан гэж бодож болно гэсэн. Харин би 7, 8 дахь дээрээ явжийнөө хэхэ гарсаар л...
10. Eрөөсөө л шийдлээ угаалаа. Нэмж хэлэх зүйл байна уу?
- Өдрийн турш дагз хавиар хүнд оргиж өвдөнө. Санаа зоволтгүй. Чулуунууд хөдөлгөөнд орж, бага тархинд дохио өгч байна гэсэн үг. 14-18 цагийн хооронд юу ч идэхгүй, юу ч уухгүй. (Балга ус, ширхэг чавга, нэг чихэр гм ) 20-22 цагийн хооронд багадаа 2 удаа хүндэрсэн байх ёстой. Гарах шинжгүй бол клизм тавиарай. (Шүүх шаардлагагүй ) Магнизмын дараа аль болох хөдөлгөөнтэй, хөнгөн дасгал хийх. Тос шүүсний холимогийг уусны дараа толгойн өвдөлт намдна. Аль болох хөдөлгөөн багатай хэвтэх, эсвэл орондоо ороод унтах. Шөнө босох хэрэг гарах болов уу, том хүний пампeрс нтр гэсэн дэмий зүйлд санаа зовох хэрэггүй кк. Та маш сайхан амарсан байх болно. Өглөөний магнизмаас эхлэн чулуу гадагшилж эхэлнэ. Угаалтын үр дүнг харж, ямар бабагаас салж байгаа гаа мэдэхийг хүсвэл суултууртаа будаа ногоо угаадаг шиг шүүрэн сав тавьж болно. Өглөөний 9 цагаас эхлэн 1 алим, 1 аяга жүүс уугаад, өдөр нь жигнэсэн ногоо гм хөнгөн хоолоор мацагаа тайлж, маргаашаас нь хэвийн хооллоорой. Хиам, мах зэрэг хүнд хоол идвэл ходоод гэдэс хатгуулж өвдөнө шүү. Бас архи, пиво, дарс ууж болохгүй!!!
11. За тийм байж өөрт чинь яг ямар үр дүн гарсан бэ гэж үү?
- Үнэндээ би эхний удаа зүгээр л нээрээ юм болов уу? Надаас юу гарах бол гэсэн сониуч бодолдоо дийлдээд охиноо 6 сар хүрэнгүүт угааж үзсэн. Түүнээс хойш 7,8 дахиа дараалан угааж байна. Миний хамгийн том чулуу 2.3см. Бусдын хамгийн том нь 5 см тойрогтой чулуу гарсан гэсэн. Бүр цөсний чулуу авхуулах хагалгаа төлөвлүүлчихээд гомдлын мөр гээд угаасан хүний хагалгаа цуцлагдсан гэсэн. Мөн гайхалтайяа. Нуулгүй хэлэхэд миний жингээ барих гол арга маань болсон кк. Хооллолтын талаар тэс өөр бодолтой болсон. 2009 оноос хойш цөс өвдсөн. Халбага хайлмаг идэхэд л хэд хоног дал мөр хөшчихдөг байж. Одоо хүссэнээрээ идсэн ч яах ч үгүй болсон. (Хамгийн бодит үр дүн)
Чулуу гарсан өдрөө жаахан сульднаа. Маргаашаас нь нэг их толигор арьстай, гэрэлтсэн нүдтэй, жавхалзсан хүүхэн бөөн эрч хүч гараад өгнө шүү дээ хаха


Comments

  1. Энэ аргаар угааж үзэв үү? Үр дүн нь гарч байна уу?

    ReplyDelete
    Replies
    1. би гаргах санаатай л суууж байна . хагас бүтэн хоёр өдөр суухгүй бол хаана жоорлон хайж явах бэ?
      надад яг хоёр өдөр амрах үе таарахгүймаа. дараа долоо хоногт бараг угаах боловуудаа
      яг үр дүн нь гарчихаад бишрээд байгаа маш их хүн байна
      угаа гэж зөвлий
      чулуутай хүн ч гэсэн угаагаад байналээ гэхдээ яахуу бас эмчид үзүүлэх нь зөв байх

      Delete
  2. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа