Monday, April 10, 2017

Өнөөдөр

#Өнөөдөр
Өнөөдрийг бичих гэсээр байтал нэг өдөр өнгөрчихсөн тул өчигдрийн өнөөдрийг бичие. Өчигдөр өглөө эрт 9 цагт Гэрлээ эгчийн салон дээр очвоо.. Наад талын өрөөнд байдаг хүмүүс нь байр саваа засаж байгаа гээд дэлбэ үсэрчихэж. Гэрлээ эгч жаахан ууртай, үйлчлүүлэгчдээ хүндэлж мэдэхгүй мангарууд гээд л ууртай сууна. Би Замын үүд явсанаас хойш борлосон тул Гэрлээ эгч миний зургыг хараад дуудан барин ирүүлж байгаа нь тэр. Гэрлээ эгч ус буцалгаад Мовьёос гээд бүтээгдэхүүн идэж байна. Би ч яахуу буцах биш бас идэлцэв. Тэгээд нааш цааш юм хумаа янзалсаар байтал 10 цаг гэхэд Гэрлээ эгчийнхээ өмнө хэвтвээ. Гэрлээ эгч нүүр цэвэрлэж байтал үйлчлүүлэгч орооод ирлээ. Гоо сайханд орох юм гэнэ. Би босож орон дээр нь гараад хэвтэхэж байгаа юм. Тэр хүн баахан хүүхнүүдтэй газар л ажилладаг юм байна. Тэгээд энэ салоныг дүү нь зааж өгсөн, ажлынхан хүүхнүүд нэг нь нэг юм хийлгэнгүүт нөгөөдүүл нь шуурдаг гээд. Өнөөдөр бүгдээрээ нийлж тань дээр орно, бас хөмсөгөө шивүүлнэ, сормуусаа хийлгэнэ, нэг нь ирж педикурт орно гээд л бөөн төлөвлөгөө.. Тэгээд хоёр жилийн өмнө лазердуулаад арьс нь аймарр болсон гэж байнашт.. Аймрымаа. Тэгээд нэг цаг хов жив арьсны муу муухайг ярьж байтал нөгөө хүн бослоо. Тэгэхээр нь би эргээд гэрлээ эгчийн өмнө хэвтэж байна. Тэгээд миний нүүр цэвэрхэн тул скраб хийж эхэлбээ.. Гэтэл өчигдөр сормуус хийлгэсэн, одоо нэг шалгуулна гээд баахан охидууд ирлээ. Би бослоо. Охидууд ээлж ээлжээрээ хэвтэнгээ өчигдөр шоудсанаа ярьж гарлаа.. Дараагийн удаа бүгдээрээ Блью скай л ормоор юм байна манай улаан уруулт охидуудаа. Ашгүй баахан гоё охидууд гарч яваад би эргээд хэвтлээ. Скрабдаж дууссан тул усан цэвэрлэгээ массаж хийж эхэллээ. Овоо талдаа орж байтал нэг хүн ороод ирлээ. 100ын багцтай хүн юм гэнээ. Гоё эмэгтэй байна. 50 настай гэж байнашт. Зүгээр охинлог биетэй, туранхай хүүхэн байна. Арьс марьс нь бас гоё гөлчгөр юм байна. Гэрлээ эгчээр 5н жил үйлчлүүлж байгаа гэнэ. Гэрлээ эгч ам хуурайгүй нөгөө эгчийг магтаад би эндээс бас ам хуурайгүй биширч гарлаа. Нөгөө эгч сүүлрүүгээ "за болно болно" гэж хэлэх шахуу юм болж бид хоёр бараг гоо үзэсгэлэнд нь мөргөх шахлаа. Хөмсөгөө зөвхөн шивүүлнэ гэсэн 5 6 хүүхэн энэ хооронд нь ирж байгаам. Тэгээд л би дуугай байхгүй " Энэ эгчийг хараа 50 настай гэж байнашт" гээд л нөгөөдүүл нь бас бишрээд,, нуль бишрэлт явагдаж байтал хөмсөг шивдэг хүүхэн ороод ирлээ. За тэгээд хөмсөг шивэлт явагдаж эхэллээ. Бүгдийг нь эхлээд зурлаа. Энэжил өргөн хөмсөг мода болж өргөн хөмсөг нилээн залуухан харагдуулдаг гэж байна. Би ч бас далчигнаад л авлаа. Шивүүлэхгүйм байж зуруулаад.. Тас хар өргөн хөмсөгтэй хүүхэн хэвтэж байсан ороо өгч хүмүүс ээлж дараалан хэвтэж хөмсөгөө шивүүлж гарлаа. Хүүхнүүд эхлээд тас хараар хөмсөгөө зуруулаад, тос түрхүүлээд гялгар уут наалгуулцан мэдээ алдуулах хугацаагаа хүлээгээд сууж байсан нь гаднаас эрэгтэй хүн орж ирвэл үнэхээр айх байх.. Бид нар бол гоё болно гэдэгтээ мангарр итгэлтэй, бие биерүүгээ ирмээд л , гоо сайхны зөвлөгөө өгөөд л сууж байлаа..Гэтэл нэг хүүхэн хөмсөгөө шивүүлнэ гээд орж ирлээ. Олон хүүхнүүд дотроос ганц сөрөг хүүхэн байх бас хэцүүмааа. Энэ ч муухай байна тэр ч муухай байна гээд нөгөө гоо сайханчаар юм хийлгэдэггүйээ, нөгөөдөх нь хөөрхий хүний үгээр юмаа, дуугай л энгэж буд тэгэж буд гэснээр нь будаад л өгөхийн, муухай байна л гэхийн.. Сүүлрүүгээ би өөрийнхөө хөмсөгний өөг мэднэ гээд өөрөө зурж гарлаа. Өөрөө гоё зурах юм байх гэсэн хүлээлттэй хүмүүс харлаа. Бүр муухай наасн кэкэ.. Олон эмэгтэйчүүд энийг нь ажигласан уу яасан бүгдээрээ хуучин хөмсөгөө лазердуулаад дараа нь шивүүлэхийг зөвлөв. Лазердуулахаар юм болоод гарч явахаар нь " Хүний үг авахгүй, гөжүүд сонин хүүхэн байна" гээд л муулж гарлаа. Муулахдаа эмэгтэйчүүд гарамгай нэг сайхан муулцгааж аваад л бүгдээрээ шивүүлж аваад л, гоё болцгоосоноо гайхацгаагаад л гарч одоцгоолоо. Энэ хооронд Гэрлээ эгч нэг сормуус, хоёр гоо сайхан хийчихэж байгаам. Би яахуу хүлээгээд л , хүмүүстэй чалчаад сууж байгаа юм. Тэгээд л хүмүүс явж би индүүгээ хийлгэлээ.. Овоо дуусч байхад нөгөө өглөөний хүүхний ажлын газрын хоёр гурван хүүхэн ирлээ. Би хурдхан индүүгээ хийлгэчээд хоёр хүний нүүрэнд гоо сайхан сормуус хийхийг хүлээж чадалгүй, нүүрэндээ маск түрхүүлээд тэр чигтээ гэрлээ ирэхэд оройн 7 цаг болж байгаам. За энгээд өчигдөр нэг тиймэрхүү. Шүд өвдөж эхэлснийг бодвол бусад нь хүн амьтантай хамаг дэлхийн хов базаад стресс ч тайлагдаж , гоо сайханд өдөржин хэвтээд сайхан өнгөрлөө гэж..

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа