Тэрбумтан болох давалгаа 1

Тэрбумтан болох давалгаа
Хэхэ өнөөдөр ямархуу сэдэв бичдэг юм билээ гэж бодож байсан чинь Цэнгээгийн бичлэг ашгүй санаа өгдөг байнашт.. ГҮрийгээд бай гүрийгээд бай тэгвэл чамд амжилт нэг мэдэхд ирсэн байх болно гээд кэкэ..
За байж юунаас эхэлдэг юм билээ. Би санадынмаа. Хайлаастад Монгол гэрт баахан хүүхдүүд тоглож байхад би саятан болж дүрд орж мороод. "Би саятан болно" гэж хэлж мэлээд. Ер нь
багаасаа л саятан болно гэж хэлдэг байсымдаа.. Тэр үед саятан гэдэг том тоо байлаа ... Хэзээ юм бэдээ.. би бас л 15 орчим нас хүрээгүй байсымдааг. Аав нарантуул дээр зогсдог байлаа. Тэгэхэд нэг сая төгрөг цуглуулаад.. гэхийнмуудаа.. аавынхаа орлогыг орж ирэх болгонд нь тоолж хураасаар байгаад сарын дараа ч юмуу сая болголоо гээд бид нар баярлаж байлаа. Гэхдээ би нэг юмыг ухаарсан юмаа. Миний мөрөөдөл бол нарантуул дээр зогсож саятан болох бишээ. Би цэвэрхэн захтай, олон улсын бизнес эрхлэхийг л хүсэж байгаа болохоос нарантуул дээр зогсож саятан болохыг хүсэхгүй байна. Тэгээд би Тэрбумтан болно гэж шийдвээ. Шийдээд блог энэтэр бичээд одоо гучин насны босго давж байна.
Энэ бүх хугацаанд өчнөөн шатаж үзлээ. Ерөнхийдөө би суурь судалгаатай биш сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийддэг хүн байгаа юм. Би мэдээж ирээдүйд тийм болно гэдгээ мэдэхгүй ч гэсэн Тэрбумтан болох заяатайгаар энэ олон жил хүсэж мөрөөдөж явсных өөрийгөө кодлосон боловуу гэж боддог. Би маш их унаж явсан боловч маш их олон тохиолдолууд надтай тулгарч байсныг би анзааргүй явжээ. Тэрбумтан болох маш их гоё гоё боломжууд надаа гарч ирж байлаа, маш олон хүн надаа санал тавьж байснаас Хятаддаа 15т ордог баян хүн надаа Монголд хийчих бизнес байнуу гэхэд би олигтой хариулт өгч чадалгүй алдаж байлаа.
Энэ юу хэлэх гээд байнаа гэхээр миний тэнэгийг биш дотроо хүсэж мөрөөдвөл боломж бол хэзээд бэлэн гэж хэлэх гээд байгаа юм.
За би дандаа хөдөө ажилладаг байлаа гэж.. Түрүү жилээс эхэлж хотын хүүхэн болохоор хотод ажиллаж байна. Тэгээд яагаад ийм сонин юм яриад байгаа юм бэ гэхээр Уб хотод маш их эвент буюу уулзалтууд маш их байдын байнаа. Эндээс бас маш их хөгжиж байна. Зах зээлийг их ойлгохоор суралцаж байна. Маш их хөрөнгө оруулах боломжууд маш их бизнесийн санаанууд байдаг юм байна.
Энд миний амжилтын талаар биш харин таны амжилтын талаар ярилцая гэж бодлоо.
Би энэ нэтээр их идэвхтэй олон хүмүүстэй харилцаж байна. Тэгэхэд гурван төрлийн хүн байна. Нэгдүгээрт ерөөсөө хөдлөхгүй хүмүүс. Энэ төрлийн хүмүүс нь хүүхдээрээ ч юмуу, ажлаараа ч юмуу мэдэхгүй ямяар нэгэн үл үзэгдэгч тэр хүний хөлийг тушсан байх бөгөөд ямар нэгэн шалтаг хайгаад гэрээсээ гарахгүй, тухлаг байдлааса гарахгүй байнаа. Энэ хүмүүсийг хөдөлгөх гэж би энд хөөрхөн үйлээ үзэж, дотроо энэ хүн шиг л болохгүйм шүү гэж бодох юм. Ахиц дэвшлийн талаар бол 30 хувь өгөхийнмуудаа.
Хоёрдугаар төрлийн хүмүүс нь нэгдүгээр төрлийн хүмүүстэй адилхан амьдарч байгаа боловч шинэ соргог мэдээлэл авахдаа боломжийн. Авахыг хүсдэг. Ашигтай байвал хөдлөхийг хүсдэг. Гэвч алдах байх гэсэн бодол цаанаасаа бас айдастай байдаг. энэ төрлийн хүмүүсийг хоёр хувааж болохын. Айгаад үлдэх эсвэл за яады яады гээд зоригтой эхлэх. ахиц дэвшлийн талаар бол 60 хувийн боломж байдаг хүмүүс.
Гуравдугаар төрлийн хүмүүс бол энэ төрлийн хүмүүсийг би бүр шүтэж байнаа. Өчигдөр нэг залууг харлаа. Сонсголгүй юм. Дохионы хэлээр бусадтай харилцдаг юм байна. Дохионы 7 төрлийн хэл мэддэг гэнэ. Өөрөөр хэлбэл мань гадаад ганц хэлтэй байхад энэ залуу 7 хэлтэй гэсн үг.
Орос энэтэр гарч наймаа хийдэг гэж байнашт. Би бүр бишрэлийг олов. Гэтэл бид нар ямар муухай унхайсан юмнууд суудымбээ.. Одоо энэ хувиараа өөрөө өөртөө ажил олгогч хүмүүс болохоор бидэн шиг бэлэн цалин авдаггүй болохоор мундаг амьдарч байгаа хүмүүс бас байна шүү. Ажилгүй байгаа болохоор маш олон боломжийг зэрэг ашиглаж байна. Би бүр ганц долоо хоног амарсан биш олон хүмүүстэй уулзаж ярилцаж үзлээ,,бүррр гайхширлыг олов.
Хайрцагнаасаа гарсан сэтгэхүй агуу юмаа
За тэгэхээр би энэ жилийн олон хүмүүстэй танилцая гэсэн зорилт уриа тавьсан байгаа. Гол нь би 2 3 төрлийн хүмүүстэй танилцах хүсэлтэй байгаа тул ийм төрлийн хүмүүс намайг найзаар нэмээрэй..
За тэгээд өөдрөг тэмүүлэх хүсэлтэй хүмүүст дараах уриа үгийг санал болгож байна

Comments

  1. Би 2 төрлийн хүн юм байна.

    ReplyDelete
  2. wow, Debe end baina chin end yavj baina sh t. Huuchin taniltai taarsan yum shig goyo bnaa

    ReplyDelete
    Replies
    1. Ямар хөөрхөн юм бэ кэкэ
      хэн бээ?? намайг танидаг уу кэкэ

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа