Wednesday, July 26, 2017

Тэрбумтан болох давалгаа 6. 7

Тэрбумтан болох давалгаа 6.
Зээ өнөөдөр хэддэх өдөр билээ. Гуравдахь өдөр юм байна. Санамсаргүй нэт ухаж байгаад гоё бичлэг оллоо.. Ягг миний тэмүүлэх гээд байсан санаа байна. 
Айдасаа давах.
Айдас юунд хэрэгтэй юм бэ? Болохгүйм боловуу чадахгүйм боловуу гэдэг айдас дэндүү эмгэнэлтэй бишүү? Биднийг маш их олон айдас хөлийг минь торлоод ямар нэгэн зүйлд хүргэхгүйгээр барьж байдаг.
Бид үүнийгээ өөрсдөө хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Магадгүй мэддэггүй байх. Би аваргуудын төлөөх тэмцээнд оролцож байхдаа олны өмнө хэн ч хараагүй мэт бүжиглэх даалгавар авсан. Тэгээд Сүхбаатарын талбай дээр нэг минут бүжиглэсэн. Гэхдээ би хөгжимгүй бол бүжгийн эвсэлгүй байсан ч гэсэн тэр үед би өөрийгөө маш их айдастай хүн болохоо ойлгосон юм. Би өөрийгөө мундаг л хүн гэж тоодог боловч ямар нэгэн зүйлийг цаагуур нуугдсан айдастай хүн юм байна гэдгээ ойлгосон юм. Тэр даалгавар намайг маш их өөрчилж, би илүү сайхан амьдрах ёстой, би илүү их зүйл хийж чадах ёстой, надаа илүү их эрч хүч байгаа юм байна гэдгийг ойлгуулсан мундаг даалгавар болсон юм.
Энэ Мишель гэдэг бүсгүй 100 өдрийн турш өөрийнхөө айдастай нүүр тулгарна. Тэр бүр хийж чадахгүй гэсэн алхамаа хийж, айдасыг даван туулж байна.
Чи зоригтой байх албагүй, харин чи сайхан амьдрах албайтай гэдгийг тунхаглаж байна. Түүний хөтөлсөн http://100dayswithoutfear.com/ сайтыг сонирхож үзэж, чамд нээрээ хэрэгжүүлж болох айдасыг давах ямар даалгаварын санаа байгааг харж болох юм.
Би өөртөө зорилго тавилаа. Би энэ зургаан сард заавал Архангайд байрлах цэнхэрийн рашаанд очиж амрана. Би 7 сарын нэгэнд заавал агаарын бөмбөлөг дээр суух аялал хийнэ.
Харин та? Айдаснаасаа болж өөрийгөө боомилохоо хэзээ болих гэж байна?

Тэрбумтан болох давалгаа 7
За манайхан сонин сайхан юу байцгаана . Хүмүүс амралтын байдалд байх шиг байна. Харин энэ зуныг хэрхэн сайхан өнгөрүүлэх бэ? Хамгийн сүүлд оруулсан айдсын талаар бичлэг надаа их таалагдаад ерөөсө болдоггүй ээ.
Ямар юм хийх бэ гэдэг бодол дотор гижигдээд болохоо байлаа... Энэ зун хийх юмандаа жагсаалт гаргаяаа..Энэ жагсаалтыг сайтуудаас авсан ба уншиж үзээд өөрийнхөө таалагдсаныг цуглуулсан болно. Та бүхэн ч гэсэн нэг жагсаалт нэмбэл баярлана шүү ..
1. Цэнхэрийн халуун рашаан очиж амарнаа
2. Найзуудаараа цуглараад picnic-нд явах
3. Шинэ гарч байгаа киног алгасалгүй үзнээ
4. Ямар нэг дуртай киноныхоо оригиналь зохиолыг уншиж үзэх (Ямар ч кино зохиолоо гүйцдэггүй)
5. Өдрийн тэмдэглэл эсвэл блог хөтөлж эхлэх
6. Шүхэрт суух
7. Нэг өдрийг номын санд өнгөрүүлж үзэх
8. Нэг өдрийг хэнтэй ч уулзахгүй гэртээ хүүхэлдэй үзэн өнгөрөөгөөрэй.
9.Эрүүл хооллох гээд хийчээгээд үзэж яагаад болохгүй гэж.
10. Өөрийгөө ямар нэгэн юмаар сорих?
11. Задгай партид очихоо мартваа. Сайхан стрессээ тайлангаа шинэ танилуудтай болоод аваарай.
12.Хийх ёстой зүйлсийн жагсаалтан дунд чинь найз залуу / нөхөртэй болох гэж байгаа биз дээ?
13. Шинэ зүйл сурах
14. Ном уншаяаа
15. Сайн дурын сайн үйлс хий
16. УРСГАЛААР АМЬДРАХАА БОЛЬ
17. ЧӨЛӨӨТ ЦАГИЙГ ГАЛЗУУ ӨНГӨРҮҮЛ
18. Коктэйл уух
19. Амралтын өдрөө спа төвд өнгөрөөх
20. Гол дээр усанд сэлэх
21. Өөрийн 100 амжилтыг бичих
за өөр юм бодож олж чаддаггүйэ? кэкэ танарт юу байна

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа