Дээдбилэг эгч

Нэргүй бид 2 яван явсаар нэгэн буудлын гадаа ирж Дээдбилэг эгчтэй уулзав.
Дээдбилэг эгч бол өвөрмонгол хүн бөгөөд ХятадМонгол 2ын хооронд наймаа хийсээр олон жилийг үзсэн хүн бөлгөө..
энэ хүн болвоос харваас зовлон зүтгүүр туулж, юм үзсэн хүн боловуу гэмээр хувцас биеийг нь далдалсан боловч мэдэгдэхүйц ажээ..
Сэтгэл сайхан боловч наймаачин хүний нарийн тооцоо, нямбай чанартай нь дор нь мэдэгдэж өөрийн хулхидуулж явсан бөгөөд олж явснаа ярьж олон танилцуулга бидэнд үзүүлэв.
Манай монголчуудыг зан аашийг маш сайн мэддэг тэрбээр "Монголчууд ерөөсөө ирээдүйгээ боддоггүй өнөө маргаашийнхаа хоолыг боддог зантай. Надтай хамтарчихаад хөлөө олонгуутаа яваад өгдөг " гэсээр л яриагаа эхлэх бөгөөд би ч энэ хүнээс нилээн их юм мэдэж сурах юм байнадаа гэсээр яриагаа үргэлжлүүлэв.
Эгчийн хувьд гэвэл үнэхээр "оригналь" үнэнээ ярих бөгөөд надтай танилцсандаа олзуурхсанд би ч өөрөө бөөн баяр болоод авав.
За тэгээд би чинь цаашаагаа тэрбумтан болох аялалаа үргэлжлүүлээд л байх юмшиг байнадаа.
Жил гаруй ажил төрөл хийж гол нь мөнгөгүй суусан би дахиад л нөгөө хэцүү бөгөөд амттай мөрөөдлөөрөө амьдарсаар байгаа бөгөөд энэ удаа нэгэн шаанс олдож мэдэх л юм шиг байнадаа..
за тэгээд хятад хэлээ сайн сурах болон эдийн засгийн байдлыг мэдэх нь хамгийн тэргүүний шаардлага болоод байна.
Дээдбилэг эгчтэй би олон сайхан зүйл ярилцсан бөгөөд биелүүлнэ бүтээнэ гэж найдаж байна.

Comments

  1. ene hun neg huursan dahiad huuruh bolow uu

    ReplyDelete
    Replies
    1. Уул уурхай болооод хамаагүй том бизнесийн төлөө хөөцөлдөх хэрэгүй юм байна гэдгийг мангарр ухааруулж өгсөн хүн
      Бас найдваргүй хүн гэж юу байдгыг

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа