Monday, November 8, 2010

Хөдөө сайхан нутаг

Саяхан хагас бүтэнд Хэнтий аймгын Гал шар нутгаар ороод ирлээ..
Гүй ээ мөн сайхан байнаа..
Ийм сайхан тааваараа эрх дураараа, тэгээд бас сэтгэл амар , дээрээс нь цэвэр агаарт амьдарч байгаа улсууд сайхан юмаа.
Би бодлоо.. Жижигхэн асуудлыг том болгож байнга л стресс бухимдалд ордог бид гүй ээ мөн хэцүү хүмүүс юмаа.. Мал дээр гар мал дээр гар..
Сумын төв бол хөөрхөн юмаа.. Жаахан соёлт газраас хол боловч зурагт байна, нэт байна, дэлгүүр эмнэлэг засаг захиргаа гээд л бүгд байна.
Тэгээд санах бодох зовлон байхгүй ажиллаад л хөдөлмөрлөөд л .. Хэн ч дээрээс дарж шахна гэж байхгүй надад лав сайхан санагдлаа..
Хээр талд байгаа бор гэрт хүртэл ДДШын зурагт асаж байх шиг хэхэ ..
Өвлийн хүйтэнд цасан шамарга хаялж байхад хүүхдүүд нь нүцгэн гүйж, хөл нүцгэн таваргаж байх юм.. Энгэхээр чинь чийрэг бололгүй яахуу дээ..
Хэн хүнгүй бие биенээ хийх чихэх гэсэн утга байхгүйгээр сайхан ярилцаад л, инээгээд л ..
Эргээд ирэхэд өөрт байгаа нэг юмаа үлдээчихсэн юмшиг санагдчихлаа.
ёоооооооооё
3хан хоног маш гоё амарлаа..
салхинд цохиулаад л унтаад байх чинь яасан сайхан юм бээ ...........

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа