Эрхэмбаяр хүүгийн талаар

Хөдөө амрахаар очвоо хөө.. Очсон айл маань манай найз залуугийн эгчийнх.. Байнга л нэг бор залуугийн талаар яриад л хөөрөөд л баярлаад л өхөөрдөөд л байдаг байсан юм. Тэгсэн Эрхэмбаяр гэдэг нэртэй нүдэнтэй галтай , бүлтгэр хөөрхөн хүү байлаа..
Эрхэмбаяр дөнгөж 4н настай бөгөөд миний бодлоор нөгөө индиго хүүхэд нь юм боловуу гэх сэтгэгдэл төрөв. Хэхэ за тэр яахуу
Бүлтгэр нүдтэй тэр хүү сумынхаа цэцэрлэгийн сайн сурагч бөгөөд "тусгай салаа" кинонд нугасгүй гэнэ.
- Байлдагч Дэндэв гэхээр л шууд босож гараа өргөж ёслох нь хөөрхөн.
Тусгай салаа гарахаар шууд үгийг нь дагаж дуулах бөгөөд тэр баргийн хүүхдүүд дууны үг цээжлээд шууд дуулаад суух нь юу л бол..
Манай хүн гэр дотроо янзтай мөлхөж, байлдааны бэлтгэл хийх бөгөөд гэрийн уньнаас зүүгдэж, ээлжлэн авирч цэрэг хүний цог золбоог үзүүлнэ.
Манай найз залуу яахуу оролцож , үнссээр байгаад "нэр хүндээ " аль хэдийн алджээ.
Харин би юм ярихгүй байснаараа манай хүү надаас жаахан айж холуур тойрч өнгөрнө.
Яагаад ч юм бэ тэр айлын хүүхдүүд цэлцэгнүүрт их дуртай юм.
Тэгээд бас дуртай юмандаа нугасгүй болохоор ээждээ хөөрхөн молиг өмхүүлж , цэлцэгнүүрээс авах гэнэ. хэхэ ..
Хөөрхөн хүү болох нь дээ..

Comments