"БООГДСОН" эх орон минуу

Манай улс орос хятад хоёрын дунд байдаг буюу "боогдсон " байдгыг хэн хүнгүй мэднэ.
Мэдээж та гадаад паспорттой бол заавал энэ хоёрын царайг харалгүйгээр дээгүүр нь нисээд яваад өгч болно.
Харин худалдаа эрхэлж буй биднүүс яах билээ..
бараандаа пасспорт олгоод хөлөөр нь явуулалтайн биш..
Тэгээд монголын нүүрсний талаар сүүлийн үед их судаллаа..
Мэдээж хятадууд манай нүүрсийг маш бага үнээр худалдан авдаг нь угаасаа үнэн.. Харин бид хятадыг дамжуулаад гадаадруу гаргаж болдоггүймуу гэсэн асуудал дэвшүүлээд судаллаа..
Гэтэл олон жил нүүрсний наймаа хийж байгаа өвөрмонгол найз минь ийм хариулт өглөө:
- Хятадаас гадаадруу гаргадаг 4 компани байдаг. 4 компани нь нүүрс гаргах хэмжээгээ өөрсдөө ч тогтоож чаддаггүй,. Хятадын засгийн газраас баталж байж л сая гаргадаг гэж байгаам.
Тэгэхээр нөгөө миний дээр үед бичсэн нэг сэдэв байгаа. Тэрэн дээр Женко Баттулга, МСИ Эс-ын Оджаргал 2ын дайны талаар.. Баттулга оросоор дамжуулан гадаад ертөнцрүү /орос хятадын дунд боомилогдсон үед бусад улс бол бидний гадаад ертөнц болчихож байгаам хэхэ /гаргая, Оджаргал хятадаар дамжуулан гадаад ертөнцрүү гаргая гэж дайтаж байсан саяхан.

Гэтэл одоо үр дүн нь гарчээ... Саяхан монголын нэртэй галт тэрэг дэлхийд илчээ түгээхээр нүүрсээ үнэтэй зарахаар гарчихлаа.. Харин Хятадын засгийн газраас манай нүүрсийг хямдхан авахаас илүү бидний нүүрсэнд дамжуулан өнгөрөөх зөвшөөрөлгүй өгөхгүй байсаар ..
Манайхан хөөрхий 2 улсын засгийн газрын хүрээнд хэлэлцээд хэлэлцээд 10 жилийн нүүр үзвээ хөөрхий..

Тэгэхээр уул уурхайгаас авхуулаад малын ноос ноолуур зарагч наймаачин бизнесмэн бид яагаад илүү үнэтэй зах зээлд гарч болохгүй боогдоно вэ??????

Comments