Friday, November 12, 2010

Оросууд хашгирсан нь:

Нэгэн сайхан гэрээ байгуулахад оролцлоо хөөрхий..
Тэгэхээр ийм болсын манай барилгын ажлыг гүйцэтгэх хятад тал суурийн ажил гүйцэтгэх компаниар орос компани авдаг байнашт..
Тэгээд яахуу дээ .. олон улсын интернациональ ажиллагаа болдын байгааздээ..
Гэрээгээ англи хэл дээр байгуулаад л нилээн л сүрхий явлаа хөөрхий. Тэгээд л гэрээнд гарын үсэг байгуулахаас өмнө би хэллээ л дээ..
- Энэ гэрээн дээр хятадын талд маш хатуу байналээ шүү.. Та бүхэн гэрээгээ сайн уншсан юм байгаа биздээ.. Хятадууд мангар чоно шүү
- Гэрээтэйгээ танилцсан байгаа.. Ер нь бол гайгүй ээ..
- Та бүхэн инженер геологийн дүгнэлтээ үзчих..
Орос: --Поооооо... Энэ чинь юу бэ бид үнийн саналаа 80см-ээр өгсөн байгаа шдээ.. Энд 2 метр гаруй ухах юм байнашт..
Хятад: Бараг тэгэх байх..
Бид: -Та бүхэнийг зураг хөрөг гэрээтэйгээ маш сайн анхааралтай унш гэж хэлээ биздээ
Орос: Бүхэл бүтэн 1,2метр илүү ухах нь байнашт.. Энийг шийдэх хэрэгтэй.
Бид: -Өөр нэг гүйцэтгэгч компани байгаа.. Тэдэнтэй нь нүүрэлдүүлийе..
Бид: Ван даргаа .. эднүүс 80см-ээр тендерийн материалаа өгсөн байна гэнэ. Та илүү мөнгө гарвал яах вэ?
Ван: Нөгөө компани бас л 2метрээр ухна гээд адилхан үнийн санал өгсөн байгаа. Та нарын үнэ тэрнээс их гарна гэж байхгүй байлгүй дээ
Орос: Чөтгөр гэж...
Бид: ТЭр компанийг нь дуудаад нүүрэлдүүлие. Тэгвэл арай учир нь тайлагдана.
Орос: Утасдаад дуудаад өгөөч... Бурхан минь хэдхэн см биш энэ чинь бүхэл бүтэн метр яригдаж байна. Их мөнгөний яриа шүү дээ.. Ийм байж хэрхэвч болохгүй шүү дээ.

Тэгээд бид нөгөө компанируу утасдлаа.. Тэгсэн нөгүүдүүл нь бас 80см-ээр обемооо бодсон гэнэ.
Тэгээд бөөн баяр болоод л дуудаж аваачаад хужааг шахаанд оруулж,
Ухаад булсан хойно нь нэг метр куб болгонд тэдэн төгрөг өгнө , мөн тээвэрт тэдэн төгрөг өгнө гэж гэрээ байгуулаад салцгаалаа..
Орос Монгол хоёр компани мөнгөн дүнг "болноо, ок, тэгнээ" гээд л салцгаалаа..

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа