Monday, November 22, 2010

Мөнгө үнэрлэж чадахаа байсан нь

Би тэрбумтан болноо гээд л хөөрөөд явдаг байлаа.
Мөнгөгүй ч байж ..
Нилээн олон сайхан санаа гарч ирсэн дээ.. Тэгээд л хэрэгжүүлэх гээд л үзээд л байлаа үзээд л байлаа.
Бүр томыг нь хийхгүй ч гэсэн томхоныг нь хийж явсан толгой..
Мэдээж шууд эхлээд л баахан мөнгө олоод л баяжаад л , үрж яадаад л гэж бодоод байсан чинь бас ч гүй хэцүү хөцүү юмаа.. Тэгээд эхэндээ зарлага гараад л байдаг орлого орж ирдэггүй.
ТЭр болгонд сэтгэлээр уналгүйгээр л би чаднаа чадах ч болно, би гайхамшигтай, тэрбумтан болно, тэгэж зарцуулна гээд л боддог байваа.. хөөрхий..
Гэтэл ажил үйлс арвижаад мөнгө олох хандлагаруугаа ороод ирэхийн цагт орж ирсэн мөнгийг харж чадахаа байв..
Юу гэвэл урьд нь мөнгөгүй байсаар байгаад дасал болсон хүн хэдхэн төгрөгөө байгаад нь үнэмшихгүй харж чадахгүй гайхах нь зэрэгцэж , над шиг хүнд арай л их мөнгө юмдаа ухааны юм бодоод ч байгаам шиг санагдаж , мөнгө ихсэн бүр гар хүрч чадахгүй алмайран ангайх болов.
Юуны учир бээ??
Хүмүүс бидний амьдрал үсрээд л 500мянгад эргэлдэхээс бус саяаас илүү гарчуул өөртөө эргэлзэж , итгэж яадаж эхэлдэг ажээ..
Худлаа гэвэл өөрөөсөө асуу..
Мэдээж та эгэл амьдралтай хүн бол шүүдээ..

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа