Wednesday, December 8, 2010

Турах нь чухал биш САЙХАН харагдах нь чухал

Шинэ жил боллоо.. Охидууд бүгд турах гээд..
Би ч бас дутсангүй.. Тараг уугаад амьхандаа турах гэж оролдож байна. Миний зорилго бол тарган биш жирийн харагдах.. Гэтэл тарган байдаг. Юу ч гэсэн нуугаад урт хормойтой мөртлөө дээгүүрээ задгай даашинз захиалсан.. Захиалга ирэхдээ надад таархынмуу яахын мэдэх юм алгаа.. нүдээ аниад тас захиалсан.
Харин ажиглаад байхад 2 тохиолдол байхын:
Нэг:: Тарган байж болно. Гэхдээ эрүүлээр тураачээ..
Манай нэг дотны найз минь тарган юм л даа.. Тэр нөхөр турах гэж бас их оролдоноо.. Тэгээд би зөвлөж хэллээ "Орифлэймийн вэлнэс гэдэг бүтээгдэхүүн байнаа.. Хүүхнүүд хэрэглээд турсан гэнэ. Манай гоо сайхан ч багш бас байгаа чамд үнэгүй зөвлөгөө өгнө. Нүүр ам арчлах үнэгүй зөвлөгөө чи авна " гэлээ.. Гол нь би баталгаатай байгалийн гаралтай бүтээгдэхүүн санал болгож, мань хүнийг эрүүл юм хэрэглээсэй гэсэндээ.. Гэтэл манай хүн "Тураадаг кофе уусан. 10кг жин хассан. Одоо дахиад л таргалсан. Зүү тавиуллаа дахиад таргалсан.
Хербилайфийн сонирхож байгаа.. Уусан хүн нь донтдог гэсэн , гэхдээ коктейл нь зүгээр гэнэ би авч уунаа... эсвэл нэг хүн уугаад турсан нэг эм байгаа тэрийг ууна " гэж гөжүүдлээд хэрэг алгаа... Эрүүлээр тураачээ гэж хэлсэн нь орифлэйм рекламдсан хэрэг болоод буруудаж байгаам. Тэр нөхөрт сарын дотор 10кг турах шаардлага л нэн түрүүн байгаам байх.

Хоёр: Турах яах вэ?? Сайхан харагдах чухал
Чүдэнзний мод шиг нэг нөхөр манай ажилд ажилладаг юм. Гэтэл тэр хүүхэн бас турна гэнээ.. Миний бодлоор тэр хүүхэнд 10кг мах нэмээд өгвөл сайхан харагдах сан. Гэтэл манай хүн турна гэнээ.. Тураад тэр амьтнаас юу үлдэх вэ?????
Сайхан харагдах нь чухал шүүдээ


Манай хүүхнүүд аймар тарган , дотор нь цул өөх байдаг . Харин биеээ булчинжуулбал хичнээн сайхан харагдах бол ..
Турж болно. Эрүүлээр тураа.. Заавал тэр мөрөөдөөд ч хэрэггүй модель болох гээд яах вэ??
Сайхан эрүүл сайхан биетэй эмэгтэй байж болно.
Магадгүй тарган ч гэсэн зөв биетэй болохын төлөө тэмцэж болно. Хөөрхөн булцгар хүүхнүүд байдаг шүүдээ
ГОл нь ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ байх л энэ бүх жижигхэн асуудлыг дэвэргэж сандаргасан асуудлаас чинь салганадаа ...

3 comments:

  1. хэ хэ, чи зөв юм бичжээ.даанч ойлгоод зөв турах зөв сэтгэлтэй эмэгтэйчүүд олон болов уу,хэцүү л юм.ганцхан баяр болоход турдаг хүн юу ч хэрэглэхээс ч буцахгүй л байх л даа. уг нь тарган туранхай байх тэр хүний л хувь, бас хэв маяг нь байх аа.
    өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхыг зөвөөр олоод,тэгээд хүмүүст зөв харагдах мэдээж сайхан.
    хамгийн гол нь чи энэ ертөнц дээр дахин давтагдашгүй цор ганц гэдгээрээ бахархах хэрэгтэй шүү гэж л бүсгүйчүүддээ хэлье

    ReplyDelete
  2. хэхэх баярлалаа
    харин хүүхнүүддээ хэлээд хэлээд ойлгохгүймо
    заавал үхэж байгаа хэн нэгнийг харах эсвэл өөрсдөө горыг нь амсаж байж л ухаарах юмшиг байнашт

    ReplyDelete
  3. нээрээ бас саяхан фитнест явж байсан чинь амь нь хаана байгаам бэ гэмээр нэг охин яаж турхуу гэж надаас асуудаг байнашт хаха

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа