Би хятадад сурдаг 2


За тэгэхээр шалгалт гээч гай нь эхэлчихсэн сурдаггүй над шиг нөхдүүд ч арьсаа хуулуулж байна даа..
Хичээл дээр тайлбарласныг нь ойлгохгүй ээ... Номны эхний 30 хуудас аа уншиж байхад 1000 хуудастай номоо дуусгачихаад шалгалтаа эхэлчихнэ шүүдээ..

За эхэн үедээ хөөрхий минь "шударга үнэн " царайлж хийсэн юмгүй цагаан цаасыг хураалгадаг байлаа хөөрхий..Дараа нь харин учир явдалыг ойлгож ухаажиж бас тэрүүхэндээ хүний юмнаас хумсалдаг боллоо..
За яасан гэхээр ийм байна.
Эхэн үедээ харахад баахан номын бацаанууд юунаас ч хуулдаггүй хажуу тийшээ харах ч зүрх байхгүй хэдэн халтар "юмнууд" суудаг байлаа.. Харин 3дугаар курсээс эхлүүлээд "гаруудын" булхай булчирхайг мэдсиймдаа..
Манай хятад багш нар номын хуудсыг зааж байгаад тэндээс тэндээс ирнэ гээд л хэлээд өгчихнө. Тэгээд тэрийг нь эмхэтгэсэн хувилбар нь гаргачихна. Тэгээд л тэрийгээ цээжлээд юм уу маш жижигээр канондоод юм уу бариад ирнэ. Тэгээд л хэрвээ сайн найзууд бол бие биенээсээ бас харна. Гэхдээ энийг банди нар сайн хийдийн байна лээ.
Одоо юу ч гэмээр юм бэ дээ. Атманууд гэхийнмуу. Нэг тийм ах нар байнаа.. "Лаода " /Том ах аа/ гээд л нэгийгээ дуудаад л ... Тэд нар бол сайхан аргатай. Түрүү жилийн материал олоод авчихна. Тэрнийх нь 50 хувь нь адилхан шахуу.. Энийг нь баргын хүн олж чаддаггүймуу хаашайн байгаа юу гэхээр олоход хүнд ухааны юм хариулна.
Би ми бол зүгээр ханз баруун солгойгүй бичээд сууна гэж юу байхав. Сая SQL дээр бодлогыг нь өгчөөд энгэж бичсэнийг нь тайлбарла гэдийн. Ихлээд амархан юм биччихнэ гэж бодож байсан чинь "үгүй шүү" гэдиймдаа миний хэлний мэдлэг. Бүүр аргаа ядаад зураад явуулсан. Ийм шалгалт өгнө гэж юу байхав. Ийм юмыг дүгнэнэ гэж юу байхав. Мэдэхгүй мэдэхгүй.
Математик дээр ганц толгой нь өвдөхгүй гэж боддог байлаа. Гэтэл олигтой байдаггүй ээ. Яагаад байдын болоо гээд бодоод байсан чинь тийм юмыг нь ол гээд хужаагаар биччихдийн байж мань хүн яах уу бодлого л харагдуул бодоод байна уу гэхээс асуусан юмыг нь олдоггүй байсын билээ.
Тэгээд хамгийн аюултай юм бол дадал байнаа.. Энэ тал дээр би бол үнэн гайхамшигтайгаар хоцорч байгаагаа нуух юун.
Ном оо уншиж ядаж байхад юун түрүүлээд дадлага хийгээд сууж байх.
Би уг нь хоосон толгой царайлаад төгсмөөргүй л байхын. Надаа ийм хэцүү байхыг ойлгодоггүймуу эсвэл эд нь амархан байсынмуу ганцаараа заавал сурах ёстоймуу ...
Хэлэх үг үнэхээр алга...
Энэ зун уг нь монголоор номын дуу сонсчихмоор байхын. Өөрсдөө эх хэлээрээ ойлгож байгаам шиг ойлгоод тиймхэн юм сурч чадахгүй ухааны юм ярьцгаахынмаа..

Comments