Tuesday, January 11, 2011

Би Далай Ламд мөргөдөггүй.

Өчдөр Цогт хун тайж кино гарлаа. Хуучны боловч бид гэр бүлээрээ сууж байгаад л үзлээ.
Далай ламд мөргөсөн хүүгээ цаазаар аваачиж байгаа Цогт хун тайжын эх оронч сэтгэлийг магтан үзэж байтал ээж:
- Би энэ киног үзсэнээс хойш Далай Ламд яагаад ч юм бэ мөргөдөггүй. Далай Ламд мөргөж болохгүй гээд сэтгэлд ортол хэлсэн болохоор яагаад ч юм бэ би мөргөж чаддаггүй юм.
Дээр үеийн алтан кинонууд үнэхээр сайхан бүтээл болжээ.. Тухайн киноны үг бүрийг тийм үг гарна хэмээн даган хэлж бидний сэтгэлд аль хэдийн хоногшсон байна.
Магадгүй өнөө үед шашин шүтлэг чухал онц зүйл болж , хүмүүс өндөр хүчтэй үзлээр хүлээж авахаа болисон ч гэсэн даяарчилагдаж байгаа өнөө үед бид үндэсний үзлээрээ тэсэж үлдэх амин чухал зүйлс болно гэдгийг монголч эрдэмтэд хэлсээр байна.
Бидний эх соёл яг юув?
лам захтай дээлүү , манж захтай дээлүү?
Торго дурдангаар дээлээ хийж байсан хэрэгүү эсвэл элдсэн сайхан арьсаар уу?
бид хаанахын ёсыг монголшуулж авчаад соёлсоор байна.
Бид хаанахын шашинг шүтдэг мөртлөө монголынхоо шашинг үл ойшоов?
ЮУнд????

2 comments:

  1. тэр үед хийгдэж байсан кинонууд сайн жүжигчидтэй сайн болсон бүтээлүүд байдаг хэдий ч тэднээс зөв шударга ертөнцийг үзэх үзлийг олж харна гэвэл том эндүүрэл болно. учир нь бүх кино, жүжиг намын үзэл суртлыг шингээсэн байдаг болохоор ялангуяа шашны тал дээр бүүр ч утга агуулгагүй юмнууд байгаа. хүмүүст шашны талаар ийм ойлголт өгчихсөн болохоор шашинд хандах байдал маш өрөөсгөл бөгөөд их өнгөцxөн байдаг шиг байгаа юм.

    ReplyDelete
  2. наад чинь тэгтлээ кинонд нь орж үзсэн талаар бичлэг байхгүй юу тэгээд цаашаа жаахан дэвэргэсийн

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа