Үнэ цэнэ


Нэгэн сайхан гэгээн өглөө оюутны байрны өрөөрүү гээ ортол манай өрөөний охин их л баяртай сууж байх юм.. За яасан бээ.. гэж асуутал манай хүн болсон явдлаа ярив.

- Сувдаа эгч өөрийн 300 юаниар авсан словариа надад 20 юаниар зарлаа..

- Пээ... Ямар азтайн бээ чи ... сайхан словари шүү дээ... Цаад чинь монгол буцах гэж байгаа новш гэж бодоод салж байгаам байгааз... Бид бол жимбийтэл чирээд явнадаа...

- Гүй ээ.. Сувдаа эгч мөнгөгүй болчоод Мак Доналдаас бургер авч идэх гэсэн юм гэнээ... Тэгээд л ...

Камбериж байнуу даа тэр газраас гаргасан мянга илүү хуудастай А4 хэмжээтэй тийм зузаан словари хөөрхий ганц бургерээр солигдсон байх юм...

Энэ үнэ цэнэ бол тухайн тэнэг хүүхний эргүүтэл бол бидний дунд оршин байх үнэ цэнэ хэрхэн доор байгаа бол ..

Манай ажилд нэг ах байналдаа.. Тэр хүн өөрийн хүүхэдтэй , мөн дагуул хүүхэдтэй эхнэртэйгээ нэг гэрт амьдарч эхэлжээ.. Гэвч эхнэрийнх нь бие муудсаар 2 жилийн нүүрийг үзжээ... Манай ах ээлжээр харуулд гарч, ээлжийн бус өдрөө барилга дээр ажиллаж, шөнөөр таксинд явдаг юм байна.. Энэ бол үнэтэй үнэ цэнэтэй амьдрал..

Солонгос яваад л хайран залуу насаа боолын хөдөлмөр эрхэлсээр таарч байгаа хүмүүс байна. Тэд гэр орондоо мөнгө цуглуулах нэртэй боловч үнэндээ тэдний амьдрал золионд гарч байгаа юм шиг болоод байгааг ойлгож байна уу гүй юу.. Гэхдээ хэдхэн жил ажиллаад монголдоо үйлдвэр босгоод ирэх , монголд ирж чадахгүй нээ.. эндээ амьдарахаас өөр аргагүй болсон хүмүүсийн хооронд үнэ цэнийн асар их ялгаа бий шүүү..

Тэгвэл нэг айл байгаам.. Байраа зараад хашаа байшин аваад үлдсэн мөнгөөр нь наймаа хийх гэж байгаад дампуураад , тэгээд хашаа байшингаа таллаж зараад өрөө дараад ... яасан яасан гэлээ.. Нөгөө алт бариж яваад солисоор байгаад чулуу болгох... Энд бол тухайн хүн өөрийн амьдралын үнэ цэнээ хэрхэн үнэлээд байгаад л оршоод байгаамуу даа.. Тийм үү ..

Би эдийн засгийн чиглэлээр суралцая гэж бодвоо .. Тэгээд л судлаад л байлаа судлаад л байлаа.. МИУС чинь 2саяын төлбөртэй болчихсын байна.. СЭЗДС чинь 3 сая болчихсон юм байна. Би өөрөө Монголын сургуулиуд муу байнадаа гэдгийг мэддэг .. Гадаадын сургуулиудын хичээл сайтан дээр нь үнэгүй байгааг хардаг мөртлөө яагаад ийм муу сургуульд орж, зовлогоо зовоож байж олсон мөнгөө тэр үнэ цэнэгүй сургуульд зарцуулах ёстой юм бэээ...

Монгол удахгүй хөгжинө гэдэгт би итгэдэг.. хэдхэн мянган цаасанд үнэ цэнээ худалдахгүй иргэдтэй болно гэж би найддаг.. Би болон бид л эхлэх ёстой..

ГЭхдээ үнэ цэнэ гэдгээ ухаарах нь чухалдаа хөөрхий гэж...

Comments