Би дунд нь хавчуулагдчихмаар байна


Монголд хэн нэг нь маш гое санаа олно.. Харахад нээрээ бүтчих боловуу гэсэн санаа..

Бизнэс санаа шүү дээ..

Монголд одоо хүн болгон нэг юм хйиж мөнгө олоод сайхан амьдрах хүсэлтэй.

Угаасаа хэнч хүснэ... Гэхдээ “илүү царайлах” шаардлага монгол хүнд байнга гардаг.

Юу гэхээр манай найз бас л нэг ажил төрөл үйлдвэрлэл эрхлэх сайхан санаа олсын.

Тэрийг нь мэдээж эгч энд хэрэгжүүлэхээр хөөцөлдөж эхэлдийн.

Тэгээд юу ч мэдэхгүй би хүнд итгээд хүмүүсээс асууж таарна аа даа..

Тэгэхэд дэмжихээсээ илүү “намайг энэ ажиллагаандаа оруулчаач, би бас хавчуулагдчихмаар байна ” гээд гуйж гарна..

Хүнээс ганц юм асуух лавлах болгонд тэр нөхрийгөө “тээх ”асуудал гарна..

За яах вэ... Орж болно хавчуулагдаж болно...

Хамгийн инээдтэй нь чаддаг юм нэгч байхгүй... Юу ч чадахгүй... Юу ч шүү...

Наад зах нь хүнтэй сайхан яриад ажил амжуулж чаддаг хүн хамгийн хэрэгтэй байна.. Бусад хар бор ажлийг нь би хариуцьяааа... Чи зүгээр хүний эв сайхан олчих...

Даанч амны фугиртай , сэргэлэн авхаалжтай монгол хүн олдоход хэцүү...

Үнэхээр хэцүү...

Дандаа хоосон амнууд ...

Хүн тэдэнд зүгээр мөнгө өгөөд дайлаад явна гэж юу байхав...Монголчууд нь надаа зүгээр өгнө гээд бодоод байдынмууу...

Мянган хоосон толгой байхаар юу ч угаасаа бүтэхгүй.. Дугай хүнийг дагаад хэдэн цаас олохоо мэдэхгүй бас өөрийнхөө эрх ашигт нийцүүлж санаа дэвшүүлээд байгаам...

Жишээгээр л тайлбарлий л доо...

Эхлээд Баабарын “Бизнэст шударга өрсөлдөөн хэрэгтэй ” билүү тийм эссэй байгаа уншаарай.. Тэрэн дээр жишээлбэл Тэмүүжин Мэнч гэдэг компани монголд байжил дээ.. Тэгсэн чинь ажилчид нь бас л монголын нөхцөлд сайхан л цалин авдаг байсан юм байж.. Тэгсэн чинь ажилчид нь тэр компанийг америк руу бүтээгдэхүүнээ гаргаж маш их ашиг олдогыг мэдчихэж.. Тэгээд хэрэг мандана.. Бидэнд тэр олсон мөнгөнөөсөө өг .. Ашгаа хуваа.. гээд тэмцэээд тэмцээд ТэмүүжинМэнч хятадруу гараад өгч.. Одоо хятадад 5 үйлдвэр нь байдаг гэнээ.. Харин монголд ажилгүйдэл хэдэн ажилчидаар нэмэгдсэн юм байх...

Бээжинд байхад манай хуучин ангийн хүүхдүүд ирлээ л дээ.. Тэгсэн чинь залуус мэдээж хэдэн дурсгалт газраар нь явж үзэхийг хүсэлгүй яахуу.. Бээжинд 3,4жил амьдарсан охин тэр дурсгалт газрыг нь үзээгүй гэнээ.. Тэгснээ биднийг дагаад явж байгаам..

Бидэнд мэдээж тээртэй .. Банди нар охиныг даахгүй байж чадахгүй .. Тэгээд тэр охин нэмэгдсэнээр бид 2 таксинд мөнгө өгч илүү зардал гаргаж байгаам.. Өөрийгөө л бодсондоо шүү дээ...

Цаашаагаа...

Олон улсын худалдааны нэг ажил эрхэлж байгаам.. Тэгснээ хүн гуйж зөвшөөрөл авах хэрэг гарна.. Тэр хүн нь өөрийг нь хавчуулж энэ бизнэстээ орохыг санал болгоно..

За гээд явж байтал зөвшөөрөл өгөгчтэй нь танилцана..

Тэр бас энэ бизнэстээ намайг хавчуулахыг санал болгоно... Энгэсээр байтал баталгаатай 3-5 хүн нэг бизнэст нэмэгдэж байнаа...

Харамласандаа биш.... ХҮнд лай болж өөрөө илүү болж байгаагаа ягаад мэддэггүй байнаа гэж гайхаж байгаам...

За тэгэснээ энд бүүр сонин...

Нэг гар бас л санаа сэдэж .. Тэгснээ хэрэгжүүлэх гэж байгаам.. Өөрөө юу ч чадахгүй тэгснээ хүнд итгэхгүй.. Одоо болтол төхөөрөмжөө авч чадахгүй байгаам

Яасан гэхээр хулхидна гэж бодохын гэнэ...

хэхэ

Comments