Эрээн хотод ШИНЭ ОНОО гаргав.

Найз залуутайгаа нийлээд наймаагаа хийхээр Эрээн гарлаа.. Манай хүн анх удаа гарч байгаа,, би бол олон удаа гэдгийг намайг мэддэг хүмүүс мэднэ хэхэ ..
Маниус мэдээж өөрсөддөө таарсан хөөрхөөн наймаа хийхээр гарсан бөгөөд түнш маань биднийг угтаж , Эрээн хотын хамгийн гайгүй буудалд орууллаа. Вэй На Си гэдэг буудал нь хамгийн аятайхан тансаг нь бололтой.
Эрээн хот маш өргөн замтай бөгөөд Шинээ гэдэг жолоочтой танилцаад нэг өдөр Эрээнийг тойрч үзлээ.. Би урьд нь Бээжин орох гэж л хурдхан дайраад гардаг байсан хот санасныг бодвол маш өөр юмаа..
Бидний байрлаж байсан газар 2-3 давхар амьны орон сууцаар хүрээлэгдсэн бөгөөд баячуудын хороолол гэж Шинээ хэлж байв.
Хотын захад нилээн том засаг захиргааны газар байгуулсан байна. Тэрний хажууд "Үлэг гүрвэлийн судалгааны газар" гэхийнмуудаа тиймэрхүү сонин хэлбэртэй байшин барьсан байна. Ойрд Эрээн үлэг гүрвэлийн орон болох гээд байгаам байхаа.. Тэгээд л Үлэг гүрвэлийн эх орон ухааны юм ярих гээд байгаам байх хэхэх..
Баячуудын хороололооор бол дарга нар нь нэг байшин эзэмшинэ. Арай багууд нь нэг байшинд 2 айл амьдарна гээд л нэг албан газрын хүмүүс нэг дор байрлаж байхаар байраар хангаад өгчихдөг бололтойм. Тэгээд л нөгөөдүүл нь мөнхийн нэг ажилдаа ажилладаг юм байна даа..
Хотын төвөөр бол анай л нөгөө бараа тааваар байх бөгөөд бид хоёр "нарийн зах" гэдэг захаар орлоо. Хүнсний хэдэн юм, тахианы мах авлаа.. Дан хужаа нартаа үйлчилдэг бололтоймаа.
За тэгээд Эрээнээр нэг иймэрхүү.. Өвөл явсан болоод ч тэрүү авах юм алгаа.
Нээх хөгжил гээд байх юм байхгүй ч гэсэн цэгцтэй, цэмбэгэр , тохижолттой болохоор нүдэнд дулаахан сайхан харагдаж байналээ..
Манай УБт ч гэсэн цэгц, цэмбэгэр, тохижолтоор хангаад өгвөл баллах л хот байгаам.
Гэхдээ Замын Үүддээ ирсэн сайхан байналээ..
Мартнаас шинэ он гарч байхад бид хоёр ямар ч настригүй Эрээний үнэтэй буудалд нь хэдэн салют дэлбэрэхийг сонссон шиг унтаж байлаа.
Маргааш 01 сарын 01нд Эрээн хот даяар 12 настай хүүхдийн баяр, Хурим болоод бужигнаж байгаа бололтой, гайгүй буудал зоогийн газар болгоны үүдэнд их буу шиг сальют тавьж, динамит дэлбэлээд байх юм.
За тэгээд бид хоёрын наймаа ч бүтэмжтэй сайхнаар шинэ оноо угтсан билээ.

Comments

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа