Friday, January 6, 2012

Тэр бид хоёр 1

тэр бид хоёр  сайн найзууд байлаа .. Бүх л юмсаа ярилцаж, хэрхэн амжилт олох талаар байнга төлөвлөгөө гаргадаг . Бид ядаж байхад ажлын төлөө төрсөн мэт бие биендээ шаардлага тавидаг байв. Үерхэж байгаа мөртлөө шүүдээ .
Хаяа бие биенээ хайрлах боловч бас л ажил ажил ажил..

Тэгээд бас хоёулаа гэрлэвэл тэгнэ энгэнэ, тэгэж хүүхэд гаргана, тэгэж гэрээ барьна, тийм юм авна,  тийм тийм юм бүтээнэ боловсруулна гэж боддог байлаа.
Тэгээд бид мэдээж нилээн дорвитой ажил хөөцөлдөж байлаа. 2 жил ямар ч үр дүнгүй боловч , суралцсаар байлаа. Хэрхэн наймаа хийх үү, олон улсын стандарт ийм байдаг юм байна, энэ хүнтэй энгэж харилцвал зүгээр юм бйна, бид ийм баримжаатай баймаар юм байна энэ тэр гээд л ..
Манай анхы түнш бид хоёроос урвалаа.. Хариу өгөхөө больсон тул бид бас л хүн амьтнаас зээлэн барин байж би бээжин явлаа. Түнштэйгээ уулзаж чадаагүй , түүнтэй хамтарах бүтэхгүйм байна гэдгийг мэдсэн боловч дахиад нэг хүн санамсаргүйгээр олж ирсэн нь бидний дараагийн ГЭРЭЛ болсон юм.

Юу ч мэдэхгүй , юу ч гүй хоёр байснаас арай дээрдэж байв. Суралцана гэдэг чинь өөрөө бас хөрөнгө шүүдээ ..
Манай хүний ар гэр боломжгүй болохоор би ээж аавын өгсөн автобусны мөнгийг яг тэнцүү хуваадаг болов. Боломжгүй тэрнийхээ байгаа байдал, хувцас энэтэрт санаа зовж шинэ юм худалдаад аваад өгөх юмсаан гэж мөрөөдөх нь холгүй явдаг байлаа.
Мэдээж би сургуулиа төгсчихсөн, энэ ажилдаа найдаж явсаар нэг жил болох оо шахаж байсан бөгөөд жижиг принтерийн хор, флаш энэтэрхэн зарж бид хоёр амь зууна .
Тэр нэг нь ажил хийхгүй бол болохгүйнээ. Хоёулаа аль нь түрүүлж ажилд орсон нь ажилаа хийе үлдсэн нь энэ бизнесээ хөөцөлдөе гэж шийдэв. Мэдээж би ажилд орлоо яагаад гэвэл гадаадад төгссөн болохоорооо..
Би ер нь дажгүй цалинтай болохоор авсан цалингаа яг дундуураа хуваана. Тэгээд тэгээд тийм юманд мөнгө хэрэгтэй байна гэнэ мэдээж хувийн бизнесээ бүтээж байгаа болохоор би мөнгө өгнө. Дутуу байсан хувцас энэтэр гээд бүгдийг түүнд авч өглөө.. Бизнес бас нилээн бүтэмжтэй манай хүн түншүүдтэй нарийн сайхан  ярилцсаар байлаа. Бид хоёрын ИТГЭЛИЙН ГАЛыг бид хоёр хэзээ нэгэн цагт асаж бид хоёрт үр ашгаа өгнөдөө гэж итгэлтэй аргагүй байлаа.

Тэр үед бид хоёр гандан хийдээр явж ном уншуулна, сүү мүү өргөнө.
Гэнэт тэр "би өөрийн нутаг явж нутгынхаа уулыг тахимаар байна" гэдэг юм байна. Эхэндээ дэмий мөнгө зарлагдах хэрэггүй гэж маргалдаж байсан боловч би түүнийг яваад ирдээ гээд л уриалгахан загналаа.
Тэр явж ирээд маш их мэдээтэй ирсэн юм. Тэрний удмын хүн нь бөө байсан. Тэр бөө хүнтэй нь холбоо барих гэж бид олон сар хичээсний эцэст сая нэг юм холбогдов.
Нэг л нартай өдөр бидний тэр их хүлээсэн итгэл биелэж бид түнштэйгээ харилцаж ашигтай ажилах болов.
Би мэдээж албан ажлаа хийж, тэр бүтээж байлаа. Би бодохдоо тэр бол миний нөхөр болох хүн энэ хүн хөл дээрээ зогсвол би зогссонтой ялгаагүй. 2 жил хамтдаа уйгагүй зүтгэсэн болохоор би ч өөрийнхөө бүх зүйлийг түүнд зарцуулсан болохоор миний бизнес тэнд өсөж байгаа би энд ажлаа сайн хийгээд яваандаа ажлаасаа гарна гэж төлөвлөж байв.
Тэрний гэрт хонож, гэрийнхэн нь ч намайг бэр мэт хүлээж авах болов. Би ч гэртээ цалингаараа ганц ч талх авчирч байгаагүй мөртлөө тэднийд амттай шимттэй юм бариад очдог болов.
Нэг л их хайр дурлал би их аз жаргалтай сайхан байлаа. Ажилд амжилт олох тусам түр тар хийх нь улам ихсээд байгаам шиг санагдсан боловч миний буруу ч байгаа ухааны юм бодсоор хоцордог байв. Миний ааш ч байгаа.
Багшийн дээд дээр "Монголын үрс маш олон болтугай" гэдэг сэдэвтэй зураг байсан юмаа. Тэр зураг дээр дөнгөж төрсөн эх хүүхдээ тэвэрцэн хүүхэд нь хэлээ гаргацан зураг их хөөрхөн, хайр хүргэсэн зураг тэрийг бид хоёр албаар очиж хардаг , ирээдүйгээ төсөөлдөг байв.
Манай хүн Хтрайл машинтай болов. Хаагаж давхисан амьтан болоод байгааг би анзаарсан ч гэсэн хөөрхий минь юмтай байж үзээгүйм яахуу яахуу тэг тэг гэж зөвшөөрч тэгэж мөнгө гарч байна энгэж мөнгө гарч байна гэх болгонд яахуудээ хөөрхий минь ядарч байж олсын улам ихийг олох учир яахуудээ тэг тэг гэж зүглүүлсээр би өөрөө нөгөө компанидаа ажлаа сайн хийхийг хичээдэг байв.
Нэг өдөр бид хоёр Хаан буузанд шөл авч идэхээр захиалгаа өглөө. Захиалгаа хүлээн суунгаа би энгэж хэлэв:
- Хоёулаа энэ мөнгөө одоо цаашаа хэрхэн өсгөх вэ? төлөвлөгөө гаргаад одоо хоёулаа сайхан амьдранаа гэж хэлтэл
-Чиний ямар мөнгө ? Чи арай энэ мөнгийг чинийх гэж бодсым биш биздээ , би энийг олсон шүүдээ, Би л ганцаараа хөдөлмөрлөсөн гэж хэлдэг юм байна.

3 comments:

  1. Бөө тэгвэл үнэн бөөлдөг байхнээ?!

    ReplyDelete
  2. үнэн нь үнэн худлаа нь худлаа

    ReplyDelete
  3. би гэхдээ бөөгийн талаар бас дэлгэрэнгүй сайхан мэдээ бичнээ гайгүй

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа