Дэбэ гэгээрэхээ шахсан нь:




Би гэдэг хүн сониуч, саваагүй, далжгар гээд л ямар ч зантай юм бүү мэд ямар ч байсан бурхан, будда, гэгээрэл, хоосон чанар, бөө, зайран удган, онго тэнгэр гээд ийм үгнүүд гарахын бол чадлаараа унших гэж оролддог, мэдэхиймсан гэж хүсдэг нэгэн билээ. Магадгүй би гэгээрчих  ч юм билүү хэн мэдлээ ..
Ер нь ерөнхий ойлголтоор бол эдгээр бурханлаг тэнгэрлэг зүйлсийн талаар их сонирхож , баярлаж хөөрч байгаа хүн бол тухайн хүн үйлийн үрээрээ угаасаа цаанаасаа тэгэх ёстой, бурхны шашны номлолоор бол урьд насандаа бурхан шашинтай холбогдож байсан , миний үгээр хэлбэл биений минь сүнсний эдгээр сонин үгнүүдтэй холбогдоё гэсэн хүсэл юм.
Би өөрөө махан биетэй боловч, ухаан болон сүнс гэсэн хэсгүүдтэй учир урьд төрөлдөө ч юмуу бидний мэдэхгүй сүнсний ертөнцөд би эдгээр үгнүүдтэй холбогдох ёстой болоод төрсөн байна.
За тэгээд хуучин блог дээр будда болон христ тэгээд лалын шашныг унших юмсан судлах юмсан гэсэн хүсэлтэй байсныг мэдэж байгаа байлгүйдээ. Тэгээд хэд хэдэн нөхдүүдтэй ярилцаж байснаа бичсэн байгаа. Тэрийг санаж байгаа бол заавал Дэбэ яагаад ийм юмыг СОНИРХОХ үнэн хоббитой юм болоо гэж гайхах биз.
Бурхны шашны талаар бол  би үнэхээр их сонирхож байлаа. Гэхдээ би нэг зүйлд ухаарсан юм. Бурхны шашинг Монголд жаахан буруу хөгжүүлсэн юм шиг . Яагаад гэвэл тийм ном уншуулбал тэрэнд сайн ийм юм уншуулбал энэнд сайн гээд шууд автомат харилцаанд орсон байдаг бөгөөд тухайн хүн өөрийгөө хөгжүүлэх, элдэв хоосон чанаруудыг мэдэхгүй, өөрийгөө таньж мэдэхгүй өнгөрснөөр ганданд явдаг боловч хараал мууг хэлдэг , өөрийгөө хардаггүй боловч өрөөлийг муулдаг уур уцаар, хариуцлагагүй байдал, архидалт , хүчирхийлэл газар авсан нь бидний нийгмээс харахад илхэн байна.
Бурхны шашны нэг нэвтрүүлэг гардынмаа. Ричард Гэр энэтэр гардаг. Тэр л нэвтрүүлгийг би анх үзээд энгэж шүтэх ёстой юм байна. Өөрийгөө ухаарах ойлгох ёстой юм байна гэж мэдэж авч билээ. Тэр нэвтрүүлгээс бусад томоохон бурхны шашныг гоё тайлбарласан нэвтрүүлэг бас ховордоо. Сүүлийн үед олон сайхан лам нар төрөөд илүү гэгээрлийг талаас нь таниулан ухуулах болжээ. Бид нийтээрээ энэ бүхнийг танин ухаж байвал нийгэм маань хөгжихөд, хүнээ хөгжүүлэхэд дөхөмтэй юм боловуу гэж мунхаг би бодном.
Элдэв гэгээрлийн зүйлс явж байж өөрийгөө амрааж байхыг уншигч таньд уриалж байна. Гэхдээ мэдээж шууд чи шүт гэхгүй чиний дотор юу байна гэдгийг гаргаж ирж буй төвүүдэд яваарай .. /мангар зөвлөгөө өгсөн хэхэ/
За тэгээд Гэгээрэл болон Сэтгэлийн амар тайван , далд ертөнц, мөнх тэнгэр , энэтэр гэдэг үгийг сүүлийн үед хүмүүс их судлах болжээ. Элдэв доктор, үндэслэгч, гэгээрсэн нөхдүүд ч их гарсан байна.
Энэ үгнүүдийг сонсоод би өөрөө баярлаад , унших гээд хоцрочихгүй гээд байдаг болохоор би нэгэн цагт гэгээрэх  ч юм билүү хэн мэдлээ. Гэхдээ одоо гэгээрэл гэгч чухам юу юм гэдгийг үнэндээ би мэдэхгүй ойлгохгүй байна.
Хэрвээ ойлгосон байлаа гэхэд та бүхэнд ийм юм байдаг юм байна гээд хэлэх нь та бүхний гэгээрэлд садаа ч болох юм билүү хэн мэдлээ.
Анх бөөгийн талаар сураг чимээг манай хамтрагч нутаг явснаар мэдсэн талаар би бичлэгтээ бичсэн билээ.. Тэгвэл юу сонссон юм бэ?.........

Comments

  1. Гэгээрэл гэгч мань мэт хүрэхгүй зүйл мэт... Бид бүгдийн хүссэн бүх зүйлээсээ татгалзаж энэ нийгэмд биш өөр цаг хугацаанд өөр бодгаль биестэй харьцаж нэгэнтээ тасарсан улсууд л байдгым болуу гэж боддог юм. Нэгэнт Гэгээрэлийг олохыг хүсвэл тэр гэгээрсэн хүмүүсийн ном сонин нийтлэл үгс нарыг нь уншвал илүү их зүйлийг ойлгох болуу

    ReplyDelete
  2. харин тийм .. тэгээд амьхандаа уншмар аядаад л байгаам.. унших гэж эвшээлгэхээс цаашгүй л байхым байнашт

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа