Яахын яаж чадхын

Ашгүй нэгмуу муу хар энергиэсээ салаад нэг нүдээ нээсэн чинь бас л юм бүтээсэн зүйлс минь үнэн чамлалттай байнаа.
Тэгээд эргэн тойрноо сайн ажиглаад нөгөө Дэбэ чинь тугаа өргөөд л морио унаад л давхичлаа шүү..

Санаанууд мангар ундраад л мангар баяр хөөртэй. Алив хийгээтхэе гээд л ..
Тэгсэн чинь хэд хэдэн хүнтэй хамтаряа, хийе , бүтээе болжийна гээд ярилаа шүү.
Тэгсэн чинь нөгөөдүүл чинь ямар сайхан санаа бэ ? ямар зөв бизнес бэ гээд  л ярихын ..
Овоо доо.. чи одоо дандаа л хөдлөхгүй байсан нэг хөдлөж үз гээд л ярьлаа.. Тэгье гэжийна.
Тэгснээ яг хийх болсон чинь ..
- Алдчуул яанаа.. Яаж эргэлдэхийг нь мэдэж байнаауу.. Хэр зарагдах бол.. Хэн авах бол .. Би тээврийг нь хийнэ гэвэл худлаа даа.. Болохынмуу.. Чадхынмуу.. Шатчих юм бишүү..
болоод  л явчихлаа.. Тэгээд би бол шууд эргэж харахгүйгээр шатвал шатаг гээд дайрчий гэхээр л улам айж сандарцгаана.

Ядуу л гэнэ, хэцүү л гэнэ, эрсдэлтэй л гэнэ
Би тэгээд баян, амархан, эрсдэлгүй нөхөр юмшиг байгаам. Тэгээд ХИЙВЭЛ БҮҮ АЙ, АЙВАЛ БҮҮ ХИЙ гэдэг үг байхад юунд энгээд алцаг алцаг хийгээд байгааг ер ойлгохгүйм.
Тэгснээ л би ийм юм авахгүйээ гээд нэг л гоё болцон хүн. Би бүр баян хүн юм болуу л гэж гайхлаашт..
Нэг л их гоё хүн юм боловуу гэхээр яриа нь шаал ядуу .. Хөөрхий минь эрсдэлд унавал надаас илүү унах байх гээд өрөвдөхөөр гачин гачин загнаад байхын..
Уг нь би өөрийгөө өмөөрөхөд би сонирхолгүй байгаа, орлогогүй байгаа амьдралыг нь хөдөлгөөнд оруулаад чаднаа бүтнээ гэж ятгаж байна, үнэнчээр ажиллах найзын зан байна, байнга энийг чинь урагшлуулаад байж монголдоо илүү их ажиллана, энэ бизнес илүү цаашаа өргөжвөл цуг аваад л явнадаа..
Би тийм сэтгэлтэй байхад тэрийг бас ойлгохгүй байгаамуу.. Нарийн сайхан тооцоо хийе гэхийн... нарийн сайхан тооцоо хийлээ гэхэд өөрөө бас юу ч чадахгүй шахуу юм.
Наймаа арилжааныхаа орчинг мэдэхгүй юм, тайлбарлаад бүргээр сэтгэх юм. Тэгээд яахуудээ хөөрхий минь гээд тэсээд байсан чинь :
чи худалдагч ажиллуулах юмуу? тэгээд зөөснийхөө төлөө 50 хувь авна гэжүүдээ гэж асуулаа.

Comments

  1. Гоёийн дэмжүүлээдл хамтраадл... Ямар бизнес?

    ReplyDelete
  2. хэн дэмжээд байгаам хэхэх

    ReplyDelete
  3. лангуу ажиллууляа гээл

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа