Sunday, January 15, 2012

Хариуцлагаас цааргалснаас...

Хэрвээ чи үүрэх ёстой хариуцлагаа төр юмуу хэн нэгэнд даатгавал түүнээс хараат болно.
Учир нь цаадах чинь чиний боол биш болохоор дандаа чиний өмнөөс хариуцлага хүлээгээд байхыг хүсэхгүй. Зохих эрхээ шаардана. Тэр эрх нь чамайг мэдэх эрх байх болно. Ингээд чи өөрөө өөрийгөө мэдэхээ болино. Харин чи бүх юмаа өөрөө даах аваас хэнээс ч хараат бус байж болно.


Энэ ямар сайхан үг бэ?
Уржигдар би ажлынхаа залуутай хамт арматур ороогоод сууж байлаа.. Энэ хэцүү ажлыг хийгээд сууж байх гэж энэтэр гээд л ..
Тэгсэн чинь миний амьдралын талаар буу халаад эхэллээ.. Угаасаа бид хоёр бие биенийгээ амьдралаа ярьж, зааж зөвлөж байдаг юм чинь..
Тэгээд  л би яахуудээ нөгөөдөх муугаа муулаад л муу новш энэтэр гээд л .. ашгүй нэгмуу саллаа ёоох энэтэр гээд л ... Цаашаагаа хоёулаа хэрхэн хүнтэй суухуу энэтэр гээд л ярилаа.. Би хэлжийна:
- Мундаг , ухаантай, сэргэлэн залуутай суугаад сайхан амьдраад л гээд нөгөөдөхөө л ярьлаа..
-Чи ч ийм л юм бодно л доо.. Муу мангар.. Чиний бол ухаантай, мэдлэгтэй, бизнес сэтгэхүйтэй, тэрнийхээ төлөө тэмцэж чаддаг хүн. Даанч мангар сайхан сэтгэлтэй.. Том юм босгочоод тэр залуушиг юмандаа найдчихна. Нөгөөдөх нь хамаг юмыг нь босгочоод чиний араас хутга шаагаа биздээ ..
-Тэгээд..
- Чи хамаг эрх мэдлээ тэр хүнд өгсөн.
- Тиймээ.. Тэр аваад явчихаж чадна.
-Тийм учраас л чи нэгийг сөнөөчөөд сууж байна. Мөнгө гэдэг чинь хамаг эрх мэдэл. Чи тэрийг тэрмуу залуудаа өгсөн. Мөнгө гэдэг чинь эрх мэдэл. Чи эрх мэдлээ тэр залууд өгсөн. Тэгэхээр нөгөөдөх чинь дарвалзаад араас чинь хутгыг шааж байгаам. Бүгдийг тэнцүү таллаад хуваагаад аваад явах ёстой гэдгийг чи мэдэхгүй мангартаад одоо энгээд нэгийг сөнөөчөөд сууж байна.



Нээрээ тийм шүүдээ.. Би нэг бизнесийг сөнөөсөн. Хамаг юмаа өөртөө зарцуулахгүй томоор эхлэнэ гэж сэтгээд тэр хүнд найдсан. Тэр хүн нь өөрөө өөрөөсөө хичнээн харамлаж байсан ч гэсэн мөнгийг юм болгож чадаагүй. Харвааж чадахгүй унаж байгааг нь мэдсээр байж би өөрөсөө илүү тэр хүнд найдаж, болгоно бүтээнэ гэж явсан.
Хүмүүсийн санаа цаашилж, бидний завь унаж байсан ч гэсэн би өөрийгөө хайрлахгүй байсан.
Би тэрийг хараад байгаа мөртлөө унахаас айсандаа итгээгүй.
Миний буруу , миний буруу..
Буруу хүнийг өөгшүүлж, тоогоогүйгээрээ, нүдээ тас аниснаараа, тэр хүнд итгэснээрээ миний буруу..












No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа