Thursday, January 12, 2012

Сүүлийн үед уншиж байгаа зүйлс


Нэт хэсдэг болохоор олон ч блогоор үзэж харлаа, олон ч зүйлсийг уншиж судлаж байна. Сүүлийн үед үнэхээр сонирхож байгаа болохоор зарим нэг блогын талаар үзэл бодлоо илэрхийлье гэж бодлоо.

1. Эрдэнэ зайрангийн блог. Эрдэнэ зайран нь  Хөвсгөл нутгаас гаралтай дархадын бөө бөгөөд энэ хүний бөөгийн талаар тайлбарласан , түүний хувцас хэрэглэл, ёс заншил, өөрт тохиолддог явдлуудыг тайлбарласан тайлбарууд нь жирийн бидний хувьд үнэхээр сонирхолтой , мэдүүштэй тайлбарууд бол шинэхэн улаач нарт сургамжтай , ойлгомжтой сайхан блог болсон байна.
Блогын хаяг: http://darkhadbuu.blog.gogo.mn/

2. Чингис Удганы блог. Энэхүү блогыг сүүлийн үед би их шимтэн уншиж байгаа бөгөөд гүнийг нь ойлгож амжаагүй л явж байна. Удганы онго нь өндөр дээд түвшиных бөгөөд миний урьд нь уулзаж байсан, харж байсан бөө нараас маш их ялгаатай нь ихэндээ МАШ сонин мэт санагдаж байвч сүүлрүүгээ унших тусам миний үзсэн бөө нартай яриа хөөрөө, үйл явдал, дэг жаяг, сургааль  гэх зүйлс нь улам л ижилсэж , гайхамшигыг мэдрүүлж байгаа билээ. Блогыг дагагч маш олон гишүүд байдаг бөгөөд блогын бичвэрийг ярилцаж, мэдэхгүйдээ зааж байдаг нь их таалагддаг юм. Би ч сэргэлэн юм болохоороо /..ккк.../ номын ч ахтай болоод авсан гэжуга.
Энэ блогыг уншсанаас хойш блогын эзнийг дагаж, гэгээрчих боломж байна гэдгийг олж харснаараа миний онцлох блог болж байгаа юм. Гэгээрлийн талаар ганц сэдэв бичнэ. Та бүхэн Батотгон гуайн лекцийн харж байсан бол Өтүгэн боловсролыг эзэмших талаар , Монгол хүмүүс суралцах боломжтой оюуны ухаантайг зааж сургадаг билээ. Тэр бүгдэд ойлгохгүй онолыг зүйлс байсныг би энэ блогоос нилээн энгийн аргаар ойлгохыг хичээж байдагтаа баяртай байдаг  юм. Аяаяа энэ блогыг би ми нь тэгээд ухаж ойлгохгүй хүнээс халуун будаа идэх юмдаа.
Блогын хаяг: http://chinggis-udgan.blogspot.com/

3. За энд Чингис удганыг дэмжигчид болон тэнгэрийн гэрлийн дайчидын нээсэн блог байна.

Блогын хаяг: www.tengermongolgazar.blogspot.com


ЖИЧ: би ямар бөө биш, хөндлөнгийн нэг бөөс учир үг хэллэг , үзэл бодол авах юмгүй тул өршөөнө үү.




2 comments:

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа