Өвөл Дархан орсон нь



Ажлын цагаар сууж байтал ээж утасдаад өнөөдөр Дарханы Хонгор явая гэж байна. Дуртай дух юм болохоороо ажлаа тарвуу гүй юу давхиад л очлоо.
Машиндаа дүү, ээж, эмээ, Магнай ахаа суулгаж аваад Убгаасаа гарах гээд зүтгэчихлээ. Машины бөглөрөөнд цаг гаруй саатаад Хонгор сумын зүг жолоо мушгиж эхэллээ.

Зам харгуй цэлийгээд нэг л сайхан агаартай , би ч машины хааз гишгэсээр шөнийн 12цагт хүрэх айлдаа очив.
Энэ айл нь эмээгийг дүүгийн хүүхдийнх байдаг бөгөөд хонгор суманд суурьшаад олон жил болсон , хэдэн хөөрхөн малтай, сайхан хашаатай ажилч нямбай сайхан айл байна. Очингуут шууд бууз жигнүүлж идээд , юу юугүй нүдэнд ор харагдаж би ч унтаад өглөө.
Өглөөний цэвэр агаарт аргалын утаа үнэртээд , цэлмэг тэнгэрт наран хөөрөөд сайхан байна.
Хонгор сумын ихэнх айлууд хашаандаа байшинтай , Хараа голынхоо хажууд малаа хариулдаг тийм л амьдралтай улсууд юм. Өглөө эрт гэрээс гарахад голын хажууд байгаа болоод ч тэрүү хүйтэн гэж жигтэйхэн юм.
Гэрийн эзэн сүх бариад голдээр очиж мөс хагалж мал амьтнаа усална. Харин эзэгтэй шуудай барин үхрийн аргал түүж овоолох ажээ. Би уг нь бодохдоо гайгүй хатсанаас нь аваад түлээд байдаг юм боловуу гэж бодсон чинь түрүү жилийн аргалаа түлээд энэ өвлийн аргалаа хурааж түлшээ бэлддэг юм байна. Нилээн хэдэн аргалан овгор бэлджээ.
Ээж , дүү бид гурав Хараа гол дээр очиж , цэлмэг агаар ханатлаа амьсгалж аваад Дархан хотруу явьяа гэсээр машинаа унаад давхиж өгөв. Хонгор сум Дархан хүртэл 20км бөгөөд Залуусын хот Дархан хот биднийг угтлаа.
Хот ерөнхийдээ жижигхэн боловч аягүй цэвэрхэн, зохион байгуулалттай мөн нилээн хөөрхөн уран барилгуудтай юм.
Дархан Номингоор орж дэлгүүр хэсэв. Убгийн үнэтэй нэг их ялгаа байсангүй. Нэхий дээлний үйлдвэрлэгч хот болохоор нэхий дээл хайсан боловч тэр бүр сэтгэлд таарсан дээл болоод дэлгүүртэй тааралдсангүй.
Морин хуур цогцолбор, Дүүжин гүүр, Бас нэг бурхны хөшөөг үзэв. Морин хуур цогцолборын хөшөөг бас их уран хүн хийсэн байналээ шүү. Гэхдэ миний төсөөлж байсанаас жижигхэн юм. Гэхдээ л хотыг чимсэн сайхан цогцолбор болжээ.
Бид цаашаагаа биржээр оров. Дархан хотын зах гээд дүнхийсэн газар байх бөгөөд хуучин шинэ гэж ялгаж байгаа бололтой. Цагаан идээ хямдхан авах байх гэж бодсон боловч харин УБгийн үнэнээс их болохоор ганзага хоосон буцав.
Өөр ч үзэж харах юм байсангүй. Магадгүй бид мэдсэнгүй. Гэхдээ зам нь ямар ч нүхгүй, цэлгэр сайхан хот юмаа гэсээр өндөр сэтгэгдэлтэйгээр буцлаа.
Миний бодлоор хэрвээ би мөнгөтэй бол Дархан хотод жижиг, дунд үйлдвэр , хүнсний үйлдвэр нээх байсандаа . Газар хямдхан , талбай том , ажиллах хүчинтэй гэж бодож байна.
За тэгээд бид гурав нөгөө айлдаа эргээд  очвоо.. Хонгор сумыг бас үзэж харлаа. Цагдаа, ноториат, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, дэлгүүр гээд байхгүй юм алга. Даанч хүн цөөхөн учраас бас хэцүү л санагдлаа.
Хашаалсан газар байсан нь нөгөө айхтар хор илэрсэн газар юм гэнэ. Гэтэл хэдхэн алхаад хажууд нь Монгол улсын үрийн нөөц хадгалах газар буюу үтрэм байхын.
Тэгээд тэр хордсон үрнээс тариа ургуулаад бид иджийгаа юмуу хаашайн гэж бодлоо. Лав л үрийн хадгалах агуулах нь ийм ойрхон  байгаа нь сэтгэл жаахан өвтгөв.
Бид нэг л хоносон болохоор явах тийшээгээ хандаж, томчууд нь найрлаж, багачууд /багачууд гэж манай дүү бид хоёр /нь малтай ноцолдоно. Эднийх 30 гаруй үхэртэй бөгөөд 5-6 тугал энэ жил гарах гэнэ. Бүгд нэг эхийн тугалнууд гээд хоорондоо адилхан үхэрнүүд байна. 20 оод жилийн дараа нэг үнээ 30 гаруй болж үржээд , аа тэгээд зарахыг нь зарж идэхийг нь идсэн гэхээр бас л овоо шүү.
Хажуу айлын нэг эмээ орж ирсэн нь оюун ухаан хурц, хэл яриа сайтай хүн байна. Увсын Тэс  сумын хүн юм гэнэ. Манай сумаас гарсан тэр тэр бөх , тэр тэр дуучин гээд л аймар ярьж байна. Хараа голын хажууханд булаг байгаа тэрийг үзвүү гэлээ. Ходоодонд сайн булаг байдаг бөгөөд одоо хүртэл цэцэг навч дэлгэрчихсэн байдаг гэж байна шүү. Бид үзэхийн хүслэн болсон боловч за яахуу дараа үзье гэсээр хотын зүг хүлгийн жолоо залахаар бослоо.
Сүнгэтэл сайхан замаар дуулж явсаар УБтаа хүрлээ.
Хот утаа униартай баригдаад , дотор давчдаж хоолой хорсгоно.
Өвлийн улиралд цэнгэг агаарт хаяа иймэрхүү зугаалга хийх нь ямар их хүчийг өгнө бэ??

Comments