Бой



Манай хамтрагч хэд бойд ямар ч хэргээр билээ очлоо. Наадам байсынмаа . эмээлт тийшээгээ хүмүүс их очиж, боодог хорхог хийхээр хонь ямаа авдаггүй юу..
Яагаад ч юм бэ санамсаргүй явж таарлаа.. Би далжгар тэгээд машиныг нь бариад явж байсымдаа .

Анхандаа юу ч мэдэхгүй очих уу гэжийна очий л гэлээ.
Эмээлтэд мал мах, ноолуурын наймаа банз явагддаг бололтоймаа. Нилээн хэд хэдэн хашаа харагдав. Засмал замаас гараад гудамжаар явж , нилээн томоохон бетонон хашаанд тулж очив. Дагаад л далжигнаад л орчлоо.
Хашааны хэмжээ нилээн том бөгөөд нэг хэсэгт нь нэг саравч, нөгөө хэсэгт нь малын хашаа, хашаан дотор 50 гаруй хонь, 10аад үхэр байна. Харин саравчин дотор бой явагдаж байгааг нилээн яваад мэдсэн юм.
Ямар аймшигтай бэ? 5-10аад залуучууд хулдаасаар хормогч хийгээд өмссөн байх бөгөөд энгэр нь нуль цус, гулууз махыг нь жирийтэл нь өрөөд саравчны гадна тавьсан, саравчны урд байх жижигхэн хашааны хонинууд байж ядан майлалдаж, саравчны нөгөө тасалгаанд эмэгтэйчүүд гэдэс цэвэрлэж, 200-гын пошгоор ус байнуу цус байнуу гэмээр зүйлээс хутган авч ашиглах ажээ.
Гэнэт л юунд ороод ирвээ гэж гэнэт сэрэв.
Эмэгтэйчүүдийн байрласан тасалгаанд олноор нь гэдсийг арилган тавьсан байх бөгөөд газраар нэг цус, хивс холилдон урсаж, саравчны гадна цусан гол урсаж байна.  Залуучууд бол шуурхайлан хөдөлж, нүд ирмэх зуур жижиг хашаанд байсан хоныг дуусгаж байна.
Би  нүд хальтраад харж чадсангүй.
Гэхдээ тэр саравчны хажууд байсан жижигхэн хашаанд байгаа хонь бие биенээсээ дээр гаран майлалдаж, хашаа ч юм бэ жижигхэн хашаан дотроо зугтаж, хуйлралдан бөөрөнхий хашаан дотроос ямар нэгэн булан магадгүй хаалга, гарц хайж амь тэмцэнэ.
Ханцуйгаа шумалсан, энгэр нь цус болсон хормогчтой , наранд түлэгдсэн хар нүүртэй, сэгсгэр үстэй залуучууд нүд ирмэхийн зуургүй хоньноос зулгаан авч оруулж, эргүүлээд гулууз мах гарган ирж шалмаг өлгөх  юм.
Нилээн хэд байсан хонь хурдан дуусч, том хашаанаас хонь тууж ирэхээр болж  хаалгыг нь нээлээ.  Цочоох юмгүй мөртлөө, гэнэт гэнэт үргэн , наашаа цаашаа ижил сүргээ дагаж гүйж байсан хоньд хаалга нээгдэнгүүт харин ч хашааны гүнлүүгээ зугтаж гарлаа.
Чимээгүйхэн дуу гаргаж чадахгүй байсан тэдгээр хоньдоос “май май май” гээд маш чанга дуу гарч, жижигхэн саравчруу ойртохгүймшүү, хамгийн сүүлийн хонь болохгүйм шүү гэж тэмцэн ядан байна.  Хэсэг хонийг нь жижиг хашааруу оруулж бусад нь үлдэж , арай хийж амьсгаа авч буй бололтой дуу нь намдлаа.
Бойруу орсон хөөрхий хоньд нүднээс нь нулимс асгаран , бие биенийхээ дээр гарч, чаддаг бол нисэх юмсан, болдог бол бултах юмсан гэж амь тэмцэн майлалдана, магадгүй орилолдоно.
Би ч тэдгээрийг харж чадахгүй “уучлаарай хоньд минь хүн гэдэг ийм араатан, бүгд мах иддэг, уучлаарай” гэхээс өөр үг хэлж чадахгүй гэмшилтэй царайгаар хажуу тийшээ харахчаан аядан, нүдээ бултуулж байлаа.
Монгол хүн мал алах гэж байгаа бол араас нь майн уншдаг, хурдан гаргаж мууг нь харуулддагүй баймаарсан, гэтэл тэр хоньнуудын нүдэнд махыг нь өлгөж, цусан гол урсгаж, маш их айлгаж байгаад бойд оруулахын аймар байлаа.
Би тэнд ердээ 10хан минут л болсон. Гэтэл хүмүүс нь шалмаг бөгөөд араатанлаг ч юм, тэдгээр хонийг хэдхэн хоримд гаргаж байлаа .

Comments

  1. chi odoo bj bjigaad yun muuhai yum bichdiin bee

    ReplyDelete
  2. Өвлийн үед л гэхээс биш уул нь монголчууд нээх их мах идээд байхыг боддоггүй зундаа тараг сүү ааруулаа ахиухан хэрэглэхийг хичээдэг байсан гэж дуулж байсан. Одоо тэр мэр алдагдчихваа хөөрхий :(
    Хөөрхий амьтадыг бодохоос нээрээ өрөвдмөөр юмаа. Бодож явдаг сэдэвийг хөнджээ. Махнаас өөр уургын хэрэгцээг сайн хангачихаар тийм хүнс одоогоор монголын нөхцөлд даанч алгадаа :( ум мани бадми хум.

    Нэг монгол кинон дээр хашир малчин "залуус та нар мах идэхийг л мэднэ гэж" гэж нэг хүүг загнаж байдагсан тэр гэнэт санаанд оров.

    Бүр цагаан хоолтон нээх болчихгүй ч гэсэн ямар ч байсан махны хэрэглээгээ багасгаад тараг сүүгээ л ахиухан хэрэглэцгээе!!! Ойр хавьд байгаа хүмүүсдээ ч гэсэн ухуулнаа.

    ReplyDelete
  3. тэгээрэй ... 3сарын 22ноос 10сарын 22 хүртэл мах иддэггүй биеээ цэвэршүүлдэг байсан .. гэтэл одоо улам л махших болждээ
    мах сайн идэж байвал бас нэг зэрэг дэв, сайхан амьдарч байгаагаа харуулах хэмжүүр болоод байнаа

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа