уншсан ном: бөөгийн домог

Аюурзана. Бөөгийн домог
хүмүүсийн яриад байгаа Бөөгийн домог номыг сонирхон авч уншлаа.
Солонгост орчуулагдан зарагдаад бэстсэллэр болоод шуугиулаад байна гэхээр нь машид их сонирхов.

Би өөрөө улаан бөөгийн фэн болоод байгааг хэлэх үү уншсан сэтгэгдэлээ та бүхэнд хуваалцая гэж сэтгэв.
Гол дүрд бол Хагдай бөөгийн талаар түүх бөгөөд уг бөө нь үе дамжин бөө онгодоо авдаг байсан нь тухайн удмын онцлог гэлтэй.
Гэхдээ ОХУын социолист нийгэмд Буриад үндэстэн уусгаж, бас хэлмэгдүүлж байсан  талаар дэлгэрэнгүй дүрсэлж, Хагдайгийнхны бөөгийн ёс заншилаа хэрхэн хадгалж буй талаар дүрсэлжээ.
Манай номын гол баатар Хагдайгийн эцэг тэрхүү хэлмэгдүүлэлтэд өртөж, хүүдээ хэрхэн дамжуулж буй, хүү нь өөрийн угыг авахдаа бас ойлгодоггүй нийгэмд хэрхэн тарчилж , басхүү хүнд хэцүүг туулж байгаа нь уншихад бас амттай болгосон байна.

хамгийн сонирхолтой хэсэг болох бөөгийн онгодын онцлог, түүний түүхүүд, мөн онгод бол амьд зүйл юм гэдгийг үнэнхүү баталж, Хагдай бөө болоод түүний тулмааш /түшээ/ Тэнгис нар хүртэл олон онгодуудтай өөрийн биеээр хөөрөлдөж, Бурхан уулны онгод байрлах хаалгаар нэвтэрч чадаж байгаа нь бөөг ойлгодог хүний хувьд бол сонин биш боловч бөөг сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд үнэмшмээргүй мөртлөө гайхамшигтай санагдахуйцаар бичсэн байна.
Гэхдээ тухайн газрын онцлогоос гадна, устан үгүй болж буй соёл, сүйдэж буй байгалийн талаар уншихаар хичнээн харамсалтай бэ гэж харуусал төрмөөр.

Хамгийн сүүлийн өрнөл хэсэг болгож, газрын тосны хоолой барихаар нутгыг нь сүйдлэх гэж байхад бөө нар хуралдаж бөөлж, тус газрыг аварч байгаа нь итгэл байвал бөө тэнгэр шиг хүчтэн энэ дэлхий дээр үгүй гэдгийг баталсан нь гайхамшигтай санагдлаа.
Ерөнхийдөө зохиолын дүрүүд зохиомол боловч, оросын нефтийн томоохон компани буриадуудын газрыг сэндийлэхээр санаархсан нь бөө нараас нь болсон гэдэг түүхийг сонсоод энэ зохиолоо бичжээ.
Буриад бөөгийн талаар гэвэл буддын шашиндаа илүү холилдсон юм боловуу гэж харагддаг бөгөөд өөрийн уг тэнгэрээ үе дамжуулан авч чадсан ард түмэн юм.
Илүү эвтэй найртай, хоорондоо нийлж бөөлдөг, бурхны шашинтай холилдсон гэж учир мэдэх хүмүүс яридаг юм билээ .

Comments