Эрдэнэзуу хийд оров.

За сайн уу хүмүүсээ .. блог бичхиймсаан гэж сэдвээ нөөцөлсөөр байтал эхнээс нь мартаж байнадаа .. чанартай хэдэн бичлэг оруулах гэсэн биш мартсаар одоо шахаж эхлий даа ..

Жил бүрийн зун манай гэрийнхэн аавын ачааны микрыг асаагаад хээр хөдөө зугаалдаг уламжлал тогтоод хоёрдох жилийнхээ нүүрийг үзэж , би бас ажилтай гээд хаягддаг уламжлал тогтоод хоёрдох жилийнхээ нүүрийг үзэж байнаа.

Хорхой хүрээд Эрдэнэзуу дээр хононо гэхээр нь тэр хүртэл нь дагаж явчаад эргээд хот хоорондын зорчигч тээврээр хүрээд ирлээ.
Хэдэн өдөр ярилцаж, хэдэн сар бэлдсэний эцэст Аавын нутаг Ховдын Чандмань сум явахаар манайхан ачаагаа ачаалж эхэллээ..
 Аавын ачааны микр овоо хөөрхөн зайтай , бид 6уулаа /хөөрхий би үлдийшдээ/ болохоор тухтай гэж юугхүү.. Ачааны микрынхаа ард хамаг ачаагаа баглаад бас хөлдөөгч хийчихэж байгаам, тэгээд урд хэсэгт нь 2 буйдан тавьчихсан, тэрэн дээр ЦОл Дөл хоёр суугаад би төлөвлөөгүй суудлынх учир жижигхэн модон сандал дээр суугаад аав жолоогоо бариад , хажууд нь ээж Бор хоёр суугаад яг сайхан таарчихаж байгаамдаа. Ачаандаа хөлдөөгч хийж явах чинь их ач холбогдолтойн билээ.. Хөлдөөгч чинь нилээн хөөрхөн хугацаанд тоггүй ч гэсэн махаа сэрүүнээр нь хадгалаад явчихаж байгаам чинь ..
Хаяа тэр урд талын суудлыг булаацалдсаныг эс тооцвол мангар эвтэй найртай явлаа ..
Жирмийн цагаан нуур чинь манай УБгаас холгүй юм билээшдээ .. УБгаас гарвуу гүй юу Жирмийн цагаан нуур гэхээр нь аймар гайхсышт ..
Өвөрхангайн Хар хорин хүртэл засмал замаар хүрчихдийн билээ..
Замдаа элсэн тасархай дээр буусан.. Элсэн тасархай миний багадаа харж байсныг бодвол арай багассан юмшиг санагдсан. Бас хүмүүс буудаллаад ямар ч их хогтой юм... Бас тэмээ унуулж мөнгө олж байх шиг..
Тэгээд хотоос 350км явсны эцэст улсын тэргүүний Хар хорин сум буюу Эрдэнэзуу хийдийг нүдээрээ үзэх боломж гарлаа.
Миний бодсоныг бодвол бас арай өөр боловч, сүрлэгийн хувьд сүрлэг байлаа .. Нилээд их талбай нь хоосон боловч дундаа хэдхэн сүмтэй нь эрт дээр цагт тэр хоосон талбайнууд дээр гэрүүд байсан боловуу гэж бодогдсон.. Хуучин хар хорин хотын талаар төсөөлөл авч чадах байх гэсэн маань харин буруу байсан нь жаахан гунигтай санагдсан. Хар хорин хот нь чулуун тупигаар хийгдэж байсан юмуу даа гэж бодогдсон. Хийдийг бүтээсэн материал нь чулуун тупи байсан нь их гайхшралд оруулсан. 13дугаар зууны үед тийм том хотыг бүтээж байсан манай өвөг дээдэс минь  гайхалтай ч хотыг нь хэвээр нь хадгалж авч чадаагүй нь харамсмаар ч юм шиг ..
Дотор нь хэдэн сүм байсны барилгын ур хийц, дүрсэлсэн хээ, дүрс, амьтны хэлбэр нь маш их анхаарал татаж байв.. Би дараа нь зургыг нь нийтлэнэ .. Апрат ховд явсан байгаа ..
Би УБд байгаа сүмнүүд , өөр газрын сүмнүүдийн барилгад дүрсэлсэн амьтны хийцийг их сонирхдог.. би харин тэр сүмний дүрсэлсэн  амьтдыг урьд нь харж байгаагүй нь сонин шүү..
Эрдэнэзуу хийдээс өмнө байсан 13-р зуунд баригдаж байсан ХӨХ СҮМ гээч жижигхэн сүм бас их анхаарал татахуйц байлаа.. Тухайн их нийслэл ХАР ХОРУМын буддын шашины нэг хөөрхөн  төв байсан болвуу даа гэж бодогдохоор.. Магадгүй тухайн үеийн хүмүүс шашинд хэт мунхаралгүйгээр жижигхээн сүмэнд ёслол үйлдээд болчдог байсан юм боловуу гэж бодсон../уг сүм хамгийн жижигхэн бас 3м*3м харьцаатай болвуудаа//
Шашин мунхарлын  үед бол нийтээрээ бараг лам болоод хамаг хөрөнгөөрөө сүм барьж байсан шүүдээ..
Харин тус сумын музэйг үзэж чадаагүйдээ жаахан харамсав.
Дараа нь сайн зургын апраттай тэгээд нилээн ажиглаж судлаж үзвэл илүү дээр санагдсан ..
Голын эрэг дээр нь буудаллаад тэгээд маргааш өглөө би 10цагаас Убгийнхаа зүг, гэрийнхэн Тэрхийн цагаан нууран дээр очиж буудаллахаар хөдөлвөө гэж ..

анхааруулж хэлэхэд: Хар хорин хүртэл унаа 17000 төгрөгөөр явдын билээ .. майханаа чирээд идэж уух юмаа аваад тийшээгээ хагас бүтэнсайны нэг сайхан аялал хийвэл гоё санагдсан.

Дараа авсан зургуудаа оруулнаа..

Comments