Гүрийсийн байна хөөрхий

За би бээр 10 жилээ төгсөөд улсын сургуулиудад конкурс гээч юмыг өгөөд МУИС, САНХҮҮ, ШУТИС гуравт эхний байруудад ороод бардам сайхнаар тэнцэж , пээдэлзэж алхаад балай авч байлаа ... тэр үед чинь МУИС тест бөглүүлээд , Санхүү уламжлалтаар бодуулаад, ШУтис тэст уламжлалт холимог байсан даа .. Сайхан ч байж одтой ч байж.. тэгээд яахуудээ энэ олон сургуулиас алиас нь сонгохуу Дэбэ гэсэн чинь гүй ээ би Бээжин явж сурлаа гээд тэнцсэн сургуулиа хаяад л .. бас зарах гэж бас их оролдож байсынмаа хаха .
.

За дараагийн дүү Дөл бол эмч болно гэж олон жил ярьсаар зүтгэсээр химийн мимийн олимпиадад бас тэргүүн байр энэтэр эзлээд улсын ЕШын шалгалтандаа нэг хоёрдугаарт юу юугаараа орсон ч гэлээ ЭМШИУСт ерөнхий эмчээр сурахаар залраад биднийхээ нарыг мандуулж байлаа ..
Дээрх хоёр нөхрийг конкурсдэж байхад ээж мээж аав маав пээдийгээд л сандарч мандарсан юм байхгүй сайхан байснаа нуугаагүй юм ..

За тэгсэн энэ жил хөөрхий муу Цол конкурст орохоор бас бэлдэж эхэлвээ .. Манай Цол бол ерөнхий алтан дундажыг авсаар сургуулиа төгсөж буй хүн байгаам ..
Тэгээд мань хүнийг тоогоор нь физикээр нь химээр нь англи хэлээр нь явуулы гээд саналтгүй учир юугаар явуулахаа бид мэдэхгүй нилээн ангайв.. Манай хүний хувьд шугам зурагдаа галзуу учир архитектор болгохыг хүсэж байсан ч тоондоо нооль учир бас л хэцүү байна.
Архитектороор нь зүтгүүлчий гэхээр яг тэрэндээрээ уначуул яана гэж бодох шиг..
Тэгээд адаглаад унасан ч гэсэн нэг юмруу яаж ийгээд орчоосой гэж гэрийнхэн ч залбираад л байлаа ..
Тус эзэнтэй нь ярилцаад яахуу ийхүү чи хичээжийна уу гэхээр уурлаад л ярилцах дургүй , хичээл номыг нь харахаар муу сурлагатан хүний номыг харж , цусаа хөөргөөд яах вэ гэж бодсоор бид түүнийг тойрсоор, тэр тэнд буландаа шигдсээр ..
Цаг хугацаа улам ойртсоор бид энэ хүнээ яаана даа гэж бодсооор ...

ЕШын шалгалт өглөө ...
Ээж -Хариу нь яасан бол гэхээр л ээжээ та энийг битгий яриа би бүр стрэсдээд байнаа гээд болдоггүй..
Тэгсэн хөөрхий муу ч гэсэн хэдэн оноо зулгаагаад гараад иржээ..
Их дээд сургуулиудад тэнцэнэ гэдэг ч бас их хэцүү харагдаж байлаа.. Хүмүүнлэгт өгөөд уначив.
Хөөрхий ШУТИСын архитектурын анги л ганц үлджээ..
Энэ дээр унавал тэгээд хог дээр үсэрлэ.. Шалгалт шугам зургаар шалгалт авна.
Яаанаа .. Тооны дүн нь арай ядан тэнцэж байна .. Хэцүүдээ хэцүү..
Тэгээд хэд хоног нуль стрэсс болоод тэнд буландаа шигдээд шугам зургаа хийгээд байна. Тэгээд юм шалгалтаа өглөө.


Би тэр өдөр ажилтай ... Цолын дүнг хүмүүс үзэх гээд нуль стрэсс ..
Тэгсэн аймар завгүй байсан чинь ээж утасдаад "Хүүшээ тэнцчихэж.. Бүр нилээн дээгүүр орсон банйа " гэхийн ..
Би ууртайгаар ::." Заза баяр хүргий .. нөтбүк авч өгнө гэж хэлээрэй"
Тэгээд ажил аймар их барагдахгүй .. тэгсэн чинь Дөл утасдаж байна: "Хүүшэ тэнцчихэж..."\
Би завгүй учир ууртайгаар "Мэдсээн мэдсэн.. Нөтбүк авч өгнө гэж хэлээрэй"

Бич юм тоодоггүй болохоор анзаараагүйм.. Тэгсэн ийм юм болсон юм байж..

нийт 48 хүүхэд авахаас эхний аравт оржээ.. Тэгээд яасан гэхээр тоондоо муу ч гэсэн шугам зургынхаа хамаг оноог авчихсын байна .

Сүлжээн дээрээс өөрийн тэнцсэнээ хараад ээжийн санаа амарч , Дөл дэвхцэж, Цол ЦУРХИРТАЛАА УЙЛЖЭЭ..

Comments

  1. Replies
    1. ГУрван ч яахуу нэг юм орлоо .. дахиад нэг байгаа ... бага дээр нь сайн бэлдэнэдээ хэхэ

      Delete
  2. Хөөрхий дөө, хамгийн гол нь өөрийнхөө дуртай юмандаа эцсийн мөчид тэнцээд дуртай юмаараа сурах болж байгаа нь хамгийн гол нь байхгүй юу. Урмыг нь сайн мялаагаарай. Уйлалгүй яах вэ уйлалгүй яахав. Манай дүү бас эцсийн мөчид өөрийн дуртай электроник инженерийн ангид тэнцэж билээ. Шагналд нь 4 жил төлбөрийг нь төлсөн дөө. Айлын томуудын зовлон жаргал адилхан юмаа. Олон жилийн өмнөх дурсамж сэргэчихлээ.

    ReplyDelete
    Replies
    1. харин тийм ээ .. .хөөрхий би сонсоод бүр өрөвдсийшт .. мань хүн бас нуль стрэсс байгаа байхгүй юу .. яаанаа уначуул яаанаа гээд л

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа