Яг одоо миний амьдрал


Ажилд орсоор хоёр жилийнхээ нүүрийг үзэж байна. Яасан ч хурдан өнгөрдийн яаж ийгээд л дуусчихаж байнашүү..  Оройгоор их сургууль төгсчихгүй яавдаа,,, Англи хэл сурахымсан гэсээр уджээ..Сурсан юм алга байна.. Гол нь нөгөө ажлаа хүлээсээр хөдөлж чадахгүй тэнэгтэж байнадаа..
Бүтэх нь тодорхой учир баяр баясалтайгаар дотроо энэ ажлыг бодсоор нилээн мэддэг түвшинд хүрвүү дээ гэж бодохын..  Уг салбарт томоохон мэдлэгийг олж авсан байна.
Хамтран зүтгэгчийн хувьд уйлж нэг үзлээ, хэрэлдэж нэг үзсээр одоо салах нь зөв гэж шийдээд  чих амар сууж байна.
Мөнгө төгрөгний талаар бас дэлгэрэнгүй мэдээд  нилээн хэдэн хөөрхөн төгрөг бөөгнөрүүлчихсэн сууж байна. Гэхдээ  л жижиг бизнес хийе гэхээр бас л хүрэхгүй.
Урьд нь том юмыг хараад гэнэт баяжих юмшиг сэтгэдэг байсан бол одоо бас бага багаар алхам алхмаар гэх болж, шунал нь ухаан болжийна уу..
Хүнтэй харилцах тал дээр жаахан хянуур болж, аль нь худлаа баагий вэ, аль нь овоом бэ гэж ялгахтайгаа.. Найзууд шигшигдэж, хийж чаддаг хүн нь  үлдэж байна.
Хайр дурлалын хувьд ТЭРтэй суучихаа дөхөж байснаас өөр гавьсан юмгүй, олдоц байвч таарах нь үгүй... Бас хурдан хүнтэй суухгүй бол көгшөрөх гээд байдаг гээд л хэлүүлэхийн..
Уг нь хөөрхий том хүн болоод л байнадаа..  Би мэдэхгүй юм чинь гэж боддогоо больж, чадахын төлөө зүтгэх болов.  Уг нь дэвшээд л байнадаа..
Энэ блог хэзээ нэгэн цагт ТЭРБУМТАН ЭМЭГТЭЙН тэрбумтан болсон түүхийг өгүүлэх блог байх болно гэж зүтгэсээр өдийг хүрэв.
Хүний дор ажиллаж байгаа ч ажил хийж сурч, байгууллагын бүтцийг судлаж байгаа нь ажилгүй зүгээр хэвтсэнээс мянган дахин илүү байна.
Гэвч би Тэрбумтан учир хүний дор ажиллахыг хүсэхгүй хэзээ нэгэн цагт өөрийнхөө төлөө ажиллах цаг ирнэ гэдгийг мэдсээр зүтгэсээр мөрөөдсөөр байна.
Нэг зүйлийн үзүүрээс атгаад эхэлчүүл ТЭРБУМТАН БОЛСОН ТҮҮХ гэж блогоо нэрлэдийн билүү  ...

Comments

  1. teg teg, bi chamaig Degi Debe Delgermaa gedeggui Terbumtan l gedeg shd.
    Blogoo shuud tegeed nerlechih

    ReplyDelete
  2. keke udahgui tegej nerlenee .... genet neg udur tgd nerlechyyl gaihahgui shde tanar keke

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа