Яруусахуйн Урланг үзэв.

энэ бүсгүйн урлан нээгдэж байна гэхээр нь өвөрмөц төрхөөс нь болооод зорин зорин үзэхээр шийдлээ..
занабазарын музэйд урлангийнхаа бүтээлийг толилуулж байгаа юм байна..Зураач бүсгүйн зурдаг хэмнэл нь монгол зургыг модерн хэлбэрлүү шилжүүлж өөрийн стилийг гаргаж, уран бүтээлээ туурвидаг юмуудаа гэж урлагын талаар нарийн ширийнийг мэддэггүй миний бие дүгнэж байна..

уран бүтээл нь хаяа нийгмийг олж хараагүй хэсгийг өөрийн уран зургаар дүрсэлэхийг хичээсэн байх боловч, надад жаахан хангалтгүй санагдав..зураг нь ""өөрөө би энгээд хэцүү байна, болохоо байлаа шдээ, туслаачдээ" гэж мэдрүүлэхээсээ илүү "Би зүгээр дүрсэлсэн л юм" гэж харуулж байгаа нь жаахан таатай  санагдсангүй..
харин хайр, эх, дурлал, үрсийг илүү сайн гаргаж өгч, үнэхээр надад хайр мэдрүүлж байв..
Зураач бүсгүй хайрыг илүү сайн судлаж, бүр үзэгчидийг өдөөж. хайрыг илэрхийлэх боломж өөрт нь байгаа гэдгийг би олж харлаа..

Реклам нь энэ байна
энэ зураг надад их гоё мэдрэмж төрүүллээ.. үнэхээр энэ хосууд дурлачаад, үрээ хайрлаж 
байгаа нь харагдаж байна... магадгүй удахгүй төрөх үр нь ямар хөөрхөн болоо, ямар байх болоо гэж тэсч чадаж, бие биендээ улам дурлах хосыг гайхамшигтай дүрсэлжэ..


Дээрх зургад нэгэн айлын эв түвшинтэй, олуулаа, мөн хоол унд элбэг дэлбэг байгааг дүрсэлсэн бөгөөд энэ гэрт хэрвээ би байсан бол хичнээн инээд хөөртэй, аз жаргалтайгааар найраа тэмдэглэх болоо гэдэг сэтгэгдэлийг төрүүлэв.
бас нэг  хоёр зураг өөрийн эрхгүй сэтгэлийг татав..
нэг нь өвсөн дээр эр эм хоёр тэврэлдээд хэвтэж буй зураг... минийзүрхэнд тавтай морил ..... хайрыг бас харуулсан зураг...Энэ аягүй гоё зураг.. би бүр зургыгньаваад гар утасны дэлгэц дээрээ тавив..

нөгөөдөх нь салхи... би хараад л салхи байна гэж таасан ___ салхи сэвэлзэж байгаамшиг мэдрэмж төрсөн ..


Comments

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа