Би ямар их ядраа бэ

5 жил тэрбумтан болох гээд тэмцэлджээ..
Хайр дурлал , залуу насны зугаа цэнгэл энэ бүхнээсээ хумслаад зөвхөн Тэрбумтан болохын тулд зүтгэжээ..



Мөнгөтэй болохын төлөө юмуу .. гүй ээ .. надад маш их мөрөөдөл байна тэрийг бүтээхийн төлөө ..

нэг үзүүрээс нь атгаад хөөрхөн мөнгөтэй болоод дараа нь хөөгдөн туугдаж зодуулан нүдүүлэн мөнгө босгох эрхгүй болсоор салсан билээ тэрнээс... 

өчигдөр нэг ийм асуудал гарав..
Гадаад нөхдүүдтэй овоо ярилцаад бүтэж байвал хайрцаг савлагааны асуудал яригдлаа..
би өөрөө үйлдвэргүй учир үйлдвэртэй баагий руу нь яриад хэд болхуу гэлээ ..
асуугаад долоо хонолоо..
би удаан хойрго тэгээд бас үүргээ ухамсарладаггүй улсуудыг дэмжгүй тул АСАР ИХ уурлаад баахан муулаад маргалдчихлаа. ..
Тэр эргэж харахаасаа өнгөрсөн байх.. Ийм юманд маш хурдтай орох ёстой болохоос хөдөлж цөхсөн юмаар ч яахын билээ .. гэж уг нь бодохын .. улаан мөнгөгүй болохоороо доль үсрээд суужийх байсышдээ гэж бодохын ..

Худалдагч нь байхаар худалдан авагч нь олдохгүй..
Худалдан авагч нь байхаар худалдагч нь олдохгүй болчвоо хөөрхий ..

 Өнөөдөр нэг залуу бас учрыг нь олоогүй байж сохроор зүтгээд надад санал тавиад байна ..
Миний хийсэн алдааг та давтаж байнаа гэхээр тоож байгаа шинж алга..
миний алдаагаар явахын байгааздээ ...


Эргээд бодохоор би ямар их ядраа бээ..
Өдрийн 90 хувийг зөвхөн энийг босгохын төлөө зүтгэж  биш хүсэж тэмүүлж шаналж, дотроо хашгирч байна.


Энэ бүхнээс би  юу алдав..
Хайр дурлал, магадгүй би хүүхэдтэй нөхөртэй байх ч байсан юм билүү..
Зарим нэг ганцаараа хийх боломжуудыг.. Магадгүй би бас сарын хөөрхөн орлоготой жижигхэн лангуутай ч байх байсым билүү ..
Залуу насны баяр баясал.. Шоудах цэнгэх насаа гүрийсээр , уулзалдсаар өнгөрөөж байна..

Би ямар их ядраа бээ ... гэж өнөөдөр өөртөө хэлж байна..
Гэтэл энэ өвлийг сурч боловсроход зарцуулна гээд бодчихсон байдаг ..
Мэдээж тэр бизнесийн төлөө ..






Comments

  1. Don't worry! Neg udaa uzuurees n atgaad suuria tsutgaj chadsiim chini dahiad chadii shdee, erch huchtei bai. Bi ch bas billionare bish ymaa gehed Millionare boloh zorligotoi l suuj baina. Neg jaahan ym ehluuleed awsan yawj baigaa. :) Cham shig onol monoiig n uzeegui blhr har uhaanaaraa hand made soap-aa gal togoondoo hiigd l zarj baina shdee, hehe.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ сайн хамтрагч л олох хэрэгтэй байна

      Delete
  2. Гэхдээ чамаас өөр хүн ингэж чадахгүй бсан бх, энэ л чиний сонгосон амьдрал, буруу гэж байхгүй шүү дээ. Би бол чамайг зоригтой, чадалтай бүсгүй юм гэж боддог. Keep going :)

    ReplyDelete
    Replies
    1. ядраадийнаа ядраадийна хэх э

      Delete
  3. Мундаг бусгуй шуу биеэ бас анхаарч байгаарай

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа