Thursday, October 18, 2012

Дөрвөн зуун мянга уу

өнөөдөр алхангаа ийш тийшээ утсаар ярьж явлаа..
хувьцаа нь манай компаний нэр дээр байдаг залуу утасдаад салгаж авмаар байнаа ,,, татварын өрөнд ороод болохоо болилоо гэж байна..
ок гээд  л

ТЭРлүү утасдаж, хөөш тэр тэгэж утасдаж байна ,, хоёулаа ч нэгэнт очиж байгаам чинь чи бас компаниас гарах гарын үсгээ зурчих гэлээ...тэгсэн чинь:
" Үгүй ээ чи надад дөрвөн  зуун мянган төгрөг төл, тэгвэл яахуу компаниас чинь гаряа " гэдэг байнашт... Би гайхаад.... чи тэгэх ёсгүй ээ гарна гэж надад амалсан.. өчнөөн мөнгө надаас авсан гэлээ..
" Тэгвэл гарахгүй ... чи эсвэл надад мөнгө өг " гэж байна..
Би утсаа таслаад дотор харанхуйлаад зүрх өвдөөд явчихсан.. гайхаад л байлаа гайхаад л байлаа..
тэр бид хоёр дундаа компанитай байхад ашиг орлого олохгүй олон жил Х тайлан өгсийн.. тэгээд би хамаг компаниа салгаж авах болоод амжилттай яваа найз маань миний өмнөөс компанийг минь арчилж ашигтай тайлан өгч байгаа юм..
Би салгана гэж ЗАВГҮЙ явсаар өдийг хүргэсэн... Учир нь хэзээ ч салахад амархан гэж ТЭРэнд итгэж байлаа ..
Гэтэл өнөөдөр энгээд зүрхрүүгээ хутга шаалгуулдаг байжээ..
Тэгээд нүднээс нулимс цуваад салдгүйээ.. Яаадын билээ гээд бодогдоод салдгүй..
Дахиад утасдлаа.. Чи надад олсон мөнгөө хуваахад 600мянга өгөх ёстой .. тэрийг чинь би ярихаа болий \угаасаа өгөхгүй гэдгийг нь мэдсэн болохоор ярьдагч гүй байсын\... компаниа дуугай надад өгчих гэлээ...
ҮГүй ээ... чи ашигтай ажиллуулаад байгаам байна ..Би есөн сарын тайланг шүүж үзээд ашигтай ажилласан байвал чамаас мөнгө нэхэх эрхтэй гэлээ...
Утсаа таслаад бүр нулимс гоожив...Тэрмууд өчнөөн шулуулчаад дахиад мөнгө өгөхийн гэж үү ...
Нулимс цуваад л байлаа цуваад л байлаа...
Гомдсондоо биш энэмууд дахиж дарлуулахын гэжүү гэж уур шар гозойгоод цувж өглөө хөөрхий...
Урнаа найздаа хэлэв.. Манай найз айж эхлэв.. би энэ компанийг чинь ашигтай ажиллуулж байгаа,,, дээрээс нь тендерт нэрийг нь өгчихсөн байдаг.. гэтэл наад муу чинь ашгаас нь хүртэх эрхтэй нь эрхтэй.. хандвал бид өгөхөөс өөр аргагүй болно..
Дампуурууллаа гэж худлаа хэл... аргал үз.. эвээр ярь гээд л зөвлөж гарав..
Би хэллээ.. Би дампууруулна ,гэхдээ эгч рүү чинь утасдаж мөнгөө байнга нэхнэ..
эсвэл чи дуугай гарын үсгээ зур...
би бол тэрэнд өгч байхаар дампууруулна гээд шийдчихсэн байсан..
Тэр болзол тавихын гэнэээ.. Би чамтай болзол, наймаа ярихгүй ээ гэж хэллээ..
Тэр мэдээж шахаанд орсон учир маргааш бид улсын бүртгэлийн газар очиж салахаар боллоо..

Гэхдээ би мөнгөгүй байхад нь ээж аавынхаа өгсөн мөнгийг яг хувааж өгдөг байв, хамтдаа амжилтанд хүрэхэд чин сэтгэлээсээ туслаж байсан, тэгээд 600мянгаа нэхээгүй... нэхий ч бодоогүй... угаасаа өгөхгүйг нь мэдэж байсан... бас дүүг нь сарын долоон зуун мянгын цалинтай ажилд оруулж өгч байв...





6 comments:

  1. ЧИний оронд байсан бол миний ч бас нулимас урсах байжээ... эртээр нэгмуу ямар ч хамааралгүй гараас болж гаргах дөхсөн юм чинь.

    ReplyDelete
    Replies
    1. Энгээд хүний атганд ордын байжээ л гэж бодсон шүү хэхэ

      Delete
  2. Энэ монгол эрчүүдийн хүний мөс ингэж муудаа юу, эсвэл наад муу дагз чинь ёстой буудчихмаар дурак юмуу?

    ReplyDelete
    Replies
    1. Карин тээн .. яахуудээ мөрөөрөө яваг.. намайг мөлжиж хэдэн хоолныхоо мөнгийг олсын яахуу яахуу

      Delete
  3. baliar parasit we, bushuuhan salj aw nzaa.

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа