Шарын гол сумаар аялчаад ирэв.



Түрүү долоо хоногт Дархан хотоос наагуур байдаг Шарын гол суманд аялачаад ирлээ .. Илүү дутуу зураг авсангүй ээ ... Засмал замаасаа 40 км зайд байдаг юм байна ..

Замд харин нилээн тариан талбай харагдсан нь арааны шүлсийг амтай гоожуулав.. Тариалан бас сайхан бизнес шүү .. Зөв, ашиг шимтэй, мөн эрүүл хүнс тариалбал хичнээн сайхан .. Улаан буудайн бизнес байна .. Улаан буудайгаа тариад гурил болгож гаргаад, нарийн боов хийж зарвал сайханаа гэж би бас их мөрөөднөө .. Одоо оросынх нэрэн дээр хятадад үйлдвэрлээд монголд савлаж байгаа олон хөц будаа, гурвалжин будаа, шар будаа  гээд хүнд амин дэм маш өндөр ургамлыг тарьж байвал хичнээн сайхан бэ.. Гэтэл газар аваад РАПС гэх мэт хог тарихын .. Машины тосны ургамал тарисан хүн маш их ашиг олдог .. Гэхдээ тарьсан газар нь ашиг шимгүй тэжээлгүй болж өнгөрдөг .. Тийм юмыг олон тарьж байхыг би хөдөө явж байхдаа харсаан ..харамсмаар..
Нэг удаа Хөх хотын тариаланчдын үзэсгэлэн очиж үзээдээ ..
Өчнөөн олон сонин юм үзсэн.. Усжуулалтын систем, баахан техник, түүнтэй холбоотой бүтээгдэхүүн гээд л ..
Усжуулалтын систем нь гэхэд талбай дээр усан оргилуур шиг юм бүтээгээд л байхын байх.. эсвэл жижигхэн сувгийг модтойгоо хамт суулгачихна.. Тэгээд  л тэр сувгаар ус гүйлгээд байна .. яг хэрэгтэй газараа үрэн дээр нь очиж ус нь тусна .. тэгээд л арвин их ургац аваад байхын байх.. Техникийг бол ярилтгүйээ..Хавар тэр үзэсгэлэн нь болдын билээ ...
Голландын дусал усны систем гэж сонсож байсын байна .. Нэг том хүлэмжинд баахан ногоо тарьчихсан .. ногоо бүрийн дээр дуслаар ус гоождог хоолойтой.. тэр нь минутад хэдэн дусал ч юмуу гоожуулж байдаг .. Тэгээд яахуу.. яг хэрэгтэй усыг нь өгдөг ,яг хэрэгтэй нар нь байдаг , тэгээд яахуу арвин ургац авдаг ..
Би бас нэг юм сонсож байсын байна .. Төл байлаа .. малын зулзага шүүдээ .. Саравчинд хашаад тэжээдэг .. Тэгээд хоёр цаг гэрлээ асаагаад хоёр цаг унтраадаг .. Яажийгаам гэхээр бага ангид байхдаа биологийн цаг гэж үзэж байсандаа  Манай багш ингэж ярьсым... Модыг гоё дулаахан орчинд тариад гоё услаж муслаад байсын байна .. Тэгсэн чинь орчных нь гадаа буюу хавар ургаад намар гандаад байж.. Уг нь номоороо бол бид модыг дулаахан орчинд байлгаад байдаг .. гэтэл улиралдаа захирагдаад байдаг..
Яадаг гэхээр энэ зуны өдөр урт, өвлийн өдөр богино гэдгээс чинь болдог гэнээ .. Гэрлийнхээ мэдрэмжээр навчаа унагаахуу үгүй юу гэдгээ мэддийн байна .. Өөрөөр хэлбэл урт өдөртэй байвал аа энэ чинь зун болжийгаам байна  навчаа ургуулаад байя, өдөр богисоод байвал өвөл болжийгаам байна навчаа шарлуулыдоо гэж боддог байх нь..
Аа нөгөө гадаадууд чинь төл малыг 2цаг харанхуйд байлгаад 2 цаг өдөр байлгасаар байгаад нөгөөдөх нь 2 3 сарын дотор 1 2 жил амьдарчихсан юмшиг таргалаад томроод байна гэж байнашт.. Тэгэхээр 24 цагт 6 өдрийг хэмнэж, малын рефлэксэнд /тэрэнд нь л нөлөөлдийн байгааз/ нь нөлөөлж , томруулаад , тэжээгээд байна гэжийнашт..
Нэг залуу л энийг хэрэгжүүлэх гээд хөөцөлддийн гэнэлээ .. Би лав чадку .. Монгол хүн лав чадахгүй.
Сэлэнгэ угаасаа тариа ногооны орон, тэнд өссөн хүүхдүүд ногоо идэж өссөн гэж бахархдын билээ .. зун явж байхад л улаан ногоон шараараа алаглаад мангарр баян хангайдаа .. Хөрс нь гэхэд бор шороо... Өвс ургамал нь ургаад өгий , томроод өгий л гэдэг байхдаа .. Хүмүүс бас энд тэндгүй зам их гаргажээ.. Бусад хөдөө орон нутагтаа замаа бас янзалмаар л байна .. Төрийн хүмүүсээ .
Улаан буудайны ишийг малд идүүлбэл аймар таргалдаг гэнэ ... Хэдэн мал ч бас таргалах гээд байгаа бололтой идэж өгч байналээ хэхэх ..
Шарын гол хөөрхөн тохижсон тосгон байнаа.. Уурхайг түшиглэж, уурхайн хүмүүс амьдардаг тосгон.. Уурхай өөрөө нүсэр юмаа .. Уурхай дотор л харин орж үзэж чадсангүйдээ ..Ус шүүрүүлээд , нүүрсэн дээрээ асгараад /би тэгэж ойлгосон/, ид шид шиг гялалзаж байдын гэнэлээ ..
Нэг портер нь юмуудаа 50,000 төгрөг юм байна .. /үнэ буруу мэдээлсэн байж болно/
Налайхын уурхай нүүрсээ шигшиж, шуудайн хийж оёж, Убд аваачиж өгдөг болсон гээд энд оочер гэж пиг байна гэнэ ..
Уурхайн нөөц нь жил ирэх тусам ихсээд л байгаам байх .. Ухаад байхад нөөц нь илрээд л байдаг сайхан газраа .. Тэгээд тосгоныхны доор нүүрс байна гэнээ .. 40 50аад оны үед нэг дарга нь  хол байх ёстой  тосгоныг нь ойр байгуулснаар 10сая төгрөг хэмнэлт хийж байсан түүхтэй газар нь одоо хэмнэлт биш болчоод байна гэнэ..
Нэг гэм нь тус газар бараа бүтээгдэхүүн шинээрээ байхгүймаа .. Тэр тэр дэлгүүрт ор,,, тэнд л шинэ юм байж магад гэхийн .. хэхэ .. 15 ширхэг 5 давхар байшинтай ,, Шаазгай гэдэг гэр хороололтой ,7000хүн амтай,  тэгээд жижигхэн газар болохоор бие биенээ танина гэж жигтэйхэн , би ганцаараа содон байгам бишүү айн ..
Би бас тэнд бяслагтай бялуу хийгээд .. гоё байна гоц байна л гэж байналээ ..
Хоёрыг хийсийшт.. Гэрт хийхээр сайн идэж авч чаддаггүй учир /булаалгуулаад/, бас ч сайн идэж авлаа .. Би бас бяслагтай бялууны мастер болчих гээд байнаа ..
Нээрээ газар авч чацаргана тариалахымсан .. Бас л нэг мөрөөдөл .. 

Comments