Thursday, November 1, 2012

Дээд хүчин

           Манайхан блогоороо дамжуулан нэг нэгнийхээ сэдвийг будаа иддэг ёс тогтоод уламжлал болж байна. Эзнийг нь зөвшөөрөлгүйгээр сэдвийнх нь санааг хуулж, зохиогчийн эрхийг зөрчиж байна.. Би бас хуулчий../урьд нь хуулжээсэн байж/


ЭНЭХҮҮ БИЧЛЭГИЙГ ӨӨРИЙН ҮЗЭЖ ХАРСАН СОНССОН ЗҮЙЛСИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРЛАХ ТӨДИЙ БӨГӨӨД БӨӨГИЙН НАРИЙН ШИРИЙН ЗҮЙЛИЙГ МЭДЭХГҮЙН УЛМААС ҮГИЙН СОНГОЛ БУРУУ ХИЙХ ТУЛ ӨРШӨӨГТҮН.
БИ БӨӨ ХҮН БИШ.. 

Хар багаасаа би гэгээрэл ч юмуу эсвэл ямар нэгэн далд юм байдаг гэдэгт цаанаасаа итгээд төрчихсөн хүүхэд байв.. Хэн ч намайг гандан дагуулж явдаггүй байхад л би байдаг гэдгийг нь үнэн голоосоо итгэдэг байв.. Би хэзээ ч өөрийгөө далд ертөнц байдаггүй, бид зүгээр л амьдрах ёстой гэж итгэдэг байгаагүй бөгөөд далд ертөнц, хүч энергигүйгээр өөрийгөө төсөөлдөггүй..
 /Магадгүй би Индого хүүхэд байх .....тэнэгтэх..../

Индого хүүхдийн талаар би бас нилээн олон мэдээлэл сонирхон уншиж явлаа . Байгаль орчноо сайхан байлгахын төлөө төрж буй хүүхдүүд бла бла бла .. Хортой нөхцөлд амьдарч дассан байдаг мөртлөө дэлхийнхээ аюулыг аврахаар төрсөн бла бла бла... Зөрүүд, бусадтайгаа ойлголцдоггүй бла бла бла... Хадаас идэхэд элэг нь боловсруулах чадвартай гэсэн байх шүү..

Би сүүлийн үед бөө шүтлэгтэй гэхийнмуу, бөө шашинтай гэхийнмуу нэг тийм бөөчин болоод байгааг анзаарсан байлгүй..
Бөө нь тэнгэрээс илгээгдсэн тамгатай байх /мэнгэтэй зэнгэтэй гээд л мэр сэр тамга байдаг юмшиг байналээ / бөгөөд дуртай баагий нь бөө болчихдоггүй, цаанаасаа бөө болох баагий ч бас амархан болчихдоггүй юм билээ .

Бөө гэдэг нэр томьёо нь нийтээр нь нэрлэж буй обьект болон субьект зүйл
Онгод гэдэг нэр томьёо нь  /зарим газар тэнгэр, сахиус гэж ёс ёсоороо өөр өөр нэрлэдэг/ тэнгэрээс бууж ирж буй гэгээн биет, оюун ухаант, магадгүй бидний ихэнх нь харж чаддаггүй, бүррр орчин үеийнхээр ярьвал Angel гэж ойлгож болно. 
Улаач гэдэг нэр томьёо нь бууж ирж буй онгодын удмын хүн буюу өөрийнх нь сонгосон хүүхэд байх бөгөөд биендээ буулгаж байгаа хүнийгээ Онгодын хувьд нэрлэж буй нэршил юм .
Удган гэдэг нэр нь эмэгтэй бөөг хэлэх бөгөөд энерги хүч чадлаар  хэмжигдэх учир эрэгтэй бөөгийн дор байна ч гэдэг юмуу эсвэл хүчгүй чадалгүй ч гэдэг юмуу тийм жендерийн асуудал яригдахгүй ... эрх тэгш..
Зайран гэдэг нь эрэгтэй бөөг хэлэх бөгөөд бас л хүчтэй олон зайран байдаг юм билээ..
Түшээ гэдэг нь бууж ирсэн онгодод үйлчлэх, улаачид туслах хүн байх бөгөөд онгодтой ярьж байхад онгодын үгийг орчин цагийн хэлэнд тайлбарлаж өгөх / орчуулагч хэхэ / зориулалттай , үйл хийхэд туслах тийм хүн юм.. Улаачийн хамаатан эсвэл онгодтой уулзсаар байгаад хэлийг нь маш сайн ойлгодог болсон хүн ч хийнэ.
Угаа авах гэдэг ойлголт нь бөө болоогүй хүн өөрийн биед онгодоо буулгаж эхлэх үеийг хэлнэ

 За тэгээд зүгээр нэг бидэн шиг нүдтэй*, хувь заяатай* баагий явж байснаа бөө дээр очоод л за би бөө юм байна гэж шууд бөө болно гэж байхгүй.. Цаанаасаа заяагдсан тавилантай магадгүй орчлонгийн олон юмсыг хардаг , билгийн нүд нь нээгдсэн содон амьдралаар амьдардаг хүн л бөө болох жамтай. 
нүдтэй*-жирийн нүд биш, муу муухай энерги, сайн сайхан зүйлийг хардаг, бууж буй онгодыг хардаг , билгийн мэлмий нь нээгдсэн гэх мэт 
хувь заяатай* - тэнгэрээс томилогдож төрсөн

Жишээ:
Нэг ах байсынмаа.. Тэр хүн улаач болох тавилантай байсан бөгөөд гурван онгод байнга дагаж явдаг , хүнтэй газар өөрт нь харагдахгүй боловч хээр явж байхад ард нь гараад ирдэг, өөртэй нь юм ярих гэж оролддог, зүүдэнд нь байнга үзэгддэг, өглөө сэрэхэд нь хажууд нь сууж байдаг , ихэвчлэн нэг нь дагах боловч нөгөө хоёр нь үе үе дагадаг байжээ.. Тайлал нь нөгөө хоёр нь тэнгэрийнхээ үйлийг хийгээд үлдсэн нь улаачаа манаж үлддэг байсан болвуу. 
Удмынх нь бөө бууж ирээд тэр хүнийг загнаад л өвгөдөө авдаггүй энэтэр гээд л загнаж гарна.

Нэг нөхөр байсынмаа.. Билгийн нүд нь айхтар хөгжчихсөн.. Бууж ирж буй улаачийн онгодыг харж чаддаг, элдэв төрлийн муу зүйлсийг хардаг , өргөл өргөж буй хүмүүсийн өргөлийг ямар амьтан сүнс идэж байгааг ч хардаг тийм залуу байв.. Тэрбээр надад хэлэхдээ  тогосон сүүлтэй хэрээ гэх мэт гайхамшигтай дүрстэй бөгөөд хүний өргөсөн өргөлийг идэж амьдардаг явуулын амьтад байдаг.. Бидний өргөсөн өргөл нь өргөсөн эзэндээ очихгүй , тэдгээр амьтдыг хооллож хий дэмий ч өргөл болдгыг ярьж байлаа.. Бид сүү боорцог гэх мэт өргөлийг өргөхөд идээ нь газар унаж буй боловч идээний "бие" нь өргөлийн эздэд очдог байна .  /Идээ нь өөрөө бас сүнс шиг биетэй гэхийнмуудаа /.. Сүүлд нь тэр хүн угаа авсан юм гэж сонсогдсон.

Чадалтай зөв боссон удган зайрангууд нь хүнийг шууд хараад л тийм тийм байна гээд хэлэх чадвартай , мэргэлэх чадвартай  байдаг  юм билээ .. Заавал би монголд байх албагүйгээр өөрийн нэр жилээ хэлээд л яахуу ийхүү гээд үзүүлчихэж болдог нь гайхамшигтай.
Бас нэг зүйл нь өөрийн нэр жилээ бас тараагаад байх шаардлагагүй болж байгаам .. 

Мөнгөөр зодоод биш маш хэцүү хүнд давааг туулж боссон хүмүүс олон байдаг бөгөөд олны үйлийн төлөө сэмэрхий хадаг авахгүй, юу юу авахгүй билээ тийм тангараг өргөдөг улсууд байна..... Бусдын өргөлийг авч амьдардаг , өгөхгүй байсан ч гомддоггүй мундаг улсууд ч байна.

Өчүүхэн би тэр нь чадалтай энэ нь буруу тэр нь зөв гэж хэлэх битгий хэл бодож ч зүрхлэхгүй бөгөөд хамаагүй судлах гэж оролдож байгаад "алган боов хүртэж" байсан удаатай.

Ёс заншил гэдэг нь халх, буриад , дархад , хотгойд  баяд ............ гээд олон үндэстэнээс гаралтай эртний хүмүүс бууж ирэх бөгөөд өөрийн өөрийн ёс заншилтай  байдаг.. Хоёр халх байлаа гэхэд яг адилхан биш тэс ондоо ёс заншилтай байх нь үнэхээр гайхамшигтай.

Онгод бууж ирэх  ба Бөөтэй уулзах нь :
Дээд тэнгэрт байрлах их хүч энерги бууж ирэх бөгөөд улаач өөрөө бас  тэр хүний байсан газар ч юмуу яваад алга болно. Бид шаал өөр хүнтэй танилцаж ярилцана гэдгээ мартаж болку ба зарим нэг нь итгэхгүй далд инээж байгаад загнуулнаа.. Удган дээр өвгөн онгод буулаа гэхэд эмэгтэй хүн өвгөн хүн болох бөгөөд энэ процессийг ойлгохгүй улсууд ч байна .. гэхдээ сонин үзэгдэл байх л даа ..
Мөн  өчнөөн олон жилийн өмнөх /жишээ нь 400 жилийн өмнө ч юмуу / хүн бууж ирсэн байх агаад хаяа өөрийн амьдралын тухай ярьна.. Тэгдэг байсан энгэдэг байсан . Тийм морьтой тийм тийм амьдралтай байсан энэтэр гээд л .. Нутаг усан дээрээ очоод хуучин амьдралаа дурсаад бас их юм болдог байх .. Тийм даваатай тийм тийм байсан гээд л аймарр ярьдаг юм гэнэлээ.
Дуу бас дуулна.. Биелгээ хийнэ.. Бид нар чинь дагаад л дуулаад байна шүүдээ .. Өвөө бол гоё дуулна бид нар гуаглаад л .. Бидний амьдралын хэмнэлийг бас асуунаа.. Морь унадаггүй гэнэ , утсаар ярихаар бас их гайхна. Шинэ дуу дуулуулна. Жижигхэн машин уначаад уулаар явж чадахгүй байсан чинь даага уначаад явж чадахгүй энэтэр гэнэ.
Бас орчин үеийн үг бас сурчихсан.. ганц нэгийг хэлнэ.. Танарынхаар бол тэр биздээ энэ биздээ гээд инээд их хүргэнээ..
Онгод тэнгэр бууж ирээд л үр хүүхдээ тэврэн авч , эсвэл ерөөл айлданаа.. Гоё ерөөл ихийг айлдана шүү.. хэхэ .. тэрйиг нь сонсох сайхан ..
Тэгээд л мэдээж өөрийн болку бүтэхгүйг хэлээд засуулж авнаа .. Тэр мэдээж..
Харин бусдад хараал хийлгэх, буруу зүйл хийлгэх гэхэд дургүй бөгөөд болку бүткү арчаагүй явжийгаа нэгнийг бол загнаж бас зодноо.. 
Ер нь ажиглаад байхад ихэвчлэн засалж хийж өгч буй онгодоос биш надаас шалтгаалах ажлууд их юм шиг .. жишээлбэл намайг маш сайхан засаад байхад би гэртээ хэвтээд байвал мянга засаад нэмэргүй билээ .. Сайхан ханьтай учруулж өгөөч гэхэд сайхан ханийг засах замыг засна уу гэхээс хүн өөрөө ухаан мулгуу ууртай ааштай байвал мянган сайхан ханийг хэрхэн тогтоох билээ. Тэгэхээр хүн өөрөө зоригтой байж, өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй юм.

Бусад шашин:
Бусад шашинг огтттт байдаггүй гэж хэлж байсангүй бөгөөд өөр шашинг шүтэж байгаа ч гэсэн өндөр өвгөдийг чинь бол гүйцэхгүй шүү гэсэн утгатай ишлэл шүлэг их харж байсан

тийрэн буг чөтгөр муу сүнс гэдэг нь
За энэ нэг аймшигтай юм байдаг юм байгаам.. Хэлбэр дүрсийг нь харсан хүмүүс нь хэлдийн билээ .. Өвгөдийн хажууд тийрэн давхина гэж байхгүй ... Муу сүнснүүд өвгөдөөс аймар айдаг бөгөөд бултаад л алга болдог юм гэнэлээ.. 
Мэдээж аль нэг булан тохой, нүх сүв байшинд байгаа муу сүнс нь хоргодож , хүмүүсийг  дагах  гэх мэт нөхцөлд хүмүүсийн харилцаа онцгүй болох учир шалтгаангүйгээр маргалдах , эсвэл хар дарж зүүдлэх өөр юу юу ч байдын мэдрэх тийм тохиолдол гардын билээ.
Зарим хүчтэй муу сүнс нь нэг гэрийнхэнд орогночоод үе удмаар нь оролдох явдал гардаг гэсэн .. Бас муу санаатай бөө ч юмуу хүчтэй улс тэр газарт гандаад хэвтэж байгаа тийрэнгүүдийг босгож хараал хийж байгаа хүнрүүгээ явуулдаг ч юмуу тиймэрхүү.. хохирогч этгээдийг тийрэн нь дагаад муу үйл хийгээд л садаа болоод явжийдаг ч гэдэг юм уу ..
Тэгэхээр бид л ойлгохгүй болохоос энэ сайн муу үйлүүд хэрхэн явагддаг нь тэр сонин хүчтэй энергит ертөнцийн нууц болоод хэрэг билээ .

Харин тэр НОГООХОНы асуудлыг миний бодлоор хамаагүй бас анхаарахгүй өнгөрч болохгүй мэт .. Гэхдээ бас хамаагүй дэмий сүсэг бишрэлд автаж болку мэт.. Хамгаалалт авчуул уг нь сайхан л юмдаа .. Гэхдээ мань хүн өөрөө юу гэж бодохын байгаам..

Өргөл өргөх талаар: Өргөлийг өргөхдөө өөрийн нэр ус жилээ хэлнээ.. Тэгээд яг өөрийн хэнд өргөх гэж байгаагаа бодоод тэрийгээ дурсанаа.. Мөн юу хүсэж байгаагаа одоо цаг дээр хэлнэ . Тодорхой бас билэг дэмбэрэлтэйгээр..Болтугай гэдэг үгийг хэрэглэх дэмий.. болох гээд ч байгаамуу болохгүй гээд ч байгаанмуу харин БОЛОГ гэдэг үгийг хэвшүүлж сурах хэрэгтэй .. 
Сүү болоод боов боорцог юу юу өргөх талаар судалаад өргөвөл их зүгээр санагддаг ..
Архийг бол авдаг тоотой хэдхэн энергит бие* байдаг юм шиг байналээ ... Сүү арвайг л их өргүүлдэг дээ .. Би архи өргөх дургүй, муу юм л уудаг гэж боддог, зарим нь бүр харанхуй шөнөөр архи өргөх гээд дайрна гэж .. ээж мээж гэх мэт  хэдэн анхаарууштай нөхөр байна.
Энергит бие* нөгөө хүчтэй биетээ хэлж байгаам, онгод сахиус, уулын эзэн савдаг бла бла бла 
За дуусаа.. сайхан ярилцая бүгдээрээ ..
Комент нээлттэй бичдэг болгосышүү..

1 comment:

  1. Ийм гарчиг өгсөн нь дээр байхаа.. Гарчигаасаа өөр сэдэврүү хазайчихсанаа одоо л ойлголоошт..
    уг нь би бусдыг битгий ай чөтгөрийн талаар бичих гэж байснаа баахан хадуурсан байна

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа