Monday, October 29, 2012

Савлах Бизнес санаа

За миний ажигласнаар бол  САВЛАХ гэдэг үнэн янзтай сайхан бизнес байнаа..
Хүний хийсэн хөдөлмөрийн царайг нь өөрчлөх гэж миний нэрлэснээр ..



Анх тийм ч хулхи юмыг тэрийг нь тэгэж өөрчлөөд энийг нь энгэж өөрчлөөд энд нь тийм шошго хадаад түрүүнд нь тийм шошго хадаад тэгээд жинхэнэ чанартай ориг гэж зараад хүн хулхиддаг гэнэ гэж бага байхдаа сонсож явлаа..
Манай нөгөө ардчилсан бизнес энгэж эхэлж байлаа..
А зэрэглэлийн хулхи болон аймар хулхи гэдэг хоёр зүйлийг л мэддэггүй байхад түрүүлж мэдчихээд А зэрэглэлийнхийг нь арай жаахан монголд сэргээн засварлаад жинхэнэ гэж зардаг байсын ..
Бас нэг нэртэй газар оюутнуудаар хятад шошгыг нь хуулж хаяад германд үйлдвэрлэв гэсэн шошго хадаад зах зээлд гаргадаг байлаа..
Ундаа байна .. Биднийг бага байхад сироп найруулаад л савладаг байсаншт..
өөр юу ч савлаажийгаам бүү мэдээ..савлаж байсын бүү мэдээ..

Анхны орж ирж байсан үнэртэй уснууд бүгд асуудалтай байсын билээ .. хожим дуулахад..
гайгүй комиссын гутал байвал арчиж цэвэрлээд шинэ гэж миний үед зардаг л байсан.. зарж байхыг нь харж л байсан..
саяхныг болтол нэг савладаггүй бизнес байсан нь гутал..ямар ч шинэ гутал байсан савгүй буюу хайрцаггүй.. яагаад гэвэл хүүхдийн гутлыг эмэгтэй гутланд, эмэгтэй гутлыг эрэгтэй гутланд "савлаж" ирдэг байсан болохоор тэр.. одооо бол гутлыг савлаад гоё өгдөг болсон байналээ..

одоо монголд цэцэглэж байгаа савлагаа бол цагаан шар будаа, элсэн чихэр, гурвалжин хөц будааг савлаж байгаа бизнес юм..
та бидний байнга орос гэж бодож авдаг , орос маамуугийн зурагтай будаанууд байдагдаа ..
Яг ард талын шошгыг нь харахаар Тианжинд үйлдвэрлэж, монголд савлав ч билүү, Монголын компанийн захиалгаар Тианжинд савлав ч билүү тийм утгатай байдаг.
Монголчууд өөрөө хийчихсэн юмшиг , өөрөө үйлдвэрлэчихсэн юмшиг монгол савлагаа нь гарал үүслийг нь хөөрхөн аргалчихаж байгаа хэрэг юм..

Бас болоогүй солонгос будаа, япон будаа гээд байдаг нь үнэндээ бас том асуудал..
Нэг нөхөр надаас тусламж хүсэж билээ.. Савлагааны бизнес эрхэлнэ гэж.. Солонгос будаа гэж савлана гэж байгааам.. Гэхдээ солонгосоор солонгос технологиор монголд савлав гэж солонгосоор бичнэ .. Гоё уу .. Би лав солонгос хэл мэдэхгүй... Гэхдээ тэр баагийд тусласаных нь хариуд намайг май гэж хэлээд явж одсон... Дараа нь мэргэжлийн хяналтад баригдаад дампуурсан л байналээ .. болж муу золиг..
би ч тэр , бусдад нь ч тэр хожих ёстой гэдэг зарчмаар ажилласан бол энгэхгүй л байхсан..Гэхдээ тэр хэсэгхэн хугацаанд нэг Экстрэйл машин худалдаж аваад л дампуурсым шүү ..Ажаагаа дутуу үнэлснээр... заза онгирох яахуу...
Савлагаа нь үсрээд 300 төгрөг, тэгээд дэнжийн мянга дээр 1200аар бөөндөж аваад л  савлаад гурван мянга дөрвөн мянга болгочихож байгаам.. Ямааны махыг бид  хоньны мах гэж хэлээд монголчууд хууртагдахгүйн адил гадаадын будааны чанарыг бид мэдэхгүй учир цагаан өнгөтэй бол будаа гэж ойлгох тул гарууд хөөрхөн ажиллаж байгаам..
нэг өвөрмонгол хүн хэлж байсынмаа.. дайнд бэлдсэн дөрөв таван жил нөөцөлсөн цагаан будааг эрээнд эмээр угаагаад бор өнгөтэйг нь цагаан болгоод монголруу зардаг гэж.. мань хүний үйлдвэрийнх нь хажууд байдаг юм байналдаа.."" аймээрррр ашиг олдог шдээ"" \нутгын аялгуугаар бичив\ гэж хариулсым..
Манайд ажилладаг хужаа нар ч гэсэн нутагтаа бол энэ цагаан будааг авахгүйшт.. монголд л өөр будаа олдохгүй авч байна гэж хариулдым..
Аа бас кимчи байна.. Хаа холын солонгосоос тээвэрлэгдэж ирсэн кимчиг савлаад л савлаад л ..
Тэгэхээр шошгоо унш шошгоо унш..

8 comments:

  1. ymr getsuun bee? odoo tgd yamar budaa avch ideh bee?
    comment oruulah gej boon yum boljiinaa. ene capcha-g avsan deer bhaa, nevterch orchood baihad l asuugaad bhiin, estoi getsuu

    ReplyDelete
  2. заза авсан байануу үздээ

    ReplyDelete
  3. Odoo yamar budaa awna aa

    ReplyDelete
    Replies
    1. Хужаагийн сүмтэй будаа сайн гэсэн

      Delete
  4. Replies
    1. Одоо тэгээд чатлаж өгнө шүүдээ тээ ..

      Delete
  5. блогчидоо урамшуулалтай баннер авч тавьж байгаарай. www.ads.huree.mn

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа