2009 онд бээжинд сургууль төгсөхдөө бичиж байсан бичлэгээ олов.


Төгсчихлөө...2009-07-06 20:09:17
5н жил Хятад улсад суралцсаны эцэст төгсчихлөө шүүдээ..
Төгсөлтийн баяраа ч сайхан тэмдэглэлээ.
Хүний хүүхдийн төлөө байдаг ачит багш нарынхаа ачаар эрдэм сурлаа Баярлалаа багш нараа..
Дөрвөн жил ангийнхантайгаа уйлж инээж хөгжиж хөхөрч явсан ангийнхан минь баяртай.
Таван жил өөд уруугүй өгсөж явсан сургууль минь баяртай.
Таван жил нааш цааш зугаалж тэнэж явсан Бээжин баяртай гэж хэхэ...
За тэгээд би энд  амьдралын олон зүйлийг мэдэж уралдаж тэмцэж бас суралцаж мэдэлцэж явсаар төгсөх цаг минь болжээ.
6.29нд хонхны баяр минь болж найзуудтайгаа тэмдэглэж найзтай хүн ямар сайхан юм бэ гэж хашгирмаар сайхан байсан шүү...
Төгсчихлөө шүүдээ...
Оюутан нас минь баяртай

2012 оны 11 сарын 09ны бичлэг
хэхэ энэ бичлэгийг уншаад их гоё санагдлаа.. амьдралын минь гоё таван жилийг өнгөрүүлсэн Бээжингээ их санаж байнадаа .. Удахгүй очих болохоор хэхэ .. Харин тэнд сурсан хятад хэл минь л миний амьдралд эргэлт авчирч, тэрбумтан болох санаагаа олсондоо.. Бас намайг хооллож ундалж байгаа минь энэ хятадхэл шүүдээ 

x

Comments