ЭВТ МОНГОЛЧУУД БУГА БАРИНА.---Оюутан цагийн нэгэн түүх


ЭВТ МОНГОЛЧУУД БУГА БАРИНА.
Гадаад оюутанууд бид нийлээд математикийн шалгалтанд орсон явдалаасаа бичье.
Гадаадууд гэж Монгол, Казакстан, Виетнам , Суданууд л байлаа.
 Виетнам , Судан 2 бол яах уу ганганалдсаар байгаад хоорондоо хуулалцаад тэнцүүл тэнцээд тэнцэхгүй бол тэнцэхгүй тэгээд гарчихдын.. Харин Казакууд бол аймар .. Ямар ч нөхцөлд шалгалтын материал дээр ийм юм ирнэ гэж олж авчраад бүгдээрээ ямар ч вариант , ямар ч шалгалт болсон , тэр ч бүү хэл хаана ч  хол хол суусан хоорондоо хуулалзаад бүгд тэнцээд гараад ирдэг гайхалтай улс... Багшаас гуйна гувшина , цаашлаад шалгалтын урьд өдөр хоолонд оруулж материалаа олоод  авчихдаг "ичих булчирхайгүй " сэргэлэн гарууд...
Тэгвэл Монголчууд ....
 Монголчууд  мэдээж дэнжигнэн дэнжигнэсээр өөрийн, өрөөлийн  чадлаар тэнцээд ,унаад суудаг байлаа..
Би бээр бас л энэ хууль ёсыг дагаж өөрийн сургуулийг дүүргэж байгаа ч , ганц чадаж байсан шалгалт байсан юм шүү... Энэ бол ..
Математик...
Бла бла бла хочтой би хичээл дээр нь ирэхгүй , гэрийн даалгаварыг нь хийхгүйгээр шууд шалгалтанд нь орж 100 аваад гараад ирэх зорилготой том толгойлж суулаа..  Хэдэн Монголчуудаа чирээд бүгд 100.........аая.. Гадаадынхан гайхна даа..
Надтай хамт шалгалт өгөх гэж байгаа хэд гэвэл: 
Мишка- туранхай гонзгор биетэй хувиа жаахан хичээсэн нэг залуу, 
Хонгор: биднээс илүү ахмад  болоод ч тэр үү хэрсүү ухаантай ямар ч нөхцөлд өөрийгөө аваад явчих чадвартай нэгэн бол 
Ууганаа: юманд маш тайван уужуу хандаж үг дуу цөөнтэй дуугүй нэгэн байв. Харин 
Буянаа: бол бас л дуугай нь хэтэрсэн ч ганц үг хэлэхээрээ хүнийг дандаа хийдэг ч зөөлхөн зантай тэрэнд хүн болгон дуртай хаяа би чихэр хайж өрөөрүү нь байнга шагайна.
Болдоо: бол ямар ч гэж тодорхойлмоор юм Би л их гэсэн зантай Бардам дээрэнгүй нь дэндсэн бие ээ хэтэрхий тоосон бусдыг шүүмжилжлэхдээ сайн ч өөртөө үг ер хэлүүлдэггүй сонин нөхөр нэг байсын..
Жавхаа: бол манай өрөөний охин бөгөөд над шиг л бага насан дээр ээ гэхдээ гэнэн итгэмтгий нь дэндсэн сүр хүчээс айж явдаг охин, өрөөнийх нь хүүхэд байж би авч гарку бол болку 
Бид хэд нийлээд математикийн шалгалтын хуваарьтай болдынмаа..
Хүн бүр надаа найдаж би ч пээдийж эхэлж “зүгээрээ ” гэж хичээлээ хардаггүй инээсэн баатар алхаж явлаа..
Шалгалтын урьд орой.
Манай гэрт бүгд цуглаж хэрхэн хуулалцахаа ярилцахаар тохиролцохоор болзоо тогтоов.
Болдоо тэргүүтэй хэсэг нөхөд орж ирж яах  гэж байна ийх гэж байна хэмээн шалгааж эхэлвээ.. Би бодоод л та нар шууд хуулна.. Би их хурдан бодох байх ухааны юм ярьж эхэлтэл Болдоо:
-Чи хаашаа юм. Багш материал тараангуут чи шууд бодчихсон материал эргүүлээд тараахынмуу? Гэж " тавлаж" эхлэв.. Би үг дуугарч чадахгүй.. Надаа итгэ гэсэн итгэлийн харцаар харж байтал Болдоо ном гаргаж ирээд :
-Энэ бодлого ирнэ гэсэн энийг бодож чадах уу  гэж асуув.. Би хараад бодох гэтэл чаддаггүй.. Бүүр мунгинаж орхилоо.. Яах аа мэдэхгүй гайхашран суутал Болдоо:
- Ийм байжийж биднийг аваад гарна гээд том том юм ярина гэтэл цаана дагалдаж ирсэн хэсэг нөхөд хөхрөлдөн өрөөнөөс гарч явлаа..
2 охин намайг өмөөрч хэдэн үг хэлээд миний дотор харанхуйлж муухай царайлав.
Тэр бодлогыг  нааш цааш нухалсаар хариуг нь олж баярлаад унтаж эхэлбээ...
Шалгалтанд Монголчуудын бэлдсэн уламжлал ёсоор бүтэн жил бариагүй номоо өглөө эрт 6н цагт нээж харж эхэлбээ.. Би 10жилдээ тоондоо дуртай байсан болохоор хэдэн томьёогоо дахин харж сэргээлээ.
Шалгалтанд ороход хамгийн чухал нь байрлал бөгөөд сүүлдэж очвол  “хуулалцааны багаасаа ” хол сууж таардаг тул манайхан сэргэлэнтэж эртэч царайлан гүйж очицгоов.. Уг нь бол ердийн нөхцөлд хичээлдээ хэзээ ч явж үзээгүй нэг хэсгийнхэн, алдаг оног суудаг нэг хэсэг , үлдсэн нь байнга хоцордог нэг хэсгийнхэн байсан юм.
Эртэч шувуухайнууд гүйж  очоод суудлаа эзэлцгээсэн нь : Миний урд Мишка , Мишкагийн хажууд Хонгор эгч,  Миний хажууд Болдоо, Хойно маань Жавхаа, Болдоогийн ард жавхаагийн харалдаа Буянаа, Буянаагийн ард Ууганаа суусаар “Хуулалцааны баг”ынхны ирц бүрдэв. Нийт 2 эгнээ  дундуураа 2 алхамын зайтай, урдах хойдох хүнээсээ 1 алхам зайтай  байрлалтайгаар хуулалцах гэрээ ёсоор гар хөлөө барилцан шалгалт эхлэхийг хүлээж суулаа.  
Шалгалт эхэлж Дү багш “алдаа гаргаж” бүгдэнд маань нэг адилхан вариант өгч “тэнгэр биднийг ивээсэн хэрэг ” гарваа.. Сайхан тохиолдол .
Шалгалт нийт 2 цаг бөгөөд эхний 30 минутад би бодлогоо дуусгаж , үндсэн ажилруугаа орж эхэллээ..
Миний мөрөөдлөөр бараг шалгалт эхэлсэнээс хойш нэг цагын дотор хамаг Монголчууд нь шалгалтаа өгч гарцгаагаад 80аас дээш дүн авах боломжтой байв..  Яагаад гэвэл би 30 минутад бодлогоо дуусгасан , арав хүрэхгүй МОнголчууд, ганцхан вариант аз болж бүгдээрээ.. дээрээс нь зэргэлдээ суудлууд..5н бодлого...
Тоо нь нилээн их бичигдэлтэй байсынмаа.. Би нэг бичлэгийг хуулах гэж нилээн хэдэн минут зараад урдах Мишкадаа өгөв.
Дахиад ганцыг хуулж ардах Жавхаадаа өгөв. Дахиад ганцыг хуулж хажуудах Болдоодоо өгөөд дахиад нэгийг Хонгор эгчид өглөө..
Бүгдийг нь хуулаад өгчихсөн хангалттай...
Гэтэл Мишка авсанаа хүнд өгдөггүй муу зуршилтайм байж.. 3н бодлого авч хуулчаад цаашаагаа Хонгор эгчид өгөөгүй байв.. Сүүлрүүгээ нударч цохиж өгүүлсэн..
Жавхаа авсанаа хурдан хуулавч бас  л түгээлт удаж байв..
Дээрх хоёр нөхөртэй маргалдсаар нудралцсаар Болдоогоос бусдад нь тараалгах гэж  1,30 минутын турш "зүрхны боронкитыг" минь  хөдөлгөсөн .
Харин Болдоо “миний бодсон бодлогыг буруу зөвийг нь засаж байгаа” гээд хуулсан ч юм байхгүй бичсэн цаасыг хараад суучихдын..
"Наадхаа засаж байхаар өөр хүнд өгөөч" гэхээр" байжий" гээд өгдөггүй өөрөө мэдэх ч гүй байж засаад..
Гүнзгийрүүлсэн матийн сургалттай сургуульд сууж байснаа ярилаа, болиочээ, хурдлаачээ гээд хашгираад хашгираад чаддаггүй.. Нөгөө “дөвчигнөсөн” гэдэг өвчин  нь хөдөлчихөөд өчигдөрийн явдал нь санагдсан уу яасан бүхэл шалгалтын туршид миний бодлогыг засаж , бусдадаа нэгийг ч тараагаагүй гээд боддоо..
Болдоогийн асуусан өчигдөрийн бодлого ирчихсэн , өөрөө надаа хэрхэн бодохыг нь тайлбарлаад байсан болохоор би бодолтыг нь өгөхгүй сууж байтал харин ч нэхэж, тэнэгтэж,  нилээн инээд хүргээд авсан.
Хамраа хэтэртэл нь дээш нь өргөсөн энэ залуу бусдынхаа замд тээг хийгээд туслах биш услах нь дийлдсээр бүхэл шалгалтын турш дараа болсоор гарсымдаа.. Харин Жавхаа бид 2 Болдоогийн сайн гэгдэх физик дээр түүний амыг харж байгаад унаж билээ..
Уг нь улсын олимпиад бла бла блад оролцож байсан физикийн бла бла бла л байсын билээ..
Даанч бас өөрийнхөө бодлогыг засаад суучихсан уу .. Дагалдаж шалгалтанд орсон хүүхдүүд нь бол бүгд унасын..
Харин би тэр матийн шалгалтан дээр манайхан  яасан ч  хойрго, бие биедээ хайргүй юм гэдгийг сайн ухаарч билээ..Хурдхан хуулчаад бие биендээ өгөхгүй, би бүгдэнд нь тараана гэвэл үлгэр тул, бусдаасаа хуулснаа хурдхан тараахыг шаардаж байсааар үлдсэн 1,30минутаа алдсан шт..
Үнэхээр 2 вариант болж олуулаа сууж байсан Казакууд бүгд тэнцсэн байхад Манайхан миний зүрхний хэдэн судасны тасралаар арайхийн тэнцэж нэгмуу юм дэнжигнэсийн...Бие биендээ тараагаагүйн улмаас юун 80 авах 60 аваад тэнцсэн болоод салцгаасан..
30хан минутад бодчоод , 1цаг 30минут хуулалцаачээ хуулсан уу гэж бачимдах онцгүй юм байналээ...  


2012/11/12-ны өдрийн сэтгэгдэл
Одоо ч тэр өдрөөс хойш мате харалгүй удсан байна.. 10жилдээ сайн байсан болохоор тэрэндээ хөөрч давтахгүй явсаар дуусжээ.. Гэхдээ одоо сэргээвэл цоглог л бодно уу гэхээс муудахгүй шүү..
Нээрээ их сургуулийн сурлагын дүн гэсэн чинь мате оролцсон хичээл дээр л хүнд үзүүлчихмээр дүнтэй бусад нь муу байсышт.. Давтан өгч байж тэгсиймаа гэвэл бүрр муурах биз..

Comments