Эмч болох ийм л эрдэмтэй

Манай том дүү Дөл анагаах ухааны их сургуульд сурч байгаа юм ..Мундаг том эмч болохоор сэтгэл шулуудаад гүрийж, онц сурч байгаа мундаг толгой..
Манай гэрийн бахархал..

Анх сургуульд орж байхдаа тэднийг элдэв төрлийн яс гэртээ авчирч дадлага хийдэг байв..
Яг юу хийдгийг нь мэдэхгүй ээ .. Хичээлээс нь  Цол бид хоёр үхтэлээ айна..
Хүний дунд чөмөг, гавлын яс авчирсан байлаа ..Авчирахаас өмнө ээж бидэнд захив: "Жинхэнэ яс авчрах гэж байгаа шүү" гэж бидэнд болгоомжтой хэлж,  сэтгэлийг засаж, сэтгэл зүйн бэлтгэл хангуулаад "Түүний хичээлийг бид дэмжих хэрэгтэй" гэж сануулав.
Тэрийгээ бидэнд гайхуулах гээд л "Энийг хараа " гэхэд нь Цол бид хоёр : "Дуугай бай, Далд хий, битгий яриад бай" гэж хашгиралдана. Хөөрхий тэгээд тэр яснаас болж гэрээс хөөгдөж, 00ын өрөөнд хичээлээ хийнэ. /жорлон банн нь нийлцэн болохоор том юм/
Бор эмээгийндээ амьдардаг болохоор гэрт нэг удаа ирээд тэр яснуудыг нь харсан байв..
Гавлын яс нь хүүхдийн яс юм байналээ л дээ.. Бор мэдэмхийрэв. " Гавлын яс чинь арай том байдын .. Битгий ай.. энэ хуурамч юм билээ " гэж мэдэмхийрч байв..
Бор яахуу жинхэнэ биш гэдгийг нь мэдээд айхгүй байгаа нь яамай юм даа ..

Тэгээд л нэгдүгээр курсын оюутангууд нь анагаах ухааны музэй үздэг бололтоймаа..
Тэрийгээ бид хоёрт ярих гэхээр орилдох учир ээжид ярьна.. Ээж тоодоггүймуу яады бөө мэд.. Баахан л эд эрхтэнтэй музей бололтоймаа..

Тэгээд л эмэгтэйчүүдийн өвчин, аюул, нас ахихаар ядаг талаар ээжтэй их ярилцанаа ..
Тэгээд 40 хүрснээс хойш спиртийн төрлийн юмаар дутагдаж байдаг гэдгийг ээжид хэлсэн биш найзуудтайгаа хундаг өргөх болохоор ээж бараг бахархангүй ярьна. / Анхаар: Их хэмжээгээр уухыг хориглоно.. Миний бичлэгийг уншчаад уугаад байв./

Тэгээд хүүхдийн өсөлт хөгжлийн талаар ярихаар надад бас их хөөрхөн санагданаа .. Би хаяа номыг нь авч уншиж, хүүхдийн гэдсэндээ хэрхэн өсдөг мөсдөг талаар мэдээд авчихнаа..

Би ханиад амархан хүрдэг болохоор тариа тариулах гэж Дөлийн туршилтын туулай болж байгаам.. Нэг зүүгээ хоёр хатгахыг нь яана. Нэг хатгаснаа "Өө бишээ" гэнгүүтээ дахиж татаж байгаам.

Бид янз бүрийн өвчин тусахаар тэр өвчний талаар илүү дэлгэрэнгүй өөрөө судалдаг бололтоймаа .. Шинж тэмдгийг нь нарийн гярхай ажиглаад л ..

Бас бидэнд элдэв өвчнөөс урьдчилан сэргийлээд л .. мань мэт тарган улсуудад зөвлөгөө өгөөд л ..Бид хэрвээ өвдчүүл "Би ханиад хүрсэн" гэж хэлдэгээ дээ. Тэр гэтэл "Тийм вирусээр өвдсөн " гээд л ..
Машинаар явахгүй автобусаар явна гээд.. Ээж уурлаад бэлэн машин яваад өгий гэж байхад чи.......... Тэр: Гүй ээ ээж .. Автобусанд суухаар нь хүний булчин яадаг яадаг гэнэ үү бас нэг ярьнаа ..

Comments