Эгэл амьдрал : Галт тэргэнд таарсан хүмүүс

Хонгконг явахаар галт тэргэнд сууж хөдлөв өө...
Тасалбарын хүрэлцээнээс болоод унтлагын биш суудлын вагоноор явсын...
Яаж явнаа гэж бодсоор вагондоо сууж авлаа.. Ороод шууд өөрийн суудлыг хайж эхлэв.. Мэдээж хүн суучихсан байв. "энэ миний суудал байна" гэтэл нэгэн охин суудал тавьж өгөв. Гэтэл тэр охины хамт явсан охин нь манай найзын суудал дээр суучихаж, дахиад суудал тавьж өгөв.
Тэр хоёр "Өнөөдөр чинь яасан азгүй юм бэ?" гэсээр босож зогсоцгоов.
Галт тэргэнд хоёр төрлийн хүмүүс байв. Нэг нь  суудалтай, нөгөө нь суудалгүй. Тэдгээр хүмүүс суудалтай хүмүүс явсан хойгуур суудал дээр нь сууж эсвэл шалан дээр дээгүүрээ хүн харайлган харайлган хэвтэж бас унтацгаана. Хэхэ дүр зургыг чи хэрвээ америк япон гэх мэт цэвэрхэн нь дэндсэн хотод гүй ээ ядахдаа Монголд байдаг бол ойлгохгүй биз.. Харин хятадад байдаг бол бас тэгээд жаахан төсөөлөх биз.
За тэгээд сууж эхлээд идэхийн төлөө төрчихсэн хүмүүс шиг бэлэн хоолоос эхлүүлээд бас бус юм аа мөнхийн хэвээстэй. Мөнхийн шүү.. Уйдаад байдынмуу мэдэхгүй идээд л суугаад байна идээд л байна. Самар мамар адаглаад идэж болно доо , тэгэхгүй гурилан бүтээгдэхүүн ,бэлэн хоол, баахан даршилсан ногоо.......муухай болчихсон харлачихсан жимсийг чинь иддэгийн байна лээ шүү... Манайхан л хүн хэрхэн авдаг байнаа гэж боддог болохоос энд чинь бүгд тийм юм авч идэж байнадаа... Жимс жимсгэний орон байж гээд л бодоод салдаггүй ээ..
Урдуур хойгуур ч хүн их явахын.. Дээгүүр нь хайрайх нь харайж гишгэлэх нь гишгэлж шалаар нэг тарсан хүмүүс энийг ерөөсөө тоохгүй, энгэжил байдын гээд байдынмуу, хувь тавиландаа найдсан уу , эсвэл хужаа нарынх нь зан уу толгой дээгүүрээ харайлгаад л ...Тэгснээ өөр өөрийн хийх ёстой юм байвал хийцгээгээд л .. сонин уншаад л утсаар яриад л .. зарим нь бүүр үсээ самнуулаад л ..
ОО буюу бие засах газрын хажууд арай зайтай болохоор тэнд бас хэсэг бүлэг хүмүүс зай эзлэн хэвтэнээ. Нэгэн залуу бүсгүйгээ тэврээд угаалтуурын доор суух бөгөөд жорлонд орсон хүмүүс тэдний дээгүүр гараа сунгаад угаах юм. Эсвэл нөгөө тамхи татдаг завсараар хүмүүс битүү жихсэн байх бөгөөд тэр газар нь бараг хүн нээх халдахгүй зүгээр ч юмуу?...
Тэгээд хүний суусан сандалын эрмэгийг тохойлдож унтаж байтал хажуугаар нь хүн өнгөрөх болоод л сэрээд л ...
Нэгэн эмэгтэй бидний сууж байсан сандалын доор алчуур дэвсэж унтахаар хэвтсэн. Одоо жишээлбэл 69 гэдэг машины хойд суудал доор хүн хэвтэж байвал та нарт хэрхэн санагдах вэ? Гэтэл энд тэндээс хүмүүс ухаантай байна гэсээр дэмжив. 
За тэд ч гэлтгүй бид унтах гэж зовсоон. С хэлбэртэй болоод л суудал дээрээ унтаад л ..
Тэгээд л шөнө 3 4 цагт хүмүүс бууна гээд л чарлалдаад л ...унтаж байгаа хүмүүсээ сэрээгээд л байхын. Би бодсон . Энгэж шөнө бууж байгаа хүн хүний юмыг аваад гарчих юм байна даа..
За тэгээд шөнө нилээн хүн буусан байх аа.. Газар хөглөрч байсан хүмүүсийн 4ны 3нь алга болсон байлаа..
Суудалтай хүмүүс ч их буусан бололтой зарим нэг суудалгүй хүмүүс үлдээсэн суудал дээр тухлаад амжчихаж..
Сүүлрүүгээ буудал ч их тааралдаж баахан хүмүүс гэнэт орж ирээд л тэгээд л 1 2 цаг сууж байсанаа яваад л өгнө.
Шэнжин буюу Хятадын зах хот хүртэл явах тусам хүмүүс багасаж хоосон суудал энд тэндгүй харагдсаар харанхуй нөмрөхөд бид бууж пүн хийсэн чийгтэй уур биднийг угтаж авлаа.

Comments