Батмэнкэ


Батмэнкэ
Манай өрөөний охины найз миний ч найз нэгэн хятад залуу байдаг юм..
Нэр нь Батмэнкэ.. Монголорхуу нэртэй байна гэж гайхаж байна уу.. Үнэндээ Батмөнх юм.
Жинжань Монгол үндэстэн.. Монголоор бага сагахан ойлгож ярьдаг Монгол үндэсний хүн.
Батмэнкэ их хөөрхөн цайлган сэтгэлтэй, алаг нүдтэй, монголчууд шиг хацар ихтэй сэргэлэн бор хүү бий...
Бидэн дээр ирж үндэстэн  хоорондын ялгааг ярьж сонирхолтой мэдээлэл их солилцоно.
Тэдний үндэстэн нь Жинжань мөртлөө Монголоор ярьдаг үндэстэн болохоор хаяа хаяахан үг нь бидэнтэй их төстэй.  Миний бодлоор бидний эртний үгнүүд адилхан юм шиг.. Орчин үеийн үг хэллэг болохоор хятаджсан байдаг..
Гэрийнхэн нь бүгдээрээ Монгол нэртэй юм билээ.. Одгэрэл, Баясаа, Дорж ,Батхишиг, Баянцагаан ,,,
Гэхдээ Батмэнкэ өөрөө тэднүүс нь ямар утгатайг барагтай мэдэхгүй...
Монгол бичгийн хэлбэрээр  Монголоос гаралтай үндэстэнүүд яриад байх шиг...
Абу эжи гээд Монгол бичгийн хэллэгүүд байгааздээ.. Тэгэхээр би энгэж бодоод байдаг юм..
Бидний халх Монголчуудын хэллэг ч гэсэн эртний үеээсээ их өөрчлөгдөж хувьссан боловуу гэж.. Өвөрмонголын зарим үг хэллэг эртний Монгол хэллэгээрээ байхад бид арай орчин үежүүлчихсэн байх жишээтэй...
Сая манай Батмэнкэ бидэнд ээжтэйгээ ярьж үзүүллээ.. Бид хэр ойлгох бэ гэдгээ сонсож байлаа... Ерөнхийдөө яг тайлбарлаж чадахгүй ч  бага сагахан утгыг нь ойлгож байгаа мөртлөө яг оноод хэлж чадахгүй юм..
Батмэнкийнх бага үндэстэн болохоор ээж нь олон хүүхэдтэй.. Батмэнкэ өөрөө бага нь юм шиг байналээ... Ээжрүүгээ эхлээд залгасан чинь ээж нь өөдөөс нь таслаадБатмэнкэрүү залгаад л ... Батмэнкэ: “ Ээж болохоор энгэж байгаа юм аа ” гэж бидэнд тайлбарлаад л  .. тэгээд л ээж нь залгасан чинь “эжи” гээд л .. Бид ойлгохгүй ч гэсэн эрхлээд байна гэдгийг нь ойлгоод л өхөөрдөм ч хүрэх шиг.. Хэний ч бяцхан зулзага адилхан юм даа..
Эжи нь Батмэнкийн төлөө их санаа нь зовдог.. “Сэтгэл дотроо залбирдаг” гэдэг үгийг утасны цаанаас харин маш сайн хэлж байналээ..
“ Бид өөрсдөө 26 үндэстэнтэй... Танайд манайхаас гаралтай 14 үндэстэн байдаг” гэхээр хужаа нар их гайхаад л .. ХАр багаас нь тархинд нь суулгасан юмны эсрэг юм ярихаар хүн гайх нь лав..
Уг нь бас өвөрмонголчууд төрсөн нутгаасаа салаад  Бээжинд гэх мэт томоохон газар ажил хайж ирэхдээ хятадаар бас сайн ойлгодоггүй муу ярьдаг байсан гэж олон сонсож байсан ...
Цайлган, сайхан сэтгэлтэй эртний Монгол зангаа хадгалсаар ирсэн хүмүүс хятадаар дүүрэн байсаар л байна...

Comments

  1. Шижааны Уйгар залуу байх нь. Жиньжань гэж хятад дуудлага нь уу?

    ReplyDelete
    Replies
    1. Шинжан гэж бичих гэж байга царай

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа