Thursday, December 27, 2012

Чаддаггүй бизнес санаа

Нэгэн сайхан нартай өдөр юм байна .. нэг хүн надад санал тавиад л би ч хөөрөөд хоёул хамтраад юм хийхээр боллоо..
би удахгүй чөлөөт уран бүтээлч болно.
тэгэхээр нөгөө тэрбумтан болохымсаннн гэж шаналаад байгаа нөгөө айхтар санаанууддээрэ цаг гаргаж чадна гэж боджийна..
За тэр яахуу .. тэр хүний санаа нь болохоор нэхмэл эдлэл юм .. юм нэхдэг машин аваад гурван сар болжийгам байна ...гэтэл тэрийгээ яаж ажиллуулахаа мэддэггүй гэнээ..
энэ нэхмэл машинтай УБд гурван үйлдвэр байдаг гэнэ. гурвуулаа л машинаа дэгэн догон явуулаад л зүү мүүгээ хугалаад л арай хийж л гулгуулаад л ганц нэг нь нилээн үйл ажиллагаа нь жигдэрцийн байна.. тэгээд жигдэрцэн компанид нь ажилладаг нэг засварчин нь машинаа хөөрхөн явуулаад байдаг эрдэмтэй мөртлөө архи уугаад алго болчихдог гээд манай хүн авсан машнаа хэрхэн ажиллуулахаа мэдэхгүй дөрвөн ширхэг гоё машинтай суужийгаам..
Хүүхэд нь нилээн оролдцон бололтой машинуудаа гацаахыг нь гацааж..
тэгээд би баатар хүн болж сайн дураараа оролцлоо..
дөрвөн машин дээрээ дахиад арвыг аваад ажиллуулна гэсэн зорилготойгоор бид судалж эхэллээ..
хужаа хүнтэй нь холбогдоод энийгээ ажиллуулж чадахгүй хүн явуулаач туслаач дэмжээч гэсэн ёозгүй ..
Тэгээд нухсаар байгаад нэг монгол бүсгүй олж авлаа.
Тэр бүсгүйг залаад машинуудаа үзүүллээ.. дөрвөн машины гурван нь эвдэрхий наасн.. Шинэ авсан машин шдэ .. тэр машиныг анх аваад тохируулга хийлгэх хэрэгтэйм байналдаа .. тэгээд ажиллуулдын байн ..
гэтэл манай нөгөө хүний хүү нь шууд л хүчээр үзсээр байгаад баахан юмыг нь хоёрхон өдрийн дотор эвдэлж орхиж.
бүтэн өдөр зууралдаж байж дөрвөн машины хоёрыг нь гаргаж авлаа.
Одоо ажиллуулна даа..
Гол яриандаа оры..
юм хийх хүсэлтэй олон сайхан аавын хүү энэ машиныг аваад ажиллуулж чадахгүй , нэг гоё хадгалдаг юмтай сууж байгаам байна..
Манай хүмүүс энэ машиныг 3.75саяаар авсан байхад хүмүүс поо ямар хямдхан авсын бээ гэж гайхаж байна .. харин би яхуу хужаа хэлтэйнх юу билээ нэг сая хасагдаж байгаам..
тэгээд хүмүүс шууд будаа агшаагч шиг ажиллуулдаг юмшиг санаад авдаг , нөгөөдөх нь тохиргоогүй ... тохиргоогүй дээр нь ажиллуулдаг .. улам цаашаа эвдэлж эхэлдэг.
Мэдэхгүй ухантаж оролддог, эвдэлсээр байгаагаа өөрөө ч ойлгодоггүй.
Бөөн эвдэрхий машинтай энд тэндгүй хүн байдаг гэнэ..
тэгээд арваас арван таван сая төгрөг гаргасан байдаг болохоор хаяаяа хаяж чадахгүй засяа засаж чадахгүй ... яахбэ гэсэн хүмүүс .. долоон сард авсан дөрвөн машин ЯГ ӨНӨӨДӨР гэхэд нэг ч бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй байна.
гэтэл ийм машинтай хүмүүс байдаг нь 3 4 5 ........
Хужаа талаас машинаа зардаг .. хужаа нар яахуу.. өөрийнхөөрөө сэтгэдэг болохоор тохиргоогоо хийгээд засаад авах байх гэж бодддог.. тэгээд дундын зуучлагч нар болох хужаагаас юм авч өгнө гэсэн хүмүүс захиалгаар аваад л өгдөг .. тэгээд монголд нэг ч хүн засаж чадахгүй машинууд орж ирүүлсээр л байдаг ..
Зарахдаа сайн майн мундаг зундаг гэдэг мөртлөө ажиллуулах засварлах тал дээр даанч нооль..
тэгэхээр хүний сайхан мөнгө хөрөнгө муухай үрэгдэлгүй яахын тийм биздэ.
Бас инээдтэй нь хужаа талаас нь хэдэн минутад үйлдвэрлэх бэ гэж асуутал хоёр минут хагаст нэгийг гаргана гээд байсан чинь бодит байдал дээр нэг цагт арвыг гаргадаг наасн.

уг нь ажиллуулаад болговол сайхан л эд юм байна ..
юу ч гэсэн болгоно бүтээнэ гээд оролдож үзий .. би тэр машиныг хараад ажиллуулаад сууна гэдэг худлаа юм билээ .над шиг хүн тэр их чимээнд унах дөхлөө . зарах марах хужаагаас тээвэрлүүлэх энэтэр дээр л юу юм гэхээс .
Анх дөрвөн машин дээрээ шууд арвыг авчий гэж мэгээл байсан юу байхуу одоо дөрвийгөө нухяа гэсэн бодолтой сууж байна.. намайг бас хөрөнгө оруулаач гээд байгаа .. би ч боджийж болноо ..

АНХААР::: ЧАДАХГҮЙ МЭДЭХГҮЙ БАЙЖ ШУУД ХАРААД БҮҮ АВ.. СУДАЛ ..

6 comments:

  1. hairan yumnuud. neg hun guij ochood hamag yumiig ni surj ireed ter tohirgoo, zasvar uilchilgeen deer ni ajillaasai.

    ReplyDelete
    Replies
    1. харин тэгэхээс би л зохион байгуулахаас хэхэ

      Delete
  2. Huuye naizaa iimerhuu mahsin mehanism manai aaw ayagui sain oroldoj zasdii shde. Hed honog nuhaad l ajilluulchihana, zaschihana. iimerhuu mahsinii hergege garwal manai aawtai holbogduul dor n yanzlaad ugnu duu. Er n manaihan MONGOLCHILOH gedeg oilgoltoos salj chadahgui, buh mashin mehanismiig amarahn gej oilgood bdg, ug n ih nariin ym baigaan shdee. Ajilluulahaasaa umnu manualtaigaa sian taniltsdaggui sul taltai daa.

    ReplyDelete
    Replies
    1. ХХАХАХАХАХАА тэрийг чинь үзсэн мэргэжлийн хүн байна гэнэ .. тэгээд ч чадахгүй байна ..
      механик л гадарладаг бол засна гэж байхглйшдээ ...
      энэ алдааг чинь л би бичээд байнашт

      Delete
  3. Nom uzsen lamaas, zovlon uzsen chavgants deeree gej, Nomiig n uzehees gadna bas olon jiliin turshlaga bas iimerhuu technikiin zuil dr ih heregeg boldog ym. manai aaw n ug n mekhanic sh dee :P. 2 saya hun dotoroos zasah hun oldoh blgui dee. Hairan shn mashinuudaa gej. tsag ue uurchlugduud tehnic, technology ulam nariisaad hamaagui Mongolchilj bolohoo bolison ue dee gedegiig l oilgochuul. Mergejil bish mergeshil gedeg chini odoo chuhal bolchood baigaa ue dee. (zazaa baahan demii ym bichchihlee). Shine onii mend! CHinii huwid 2013 on zunduu amjiltaar duuren bh bhaa.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ ... надад итгээ найзаа.. засдаг хүн нь өөрөө тэгжийнаа

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа