Арван хоёр сарын хорин нэгэн

2012 оны 12сарын 21ны өдрийн бодол
За нэг мэдсэн чинь өглөө болчихож.. тэгээд бараг юу билээ гэж гайхсанаа за юу гэж сөнөхүүдээ гэж бодоод инээмсэглээд сэрлээ.. бага дүүгээ сургуульдаа явахгүй шүү
чи гэж командалчихаад ... эмээгийнд зүгээр суух хэцү байсан тул найзынхруугаа явчлаа.. явах замдаа бас нааш цааш харж санаа зовж ч байх шиг.. нэг нөхөр утасдаад чи амьдуу гэнэ... яасан гэхээр тэр нөхрийн ажилд хүмүүс бараг ирээгүйм байх .. тэгээд надруу утасджийна:.
би хэллээ... " за энэ удаа би энэ дэлхийг аварлаа шүү .. дараа жил л танар яах болдоо" гэлээ ..
мань хүн " дараа жил би аврана " гээд жаал жуул юм ярьж байгаад утсаа тасдав.
захруу явж байгаа хүмүүс зах дээр хүн байхгүй шахуу байналээ гээд ярилцав. Орой болоод би нэг кино үзээд айлд суучихваа.. тэгсэн ээж залгаж байна... "чи хэзээ ирэхийн".. удахгүй эндээс гарлаа ... "Айл хэсэх өдрөө олж дээ " ааяяаяая... тэгээд яаравчлаад эмээгийндээ ирлээ.. манай гэрийнхэн цөм эмээгийнд ирж хонож байгаа юм ..
ихэнх хүмүүс нь ажилдаа ирээгүйм байна .. тэгээд зарим хүмүүс амралтын газар ах дүүсээрээ нийлж буудаллаад шинэ эрин гарч байгаа гээд бүррр баярын байдалтөй өнгөрөөсөн гэнэ.:
гэтэл бас хүмүүсийн архи уух нь ихэссэн гэнэ .. бас хэд хэдэн хүн амиа хорлосон ч гэх шиг .
тэгээд маргаашнь хүмүүсээс ам асуулаа .
нэг хүүхэн тэгэхийн ... 2014 оны эхээр туул голоор дамжин японы атомын станцын фукушимагийн цацраг идэвхтэй ус ороод ирэхээр танарын энэ жаргалтай амьдрал яах болдоо гэж ирээд л нүдээ онийлгоод л заналтай хэллээ .. зурагтаар шүүдээ ..

дахиад л мөнхөд сэтгэлийн айдастай байхын байналдаа.....


2012 оны 12 сарын 19ны өдрийн бодол
Хүмүүс шоолох нь ихэсч байгаа мөртлөө бас их бэлдэж байгаа хүмүүс байхын ..
жишээлбэл ус дээр их бэлдэж байна .. Усыг хөлдөөгөөд хадгалаад байгаа сураг дуулдаж байна..
Ер нь гэр хороололын хүмүүс ч гэсэн өвөл усаа хөлдөөгөөд байнга ус аваад байхгүй амар юм даа.. гоё арга айн..
Маргааш би хамаг дулааханхувцасаа аваад эмээгийнд аваачих гэж байна .. тэгээд маргааш эмээгийнхрүү явнадаа..
Гол нь олон хүмүүс бэлдэж байгаа болохоорр юмыг яаж мэдхүүү гэж бодхынмаа.
Зарим хүмүүс гурван гэр бас нэг машин нүүрс авсан гэж сураг дуулдаж байна .. ихэнх нэтээр болно болохгүй гэдгийг нь тайлсан мэдээлэл байхын .. тэгээд надад нэг хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нь тэр өдөр дөрвөн гараг давхацна, нарны аймаг маань галактиктай давхацна гэнэ.
Тэгэхээр энэ даралт маралт нь хөдөлдөг хүмүүс жаахан асуудалтай байх болвуу гэж бодлоо.
Нар хиртэж байхад хүмүүсийн даралт их хөдөлсийн гэнэлээ .. тэгэхээр дэлхий сүйрэхээ байг аа гэхэд хүмүүсийн даралт хөдөлж магадгүй гэж бодлоо.
Юу ч гэсэн тэр өдөр яахнуу харнаа...

2012 оны 12 сарын 8ны өдрийн бодол
Ямар дуракк нь ийм юм санаачлаад түмэн олноороо айгаад эхэлббээ..
манай нэг хамаатны хүн нэг бясгал бөө энэтэрт явдгым шиг байгаам..
тэр бүрр сүйрнэ гээд итгэцэн.. цагаан хоол энэтэр иддийн.. нарнаас ирж байгаа долоон
герцийн долигон чинь хорин герц болно. тэгээд цагаан хоол иддэг, эх дэлхийгээ боддог, сайхан сэтгэлтэйнүүд нь тэсэж үлдээд үлдэгдэл нь үхнэ бла бла блла гэж байна..
юу ч гэсэн манай гэр бүлийнхний хувьд тэр өдрүүдээр эмээгийндээ цуглана.
Эмээгийнх хайлаастад нэг байшин байгаа .. өчнөөн олон жил амьдарч ирсийнмөө..
тэгээд гэрээс хэдэн дулаан хувцас, тень, хөнжил гудсаа зөөнө гэж ээж бид хоёр ярилцаж байна..
би ч итгэсэндээ биш, ээж бас юмыг яаж мэдхүү гэж боджийгаа учир би л хөдлөхгүй бол ээж өөрөө зөөгөөд эхлэх учир тэгэж бодоод зөөж байнаа..
Адууны мах худалдаж аваад бууз хийж иднэ гэнэ. Дэлхий сүйрч байхад бид бууж идэж байхын гэнэ.
Эмээ гурван хүүхэдтэй учир гурван хүүхдүүд нэг дор цугларахым байх.
Ашгүй эмээ бас санаа зовохгүй байх шиг байна .. Болж болж болж.. Хөгшин хүн санаа зовоод байвал хэцүүшт.. Ялангуяа манай эмээ шиг сандруу санаа зовомтгой хүнд..
Тэр аймаррр итгэцэн хүн бол "Яанадаа танар минь" гэсэн нүдээр биднийг хараад л байхым хэхэ..
Юуч гэсэн сайхан амарч аваад л өнжий тээ.. Тавдах өдөр юм байналээшт.
Гэхдээ ойрд аймарр хүйтэн байнаа .. шөнөдөө дөч хүрээд байна гэхийн.. Би ТВгээр цаг агаар хардаггүй болохоор мэдсэнгүй.. хүмүүсийн дам яриа.. 
Би өөрөө бас их даарчийнаа.. Урьд ньнээх тэгэж даараад байснаа санахгүй лбайгаамдаа .. Ялангуяа дамбаалтай байжээж..
Гар мараа ч ил гаргаж болохгүй болтлоо хүйтэн байна шүү монголд..
Түрүү жил өмссөн өвлийн гутал хэзээ ч дааруулж байгаагүй тэгсэн чинь аймарр даарч энэтэр .. аягүй сонин::.. илч нь буурчихсан байдын байхдаа .. хүн болгоны амнаас хүйтэн байна хүйтэн байна гэж дуулдах боллоо..
Удахгүй тэгээд ес эхлэхээр бүүррр яахын бол бөө мэд.. хэдэн дүү нараа машинаар хүргэж өгдөг болдын билүү энэтэр гэж боджийна.
Одоо ээж ббид хоёр Дэнжийн мянга явлаа.. Лаа чүдэнз , мах шөлөө авахын байх.. ойрын өдрүүдэд бууз хийж л өнгөрөөдөг болох юмшиг байнашт..
Хүмүүс ярьжийнашт..
За удахгүй улс тунхагласны баяр боллоо.. арван хоёр сар гараад дэлхий сүйрэх өдөр , тэгээд кристмас, тэгээд шинэ жил тэгээд л он гарна даа гэж ярьжийнашт ахахх...

Comments

  1. Replies
    1. bi arwan tolgoi chudenz arwan tolgoi laa awahdaa aimar ichsen

      Delete
  2. manaih 21-d shine jiltei gejiigaa, kkkk

    ReplyDelete
  3. mongold baigaa hed saihan neg doroo buutsaa ideed sonohnee hahah, jargatsan garuud shuu.
    Huiten bgaagiin huvid unendee huiten bnaa, shonodoo 41 hurj bna sh dee, Arhangaid hamaagui dulaahan bh yumaa,jisheelbel odoo Tsesterleg shondoo-17 UB shonodoo-27 gej bna sh dee.

    ReplyDelete
  4. хэ хэ хэ, дэлхий сөнөж байхад бууз идээд сууж байна гэнэ ээ, хөгжилтэй ч юм аа даа.

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа