Кино: Нэгийг ч дутааж болохгүй

нэгийг ч дутааж болохгүй

NOT ONE LESS (一个都不能少)

Саяхан эмээгийндээ очихдоо энэ киног санамсаргүй үзчихлээ.

Жан Имоу гэдэг нэртэй найруулагчийн бүтээсэн бүтээл юм байна .. Найруулагч нь мундаг дэлгэцийн бүтээлтэй, уянгийн талруугаа бүтээлээ их туурвидаг гэж би үздийн.. Уг найруулагчийн бүтээл ямар нэгэн сувгаар гарч байвал санамсаргүй тавьчаад сувгаа сольж чадахгүй харсаар байгаад үзээд дуусгачихдаг бүтээлтэй хүн гэх үү дээ .
Би лав энэ найруулагчийн киног суваг сольж байгаад санамсаргүй тавьчаад жаахан харчаад сувгаа сольно гэсээр байгаад үзээд дуусгачихсан тохиолдол гуравдах нь энэ кино болж байна.
Би ер нь өөрөө хятад кинонд их дуртай .. Илүү амьдралыг бодитой харуулж чаддагт нь биширдэг.. Зөвхөн тухайн нийгмийг нэг хүнээр төлөөлүүлэн харуулж чаддагт нь их талархдаг. Манай монгол кино гэхэд Чингис хааны талаар харуулах гэсэн бол заавал Чингис хааныг харуулах гээд л бөөн сүр дуулиан хийдэг бол жижигхэн дүрээр тэр нийгмийг гаргаж чаддагт нь үнэхээр биширмээр .. 
Аа тэгээд би тэр нисдэг мисдэг кинонд нь бүрр тоймгүй дуртай .. Яг киноны нэг тийм урсгалыг гаргаж чадсан.. Муртайл арт гэдэг билүүдээ .. Үнэхээр догь.

Кинон дээр тосгоны сургуулийн нэгэн багш ажиллаар явах болоод өөрийн сурагчдаа Вэй хэмээх арван гурван настай жаахан охинд даатгаж орхино. Вэйг үлдээхдээ НЭГИЙГ НЬ  Ч ДУТААЖ БОЛОХГҮЙ гэдгийг анхааруулан хэлнэ.
Энэ дээр тухайн багшийн хүүхдүүдээ гэсэн сэтгэл маш их мэдрэнэ.. Тэгээд цаашилбал хятадын ядуу буурай тосгонд ямар их сургууль завсардаж байгаа хүүхдүүд байгааг тод томруун үзэгдчдэд харуулж өгнө. 
Гэхдээ тэр сургуульд арван нас ч хүрээгүй хүүхдүүд сурдаг гэж бодохоор тийм хүүхдүүдийг хар ажил хийлгэхээр дарлачихвий гэдгээс нь хамгаалж байна гэж бодохоор ямар дүр зураг төсөөлөгдөж байна.

Тэгээд бас нэг онцлог нь шохойн дээр гарна. Вэй шохойг гамгүй хэрэглэснийг нь нэгэн сурагч нь өдрийн тэмдэглэл дээрээ бичсэн байхыг нь уншсанаар харамсах сэтгэл үзэгдчдэд төрүүлнэ. Бас нэг сонин өгүүлбэр уншдаг нь хуучин багш нь шохойны жижигхэн үлдэгдлээр нэг үсэг зураад хуруундаа наалдсан шохойгоор үргэлжлүүлсэн бичсэн талаар гарна.
Бид бээжинд сурч байхад багшийн ширээн дээр шохой боодол боодлоороо байдаг байв.. тэгээд нэг бүтэн шохойг жаахан хэрэглэсэн шохойг нь цэвэрлэгч нь түүгээд хогын савруу хийсэн байдаг байв. Өөрөөр хэлбэл багш өдөр болгон шинэ шохойгоор самбар дээр зурна гэсэн үг.
Бидний монгол оюутанууд "Арай хэтэрхий үрэлгэн хандаж байгаам бишүү" гэж хэлэхэд цэвэрлэгч: "танар зөвхөн хичээлээ сурахаа л бод" гэж хэлж байсан удаатай.. 
гэтэл хотын төвийн сургууль хөдөөний тосгоны сургууль ямар их ялгаа байгааг үнэхээр аймарр гаргажээ...



Аймагруу хүүхэд сургахаар авч явахад Вэй багшийн хэрхэн эсэргүүцэж байгаа нь надад нөгөө тэнэг хужаа зөрүүд занг сануулж би тэр хэсэг дээр бээжинд байхад хужаа нарын тэр тэнэг занг хараад ямар их дургүй бас тэнэг байдлыг нь гайхан шогшордог байсан минь санаанд буулаа .

Гэтэл эсэргээрээ нэг найзыгаа алдчихаад араас нь мөнгө цуглуулж явах гээд ангиараа тоосго зөөж байгаа нь бас л нөгөө хятад мэриймтгий найрсаг зангийн нэгэн хөөрхөн жишээ байна .. Хүний төлөө бол хятадууд бас туслахыг үнэн сэтгэлээсээ хичээдэг нь үнэхээр гайхалтай улсууд шүү гэж хэлмээр санагддаг .. Тэр тоосгыг зөөхөд "тэрмуугийн төлөө би энгэж зовоод байхдаа яадаг байнаа" гэж нэг ч хүн хэлэлгүйгээр, албаар ядарсан болж жүжиглэж хойш суулгүйгээр бүгд санаачлагаараа сэтгэлээсээ хөдөлж байгаа нь нөгөө л хятад хүнлэг чанарыг надад бас сануулж өглөө.

Ар гэр нь ядуу, хүнд өвчтэй ээжээсээ болоод Жанхукэ гэдэг сурагч нь хот газар очно. Вэй энэ бүхнийг дуулаад араас нь явахаар сэтгэл шулуудна

Тэгээд хамгийн сонин нь ангийн хүүхдүүд дунд кока кола авчаад балга балгаар бие биентэйгээ хувааж байгаа нь ядуу буурай хүн ямар байдгыг ил томруун харуулаад авсан юм шиг ..
Би хятадад байхдаа ядуу нь ямар аймарр ядуу, ядуу сэтгэлтэй байдын бэ гэж гүй ээ мөн их гайхсан бичлэг өчнөөн хийсэн байгаадаа ..
Хамт сурдаг байсан ангийн хүүхдүүдийн нөгөө нэг юань хэдхэн могийн ялгааг маш аймарр гаргаж би бүррр гайхдаг байсныг л тэр кинон дээрээс маш сайн харуулж байнаа.
Магадгүй мөнгөний үнэ цэнийг яс махандаа тултал ойлгодоггүй Монгол занд минь гайхширлыг төрүүлсэн байх.. 

Жан Хукэг төөрчөөд байхад хаяад явчихдаг тэр нэгэн охин бас муухайяа.. 
Эндээс бас ажиллах хүчиний зардал ямар доогуур байгааг бид киноноос харж болох нь байна.
Энэ кино бол 1999 оны кино.. Одоо хүртэл хятадууд нүх шиг барилгад амьдарч , өдөр шөнөгүй сохор зоосны төлөө хар хөлсөө дуслуулан амьдарсаар л байна.
Энийг өрөвдөх ч юу байхуу .. тэдний хувь заяа ийм юм хойно. Гэхдээ зөв залбал олон ажиллах хүчин бидний хаяа дэрлэн байдаг.. гэхдээ тэрийг зөв ашиглаж чаддаггүй нь бидний буруу юм даа.

За тэр улс төржих яахуу .. Хоолгүй бас тэгээд хонох байргүй хүн бээжинд ямар байдгыг би бас л олон бичлэг хийсэн л байдаг .. харин миний хэлэх гээд байсан санааг энэ кинон дээр сайхан үзүүлчихэж..
Бээжинд зөвхөн төөрсөн Жанхукэ болон Жанхукэг олох гээд байгаа багш хоёр л гудамжинд хэвтээд байгаам биш.. өдөр нь ажил хийчээд орой нь гудамжинд унтаж байдаг олон хүн байдаг.
Сайхан дулаахан орон юмдаа гэж гайхаж байсандаа .. Их сонин..
Вокзал дээр энэ байдал бол бүрр их харагдана .. Ээлжийн вагоноо хүлээж байгаам гэнээ .. 
Сонин дэвсээд л унтаад өгнө .. 
Би бас хонгконг явж байхдаа виетнам юмуу индонез ч юмуу азийн халтарууд кортон цаасаар бүр өрөө шиг юм хийгээд хил хязгаараа тогтоогоод нэг гудамжийг дүүртэл унтаж байсныг санаж байна .. зураг хөрөг нь байхгүй л байхдаа .. 
Нэг монгол байнадаа гэж харж байсан залуу бас тэр цаасан өрөөрүү нь орж байсан юмдаг .. Тэгэхээр хонгконг ажиллаж байгаа хулгайч нар бас тэгэж амьдардын болвуу.. хүний амьдралаа гэж..

ТВийн компанийн ресипшн эмэгтэй Вэйг ТВийн захиралтай уулзуулахгүй байгаагаар бас нөгөө хогын хужаа занг харуулна.. Гэхдээ тэр нь хогын шалтагтайг яана.. 
Хятадууд байнга бичиг баримтаа авч явна.. Иргэний үнэмлэхээ  юмуудаа .. Харин тэрийг нь байнга шалгана .. Нөгөөдүүл нь байнга шалгуулна. 
Тэгээд бээжингийн олимпын үеэр цүнхтэй юм бариад л явжийнгуут цагдаа зогсоогоод л шалгана ухна гэнэ .. Би чинь монголоос ирж байсан болохоор чи өөрөө ух гээд өгчихнө.. бичиг баримтаа гэнгүүт би "байхгүй" гэж хэлнэ. Яахаараа байдаггүйм ухааны юм ярингуут "би гадаад хүн " энэтэр гээд яриад л заза яв болно.. 
аймаррррр бичиг баримт шалгах, тамга дардасанд дуртай ард түмэн.

Ядарсан нэгэндээ хүн шиг тусалдаг хятад занг бас л Твийн захирал харуулна..
Вэйд твийн нэвтрүүлэгт оролцсоноор алга болсон сурагчаа эргүүлэн авч хүмүүсийн тус дэмийг авснаар тосгонруугаа буцаж очно..
Хүмүүсийн хандиваар Жанхукэгийн өрийг дарж , сургууль шинэ танхимтай болно.

Энэ кино нь бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд дүрүүдэд жинхэнэ жүжигчин биш тухайн үед байсан хүмүүс бүгд өөрсдөө тоголсон юм байна гэж ойлголоо..
Тэгэхээр бид амьдрал дээр Вэй багш ямар байсан тэр хүнийг шууд бодитоор нь харж байна гэсэн үг.
Киног бүтээхдээ бас л бодит амьдрал дээр авах үүднээс нуугдсан камер , нуугдсан микрофон ашиглаж байжээ.
Сайхан кино болсон байнаа... Хятадад бээжинд байсан бүхнийг эргэн дурсуулав.
Заавал үзэх хэрэгтэй.



Comments

  1. ene kino you tube deer butneeree english subtitle tai baisan daa, barag 2 jiliin omno uzej baisan. ih hoorhon kino. bi bas hujaa kinond durtai-. sayhan neg gazar hodloltiin tuhai kino uzsen. hyatadiin neg mujid 70d ond gazar hodlood, tend neg ger buliin amidraliig haruulj baigaan. aav n uheed, huu ohin 2 n neg tom chuluund daragdtsan. avrah albaniihan n huugee yu ohinoo yu, aliig n avrah ve, yagaad gevel chuluug orgovol zaaval neg n daragdaj uhhiin bna geel, ohin n yag teriig n sonsoj baisan chin, eej n huug min avraach gedgiin...unen orovdoltei kino. jujigchid n bas uneheer mundag bodit togloson bna lee

    ReplyDelete
    Replies
    1. харин тийм хужаа кино нар мундаг л даа ..
      чиний наад кино чинь ямар аймар юмбэ...
      хятадууд өрөвдөлийг гүн гаргаж чаддаг айхтар улс шүү тэ

      Delete
  2. iimerhuu hujaa kinonuud goyoo. Neg aldartai jujigchin huuhen bgdaa, Hollywooded kinond toglodog. Ternii tolgoson kinonuud yostoi goyo shuu. Engiin hirnee bodit uneniig haruulsan. Ene kinog olk uzye, amjih n uu? Surguuli dr pc sound card evderchihsn, ym uzej, duu sonsoj boldoggui. Gertee pc barag asaadagguin bna. ENe ondoo bagtaaj uznee hehe.

    ReplyDelete
    Replies
    1. GONGLI гэдэг хүүхэндээ ..
      кинотойгоо хамт амьдраад эхэлдийн тээ ..

      Delete
  3. Aan ene minii durtai kinon nairuulsan nuhur mun bna, Ulaan denluut asar ih goyo kino tee.

    ReplyDelete
    Replies
    1. аанхаа .. хятад киноны найруулга мундаг шү кк

      Delete
  4. Шалгалтаа дуусгачихаад энэ ханунуудыг чинь үзнээ.

    ReplyDelete
    Replies
    1. тэгээрэй .. сайхан киног үзэх сайханшт

      Delete
  5. Аа энэ ёстой хөөрхөн хино тийм ээ, тэр багш охин нь нээрээ жинхэнгээсээ өөрөө дүр нь юм уу тийм ээ. Хужаа нар бас л пөөнөгөр байна лээ шүү, ккк.

    Бас өмнөд африкийн харуудын хороололын нэг хүүгийн тухай лааг гоё кино байдаг юм аа юу гэдэг билээ дээ мартчиж.

    Бас Ираны нэг ах дүү хоёр тухай нэг кино байдаг юм. Дундаа нэг гуталтай, тээд эмэгтэй дүү нь өглөө тэр гутлаа өмсөж сургуульдаа явдаг, ах нь дүүгээ хүлээж байгаад гутлаа аваал сургууль руугаа хар хурдаараа гүйгээд ирэхэд л заавал хоцорч таарна. Тэр бас аягүй хөөрхөн хино, араб хэлээр үзэж байгаа мөртлөө л бүх үйл явдлыг нь яг таг ойлгож байгаам чинь. Наад хиног чинь бас хятадаар л үзэж байсан, гэхдээ л аймаар ойлгомжтой, кккк.

    ReplyDelete
    Replies
    1. аанхаа .. сайхан кино үзэх сайхан шү..
      тэр арабын киног чинь хүмүүс их ярьдын байналээ нэг үзэхиймсааннн

      Delete
    2. Hi ter arab kinonii ner yu vee uzmeer bn. Thh ugasa bid nar hyatduudad durgui l de gehde bas naanatsi tsaanatai bh heregtei kino ni bol unen goe shuu amidraltai yun solongosiin savsngiin duuri...

      Delete
  6. Ану хатан өнөөдөр буюу 2012 оны 1 сарын 18нд нээлтээ хийж байгаа гэнээ .. удахгүй үзсэнээ та бүхэндээ тайлагнанаа

    ReplyDelete
  7. Ёстой үзээгүй кино байна өнөөдөр олоод маргааш үзье байз.

    За айлаас юм аваад гарч байгаа хүн бас айлд юм үлдээнээ :)

    1. English-Vinglish

    2. 3 idiots

    3. Slumdog Millionaire Энэ гурав Энэтхэг кино гэхдээ их сайн бүтээлүүд завтай үедээ үзээрэй.

    ReplyDelete
    Replies
    1. их баяралала ... сайхан кинонууд үлдээсэнд ...

      Delete
  8. Энэ их сайхан кино байна лээ. Саяхан үндэсний тв-ээр гарсан.

    ReplyDelete
    Replies
    1. үндэсний ТВ орчуулга гэж ванлий байгааз

      Delete
  9. газар хөдлөлт болоод ах дүү хоёрын нэгийг нь авар ч чадна гээд ахыг нь аварчихдаг сүүлд дүү нь амьд гараад сүүлд бие биендээ сайн болчихдог энэ киног үзэж байсан хүн бна нэрийн хэлээд өгөөч

    ReplyDelete
  10. үзэж байсан хүн байна уу нэрийг хэлж өгч тус болооч

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа