Монголтой бид яаж харьцaагаа хөгжүүлэх ёстой вэ?


ийм сэдэв уншаад эмзэглэв... Гэхдээ уншаад үзэхэд манай өнөөгийн үйлдвэржилтийн талаар сайхан гарна .. бас санаа их олдоно.. 

Монголтой бид яаж харьцaагаа хөгжүүлэх ёстой вэ
Зохиогч : Гу Чан Хуо 2004-09-221. Монгол улсын товч байдал ба түүх (The State of Mongolia)

Монгол нь угтаа Гадаад Монгол гэсэн нэрээр Хятад улсын нэг бүрэлдэхүүн байв. Цагаан хаант Оросын дэмжлэгээр, 1911 онд өөртөө засахаа зарлаж, 1921 оны 7 сарын 11-нд тусгаар тогтнолоо тунхагласан юм. 1924 онд, Зөвлөлтийн дэмжлэгээр БНМАУ байлгуулснаа тунхаглав. 1946 онд Хятадын Гаминданы засгийн газар хүлээн зөвшөөрөв. 1950 оны 2 сарын 14 өдөр, БНХАУ-ын Засгийн газар нь Зөвлөлтийн засгийн газартай "Хятад-Зөвлөлтийн харилцан туслалцах нөхөрсөг холбооны гэрээ"-нд гарын үсэг зурсан явдал нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулж өгсөн юм. 1960 оны 7 сард шинэ үндсэн хуулиа тунхаглав. Монгол Улс нь 1961 оны 10 сард НYБ-д гишүүн улсаар элссэн бөгөөд, 1962 онд Эдийн засгаар харилцан туслах зөвлөлд гишүүн улс болов. 1992 оны 2-р сарын 12-нд "Монгол Улсын Yндсэн Хууль" батлагдаж, улсын нэрээ " БНМАУ"-аас " Монгол Улс" гэж өөрчилсөн бөгөөд, улсын шинэ сүлд тэмдэг, шинэ тугаа хэрэглэх болов. 1992 оны 1-р сарын 15-нд, Монгол Улсын Ерөнхийлөгч П. Очирбат шинэ үндсэн хуулинд гарын үсэг зуран тунхагласан юм (70 жилийн туршид 4 дэх үндсэн хууль нь болох юм).
Нийслэл:Улаанбаатар
Газар нутгийн эзлэх талбай: 1,566,500.00 км квд.
Бээжинтэй цагын зөрөө: -1:00 цагОлон улсын ярианы код: 976Хvн ам: 2 сая 562 мянга (1996 он)Хэл: Халх Монгол, турк, оросМөнгөний нэгж: ТөгрөгYндэстэн: Монгол үндэстэн нь 90%, Хасаг 4%, Хятад 2%, Орос 2%, бусад үндэстэн 2%-ийг эзэлнэ. Шашин шүтлэг: "Төр ба сүм хийдийн тухай хууль"-аар Бурханы шашин нь төр, улсын шашин гэж тогтоов. Ард иргэдийн олонх нь Бурханы шашин шүтдэг. Мусалман шашинтан нь хүн амын 4%-ийг эзэлдэг (баримт материалаас иш татав).2. Хятадтай эдийн засгийн холбоогоо хөгжүүлснээр Монгол хөгжлийн шинэ эрэнд орж байна
Монгол Улс 1998 оны 1 сарын 1-ээс ажлын 5 өдөрт шилжив. 2002 оны 5 сараас, Монголын Засгийн газраас амьжиргааны доод түвшинг ахин шинэчилж, 5 бүс нутагт 19100-24600 төгрөгийн хэмжээнд тогтоосон байна. 2002 оны 12 сард Засгийн газрын хуралдаанаар сарын цалингийн доод хэмжээг 30000 төгрөгөөр тогтоож 2003 оны эхнээс хэрэгжүүлэв. 2002 оны жилийн эцсийн хэрэглээний барааны үнийн харьцаа жилийн эхнээс 1.6 %-аар өссөн байна. 2004 оны 1 сард Монгол Улсын Их Хурлаас 2 сарын 1-ээс эхлэн хөдөлмөрийн цалингийн доод хэмжээг 40000 төгрөг, нийгэм хамгааллын тэтгэврийн хэмжээг 32000 төгрөгөөр тогтоож хэрэгжүүлэхээр болов. Мөнгөний үнийн харьцаа 1 ам. долларыг 1169 төгрөгөөр тооцоход (2003 оны 12 сарын байдал), манай Хятадын РМБ 210 юантай тэнцэх бөгөөд хүн амын орлого маш доод түвшинд байгаа нь харагдаж байна. Ийм байдал бол Зөвлөлт "олон улсын хувaарилалт"-аар түүхий эдийн бааз болгож Монголын эдийн засгийг доройтуулснаас болж байгааг түүх харуулж байна. Зөвлөлтийн задрал нь Монголын эдийн засгийг улам хүнд байдалд оруулсан бөгөөд улсын үйлдвэрлэлийн хүч урьд өмнө байгаагүй уналтанд орсон юм. Ийм байдал 1980 оны Хятадын эдийн засгийн өөрчлөлт, чөлөөт бодлогын дараа аажмаар сайжирсан. Eрдөө Монгол улс төр, эдийн засгийн бодлогоо хуучин Зөвлөлтийн үеийн загвараас шинэчилж өөрчилснөөс шалтгаалсан хэрэг. Хөгжлийн бас нэгэн чухал хүчин зүйл гэвэл манай Хятадтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлснээс болсон. Хуучин Зөвлөлтийн задрал ба Оросын эдийн засгийн өөрчлөлт, тогтворгүй байдал нь энэхүү нэг үед Зөвлөлтийн загварыг үхэн шүтэж ирсэн улсын хувьд хүчтэй цохилт болсон байна. Ужигарсан хүнд өвчнийг ахархан хугацаанд эмчлэх хүнд юм. Ийм байдал тус улсыг өөрийн улсын бодлогын талаар хүнд алдаагаа гүнээ ухамсарлахад хүргэсэн. Дээр нь манай улсын эдийн засаг өдөр ирэх тутам хөгжин бадарч, улс маань хүчирхэг болж буй энэ үлгэр загвар Монголыг ойрын жилүүдэд манай улсын элгэнд буцан наалдаж ирэх нэгэн шалтгаан болно. Монголын гадаад худалдааны үндсэн байдлын тухай ахин харж үзье. (Энд ойрын жилүүдийн материал байхгүй тул 2001 оны Монголын гадаад худалдааны байдлаас авав). Монгол Улсын жил тутмын гадаад худалдааны нийт хэмжээ бараг 10 тэрбүм гаруй ам. дoллар болдог. Монгол 20 мянга илүү хувийн пүүс компанитай. Бүгд гадаад худалдаа эрхэлдэг. Монгол 70-аад худалдааны түнштэй бөгөөд гол худалдааны түнш нь Хятад, Орос, Америк, Япoн, Солонгос зэрэг орон болно. Хятад нь Монголын екcпoртын хамгийн том зах зээл юм. Дараа нь Америк, Орос, Итали, Англи зэрэг орон орно. Монголын импортын бараа бүтээгдэхүүний ихэнх нь Орос, Хятад, Япoн, Солнгосоос ирдэг.
2001 онд Монголын гадаад худалдааны екcпoрт, импортын нийт хэмжээ 1 тэрбүм 80 сая ам. долларт хүрч, үүнд екcпoртын нийт хэмжээ 450 сая ам. доллар болж, импортын нийт хэмжээ 630 сая ам. дoлларт хүрч, гадаад худалдааны алдагдлын хэмжээ 180 сая ам. доллар болж байна. Монголын статистикийн мэдээгээр 2001 онд Хятадад чиглэсэн екcпoртын хэмжээ Монголын нийт гадаад худалдааны 53.6%-ийг эзлэх бөгөөд Хятадаас импортох хэмжээ нийт импортын 19 %-ийг эзэлжээ. Хятад хэдэн жил дараалан Монголын хамгийн том худалдааны түнш болж байгаа юм. 2001 оны Монголын гол екcпoртын бараа гэвэл уул уурхайн эрдэс, хонины ноос ноолууран бүтээгдэхүүн байж, импортын түншээсээ техник багаж, хүнсний бүтээгдэхүүн авч байна. Ойрын хэдэн жилд энэ тоо хэмжээ лав нэмэгдэж өссөн байх ёстой.
Эдийн засгийн хүрээнд дэх хоёр орны хамтын ажиллагаа эрчимжсэнээр Монголын эдийн засаг мэдэгдэхүйц дэвшиж, сайжирсан байна. Ийм байдал нь Хятад улстай найрсаг, тогтвортой харилцаагаа үргэлжлэн хөгжүүлэхийн чухал чанарыг Монголын талд сайн таниулсан бөгөөд ноднин болон өнөө жилийн байдлаас үзвэл, хөгжлийн халуун цэгтээ хүрч байгаа төлөвтэй. Манай байгуулгаас зохиoсoн "Улаанбаатар жуулчин" аялалд оролцсон байдлаас харахад Хятадын бараа бүтээгдэхүүн үндсэндээ Улаанбаатар хотын захаар дүүрчихсэн байгаа бөгөөд дэлгүүр худалдааны газрын барааг харахад Хятадын бараа ихэнх нь байх ба хятад хүний авхаалж самбаатайд өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрөв. Гэр ахуйн цахилгаан бараа, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа нь монголчуудын таашаал, итгэлийг олсон байна. Монголд очих үедээ бид нэлээд хүнсний зүйлс авч очсон ба Улаанбаатарт амт нь таарсан сайхан хоол олж идэхгүй байх гэсэн эргэлзээтэй бодол маань гудамжаар дүүрэн хятад хоолны газруудыг хараад ихэд тайлагдсан юм. Монголд хөрөнгө оруулж байгаа хятадын аж ахуйн нэгж, хувь хүн нэлээд тоогоор байдаг бөгөөд ашиг орлого нь чамлахааргүй гэнэ. Ийм нэгэн яриа байдаг. Монголыг аль хэдийн "Хятадын эдийн засгийн бүс"-д хамруулаад оруулчихсан байдаг гэсэн яриа байдаг бөгөөд байдлыг харахад энэ нь оргүй үг биш юм. Дээрх хэдэн талаас бид ойрын жилүүдэд дэлхийн мэдээллээр цацагдаад байдаг Монголын эдийн засаг хурдан өсөлт гэрлийн хурдаар хөгжиж байгаа хятадтай нягт харилцаа холбоотой байгаа зэрэг мэдээлэл нь худал үг биш гэж ойлгож болно. Зөвхөн Монголын гадаад худалдааны екcпoртын нийт хэмжээний 53.7% хувийг Хятад улс удаа дараалан эзэлж байдаг гэсэн тоон үзүүлэлтээс л авч хэлэхэд нэг улс гүрэн нь нөгөө улс гүрнийхээ гадаад худалдааны екcпoртын хувийг ийм ихээр эзэлнэ гэдэг дэлхий дээр ч ховор үзэгдэл байх аа Худалдаа арилжааны бусад салбарт ч манай улсыг түшиглэх нь өдөр ирэх тусам мэдрэгдэж байна. Бас нэг яриа байдаг. Монгол Улс нь өдөр ирэх тутам "Хятад улс руу хэлбийж" байна гэсэн үг юм. Энэ үг амьдралд нийцэж байна уу гэвэл нотолж өгөх хүмүүс олон байгаа бөгөөд ашиг нь ч илүү гэж хэлэх байна.
3. Монголтой харилцаагаа хэт өргөжүүлэхээ сааруулах буюу зогсоох ёстой
Монгол Улстай цаашдаа харилцаагаа яаж хөгжүүлэх вэ гэвэл олонх хүмүүс Монголтой харилцаагаа гүнзгийрүүлэх нь бидэнд ашигтай гэж үздэг. Монголын зах зээлийг эзлэх хамгийн сайн цаг тохиол ирсэн. Иймээс бүх талын өргөн хэмжээний эдийн засгийн хамтын ажиллагаа ба бизнес худалдааны үйл ажиллагааг эрчимжүүлэх ёстой гэж үзэж байдаг. Гэвч миний бодлоор байдал, бололцоогоо үзэж зосгоох буюу эсвэл нэгмөсөн гараа хумхиад суух ёстой юм аа. Ийм алхам хийх нь Америк, Япон, Солонгос зэрэг улсын яг хүсээд байгаа сайхан зууш нь болох юм гэж зарим хүмүүс хэлнэ вий. Yнэндээ тийм биш юм. Миний хэлж байгаа "бид гараа хумхин суух ёстой" гэдэг нь бид Монголын зах зээлд нэгэнт эзэлсэн одоогийн давуу байрнаасаа ухран гарах гэсэн үг биш, энэ байр суудал маань ч тийм амархан олдоогүй учраас хойшоогоо ухарч сууна гэж тийм амархан хэлж болохгүй нь мэдээж. Сааруулах буюу зогсоох арга тактик нь харьцангуй зүйл. Улс орны YНБ-ний өсөлтийн хэмжээнд эзлэх хувийн жин нь их. Улсын хүч чадлыг нэмэгдүүлэх зорилготой аж үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын төсөлд сааруулах буюу бүр зогсоох хэрэгтэй. Зөвхөн иргэний хэрэглээний буюу хоёр талын худалдаа, бараа солилцооны хүрээ хэмжээн дэх төслүүдийг хөгжүүлэх, улам өргөжүүлэх арга хэмжээг авах ёстой. Yvнд нөгөө асуулт ахиад л тулгарах юм. Танай хятад хийхгүй юм аа гэхэд өөр орон хийхгүй гэж үү? Yнэндээ үүнд санаа зовох тал байгаа. Гэвч, бид Монгол Улсын одоогийн улсын байдал болон түүний өнгөрсөндөө бусад гүрний дагуул болж байсан харaмсалт сургамжаас нь авч үзвэл тэр нь тийм ч амархан мартагдана гэж байхгүйг ойлгож болно. Мэдээж эдийн засгаа хөгжүүлэх нь тийм ч хялбархан явдал биш, бусад өндөр хөгжилттөй орноос дэвшилттэй машин техник, хөрөнгө мөнгө зээлдэн оруулаад л болчих юм биш. Тэр нь нэг улс орны төрийн бодлого, геoпoлитик, үндсэн аж үйлдэвэр, оюуны чадвартан, байгалийн баялаг, хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц зэрэг харилцан нягт уялдаж, алхам тутам дэвшиж байх шаардлагатай юм.
Газрын баялаг эрдэс, хонины ноос ноолууран бүтээгдэхүүнээр екcпoрт худалдааны гол бараагаа болгож байгаа Монгол шиг улс гүрний хувьд, түүхий эдээ зарж худалдахаар гол болгосон мал аж ахуй суурь болж байна. Yvнээс гадна иргэдийн боловсрол эзэмшсэн хэмжээ нь доор. Хүн ам нь тархай бутархай сууршиж, усны хүчнээр цахилгаан гаргах энергиэр тутмаг зэрэг тал нь эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж байдаг үндсэн шалтгаан бий. Дээр ярьсан байдал өөрчлөгдөхөөс нааш, хүнд аж үйлдвэрийг одоогоор хөгжүүлж түргэсгэх гэсэн санаа нь байгаа ч сачий нь хүрэхгүй хэрэг. Гэхдээ энэ бүхнийг Хятад улсын тусламж дор бүрмөсөн биелүүлэх бололцоотой. Учир нь Xятад улс нь хямд өртөгтөй дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий бараа худалдааны тогтолцоо, олон жилийн турш хуримтлуулж ирсэн зах зээлийн тохиргоо хийх арга барил, зохицох чадвартай юм. Хятад нь бас зам тээвэр, усан цахилгаан станц, эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэх чадвараараа дотооддоо хүчин чадал нь бүрэн бүрдсэн бөгөөд бат бэх суурь бүхий хүнд аж үйлдвэр, худалдаа зах зээлийн системтэй. Бас Монгол Улстай нэлээд урт хилийн шугамаар нийлдэг зэрэг давуу талтай. Энэ бүхнийг эхнээс нь эхэлж хийе гэж бодоход зөвхөн дэд бүтцийн бүтээн байгуулалтанд холбоотой хөрөнгө оруулалтыг ганц нэг улсын хүч чадлаар хийж бүтээж дийлэх юм биш. Энэ бүгдийг Америк, Япон, Солонгос, Орос улсын аль ч хүч хүрэлцэхгүй. Харин зөвхөн манай Хятад улс л байгаль, газар зүйн ба одоо байгаа нөхцлөөр хийж гүйцээж чадах юм. Хятад улс маань улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх суурь болох дэд бүтцийн салбарт олон жилийн турш хийсэн хөрөнгө оруулалт нь үр өгөөжөө зах дараалан өгч байгаа, манай улсын хүч чадлын суурь болж байгаа юм. Ялангуяа эдийн засгийн бүтээн байгуулалтын нандин туршлага бол улсаа засаж, ардаа амаржуулах манай улсын үнэт эрдэнэ юм. Энэ бол тийм ч хялбархан олдсон зүйл биш, яасан ч бусдад амархан өгч болохгүй юм аа.
Нөгөө талаас авч үзвэл хэрвээ Монгол Улс шиг ийм хөрш орныг тэтгэж аль нэгэн өдөр өд сөдийг нь бүрдүүлвэл, Хятaд улсын хувьд ямар ашигтай байх билээ? Монгол шиг ийм Зөвлөлтийг түших архагтай, өөрийн голлох үндэстний соёл, бие даах сэтгэлгээгүй улсыг түүний эдийн засагт дэндүү яарч туслах явдал нь үнэндээ алдаатай хэрэг юм. Єнгөрсөнд бид энэ талын хохирлыг бага амслаа гэж үү? Бид энэ талаар Америкаас сурах нь чухал. Америк нь Мексик зэрэг хөрш улсуудаа яaгаад таргалтал нь хөгжүүлэхгүй байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Аль нэгэн өдөр хятадын тусламжаар Монгол Улс нь "Улс нь баян, ард нь жаргалтай" болох юм бол, хятадын хувьд энэ нь аюул болно гэсэн үг юм! Хятад улс нь хэзээ ч "нөхөрсөг сэдэв"-ээр хариу талархал хүртэхгүй нь мэдээж. Ийм "Интернациoналч үзэл" нь сайн санааны үзүүрт хөөгөөр дуусдаг юм. Дэлхий дахины одоо эринд Хятадын олон улсын үзэл зарчим нь "даян дэлхийг бодож туслах" хэмжээнд хүрээгүй байна. Тэгэж өөрийгөө хохироож бусдыг давруулах ажлыг бид ахиж хийж болохгүй! Хятад улсад ачийг бачаар хариулдаг хөрш орноо ахиж нэгээр нэмэгдүүлэх шаардлага алга.
4. Ялтаны үзэл бодлыг өөрчилөхтөй адил аажмаар үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй
Монгол Улс нь нэг ёсондоо бидний эсрэг ял хийгч, бидний эх орноос урвагч юм. Урвагч хүнд гэм буруугий нь таниулж засъя гэвэл эхлээд заавал түүнийг ялаа танин мэдэрч хүлээн зөвшөөрөх, гэм буруугаа тайлах бодолтой болгох хэрэгтэй. Учир нь зөвхөн өөрийн алдаа буруугаа таньж мэдээд дараа нь засч өөрчилж болдог. Yvний нэг зам нь өөрөө аажимдаа учир ёсыг тунгаан бодож ухаарах, нөгөө нь түүнийг сэнхрүүлж ухааруулах арга юм. Yvнд цаг хугацаа шаардагдана. Энэ хоёр арга барилын алин нь ч цаг хугацаа зарцуулж, сэнхэрүүлэх нь чухал байна. Бид энд хоёр ажлыг тууштай сайн хийх ёстой. Хамгаас хурдан бөгөөд үр өгөөжтэй сайн аргыг "Мянга сонсосноос нэг харсан нь дээр" гэж хятадын мэргэн үгээр зүйрлэн харуулж болно. Хятадын хот бүтээн байгуулалт сайжирч, эдийн засаг өндөр хурдтай хөгжиж, ардын амьдралын түвшин дээшилсэн зэрэг үйл хэрэг нь Монгол Улсын ардуудын сайн мэдэж байгаа зүйл юм. НYБ-ын үзүүлэлтээр Монгол Улс дэлхий дээрх улам ядууралд орж байгаа 50 орны тоонд багтаж байна. Сүүлийн жилүүдэд Эрээн хот, Манжуур, Хөххoтoд ирж байсан монголын иргэд эдгээр хотуудын өөрчлөлтийг гайхан магтдаг. Бээжин, Шанхай шиг тийм газрын өөрчлөлт дэвшлийг бол бүр алмайран гайхах юм. Хятадын хөгжлийг Монгол Улсын дотоодын шалдар булдар байдалтай харьцуулаад бодох сэтгэгдэл, үр дүн ямар байна гэдгийг нь мэдэх юм. Нэгэнт ийм улс гүрний хүн ардын үзэл бодлыг өөрчлөхөд бодит хүчин чадал ба баян чинээлэг эд бодис, эд эрдэнийн талын дур сонирхолыг нь заавал хөндөх ёстой. Монгол Улсын хүн ард нь энэ хэмжээнээс гарна гэж байхгүй. Иймээс хоёр улсын хоoрондын ядуу баяны ялгаа зөрөөг тасралтгүй нэмэгдүүлэх ёстой бөгөөд ийм ялгаа зөрөөгөө улам ихэсгэх нь Хятад улсын хувьд хамгаас чухал ажил болох юм. Зөрөө нь их байх тусмаа сайн, хүч нийлүүлэн хамтаар хөгжинө гэж байж болохгүй юм. Зүүн Герман нэгдсэн явдал нь ямар нэг тогтолцооны асуудлаас болсон биш, харин ч хоёр талын амьдралын нөхцөл байдлын асар том ялгаа нь дэндүү илт болсноос шалтгаалсан юм. Дэн Сёo Пин ингэж хэлж байсан юм. "Ядуу хөөсөн байх нь социaлизм биш, коммунист нам нь өөрчлөлт хийж ардаа сайн амьдруулахгүй бол мөхөх болно. Эс тэгвэл ард түмэн бүр нөгөө тал руугаа зугтаагаад явчих юм." Энэ үг бодит үнэнийг тусгасан юм. Арга тактикийн хувьд, екcпoртын худалдаагаа өргөжүүлж, шинэ хилийн боомтыг тасралтгүй байгуулан нээх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Одоогийн хэдхэн хуучин боомтоо түшээд байж болохгүй, төрөөс баримтлах урт хугацааны стратеги, чиг шугам гэж үндсэндээ байхгүй учираас, энэ чиглэлд анхаарал тавин, судалгаа хийж, эрчимжүүлэх талаар маш муу байна. Холын харц ба стратегийн бодлого ихээр дутагдаж байна.
Манай улсаас хийх ёстой зүйл гэвэл (1) Хятад Монголын хилд байгаа Манжуур, Эрээн зэрэг боомтоос гадна ахиад хилийн боомт шинээр байгуулах хэрэгтэй. Улсаас хөрөнгө оруулан Хятад талаас хилийн арилжааны том, дунд хот болгож бүтээн байгуулсан Эзэнээ, Алтай зэрэг газарт, Монгол Улсын эрэлт хэрэгцээг бий болох хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болон хятадын талд чухал хэрэгцээтэй ноосон бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн зэрэг худалдааг ихээр хийх хэрэгтэй. Зам харилцаа, авто замын тээвэр, усан цахилгаан станц зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ихээр хийж, аялал жуулчлал, зугаа цэнгээний бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ. Аялал жуулчлал, цэнгээний ажил төрөлд үндэстний соёлын солилцооны нөлөөг нэмэгдүүлэн хөгжүүлэх, хил дагуу газар нутгийн ард иргэдийн амьдралыг баян чинээлэг болгож, хотын бүтээн байгуулалтын хурдыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр Монгол Хятадын хөгжлийн зөрөөг ихэсгэх болно. Монгол Улсын хөгжилд ашигтай аж үйлдвэрийг нь хөгжүүлэхгүй энэ хэвээр байлгах нь Монголын эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна гэсэн үг. Мөн Монгол Улс нь Хятадаас салж чадахгүй юм гэсэн санааг бий болгож байна гэж бас хэлж болно. Энэ нь яваандаа Монголын ардууд өөрийн засгийн газар, дээд давхрагийнхандаа сэжиг төрч, итгэхгүй болох бөгөөд Хятад руу буцаж нэгдэж ирэх хүсэл нь аажмаар бий болох юм. (2) Хятад улс хоёр талын харилцааг шинэ алхам хийлгэх талаар чармайж байна. Одоогийн шатанд байгаа хоёр талын харилцааг иргэд хоорондын харилцааны талд голлон хөгжүүлж, иргэд хоорондоо хилийн шалгалтгүйгээр чөлөөтөй нэвтрэх, худалдаа наймай хийх, ураг гэр бүл бололцохыг дэмжих, Монголд үйлдвэр худалдаа эрхлэхийг дэмжих, хоёр талцаж ялган гадуурхах бодлыг сааруулж, ялангуяa Монголдоо нөлөөтөй хүнийг Хятадад ирүүлж, хожим дараагаар Монгол Улсад нөлөө бүхий хүчийг бий болгож, Монголын улс төрд нөлөөлж чадах болгоно. Хүмүүсийн хоорондын харилцааг зориудаар хөгжүүлж болохгүй, бүх зүйлийг аяндаа тогтох нөхцөл байдалд бий болгох хэрэгтэй. Ингэхгүй юм бол хүмүүс биднийг муу санаа өвөрлөж байна гээд сэрэмжлэх болно. Хэн нь ч хэнээсээ салж чадахгүй хэмжээнд хүрвэл хамгийн сайн байдал гэсэн үг юм. Євөр Монголын монголчуудыг идэвхтэй оролцохыг урамшуулах хэрэгтэй. Тэднээр дамжин монголчуудыг олноор хятад руу ирүүлж, хятадын амьдралд урамтай болгож салах дургүй болгох, Xятад улсад байж л сая мөнгөтөй сайхан амьдрах бололцоотой гэж ойлгуулах. Монгол Улсын ард иргэд нь манай Хятадын ард түмэнтэй адилхан баян чинээлэг амьдрахыг хүсдэг байх. Євөр Монгол газар нутаг уудам ч хүн цөөнтэй, хэдэн зуун мянгаар хүн ирсэн ч алзахгүй. Бээжин хотод л гэхэд өдөрт 4 сая илүү хүн ирж, явдаг биш үү? Yндэсний хоорондын мөргөлдөөн, үндэстнийг хагалан бутраах хэрэг зарга гэж айх зүйл алга. Энэ хэдэн жилд бүгдийг тогтоон барьж чадаж байна. Євөр Монголын байдал ч тогтвортой, үндэстэн нь нягтралтай байдаг. Ядуу хоцрогдонгуй улс орон нь итгүүлэх, татах хүчээр ядмаг байдаг. Шинэ зүйл сэдэхээр эхлээд болж бүтэхгүй талаас нь бодож өөрсдийнхөө гар хөлийг тушааж болохгүй юм. (3) Эдгээр хилийн боомтуудаас Хөхмөрний урд талд орших том хотуудтай шууд холбогдох хурдны зам ба агаарын шугамыг байгуулж, Хятадын дотор газрын хотуудтай ойртуулж, дотор газрын далай дагуу эдийн засгийн түргэн хөгжилтэй бүс нутгаас хөрөнгө оруулалтыг татан авах, ялангуяа арьс савхи, ноосон эдлэлийн шилдэг үйлдвэрүүдтэй муж, хотууд хөрөнгө оруулалт хийж болно. Монголын арьс нэхий, ноос нoолуур нь чанарын хувьд Хятад улсынхаас сайн байдаг гэж өмнө зүгийн хятад ба Хэбэй мужийн арьс ноос нолуурын үйлдвэрийнхэн сайн мэдэж байдаг юм. Хэрвээ ирээдүйн дайнд байлдах бодлогын газарзүйн хувиас бодож үзвэл, амин чухал субект газарт хориглолт тогтоож, чухал үедээ сахихад амар, эвдэхэд ч хялбар байлгах ёстой. (4) Эргүүлэн буцааж авах стратеги бодлого хэрэгжүүлэх үед явц дундаа төгөлдөржүүлж, засч залруулж болно. Туршлага ч аажмаар хуримталж, арга барил ч олон талтай болж чадна. Хятад, Монгол нь түүхнээсээ аваад нэгдмэл байсан, зан заншил ба газар зүйн нөхцлөөр ч адил байх ашигтай нөхцөлтөй юм. Хэрэв дээр ярьсан ажлуудыг сайн хийвэл үндэсний эв нэгдэл гэдэг уриа маань жинхэнэ утгаараа нэгдэлийн үр дүнгээ биелүүлэх бололцоотой. Хятадууд "vйлс бүтээхэд тэнгэрийн зурхай, газарзүй, хүний сэтгэл зэргийн тохиол бүрдүүлсэн байхыг эрхэмлэдэг" юм. Дэлхий дээр манай Хятадаас өөр аль улс нь биднээс илүү сайн нөхцөлд байгаа юм бэ? Харин ийм сайн нөхцөл боломж байж байхад цаг алдаж хайхрахгүй байгаа нь бидний хамгийн том утгагүй хохирол юм. (5) Улсын зэрэглэлийн тусгай судалгааны байгууллага буюу Монголыг Хятадтай нэгтгэх аргa ухаан гаргаж өгдөг оюуны байгууллагыг байгуулж, төрийн шийдвэр гаргах давхаргат бодлого шийдвэрийн санал зөвлөлгөө өгөх хэрэгтэй болгоно. Хориотой жимсийг нэг л амссан хойно, ёс хүлээс гэдгийг мартаж орхидог гэдэг. Хятадын түүхэнд бусад үндэстнийг хайлуулж өөртөө нэгтгэж авч байсан олон жишээ, туршлага, арга барилын тоо хар мянгаар байдаг. Чан Кай-ши ч "Тай Юаны тулалдаан"-ыг хийхдээ, Шанси мужийн хил зааг нутагт архи цэнгээ, ший янгууны газрыг олон тоогоор байгуулж, дайсны тал болох Фэн Юу Шяны цэрэг захиргааны хүмүүсийг татан, зоригийг нь мөхөөж байсан. Энэ нь хэдийгээр тийм ёс суртахуунтай арга барил биш ч гэсэн үр дүнгээрээ сайн байсан. Тийм учраас Фэн Юу Шяны цэргүүд нь цэргийн хатуу дэглэм, уйтгартай амьдарлаа тэвчиж чадахгүй болж, олонх нь урваж, зугтаасан байна. Фэн Юу Шян гон бие шaхуу үлдэх болж, арга бус гадагшаа дүрвэж явсан тvvхтэй.
Хvн өөдөө тэмүүлж, ус уруугаа урсдаг гэдэг. Хүний ертөнцөд баян чинээлэг амьдралыг хүсэх нь газар нутаг, улс орон, яс үндэс, арьс өнгөний ялгаа гэж байдаггүй, харин ч хүний нийгмийн нийтлэг хандлага болох юм. Хэрэв Хятад улс стратегийн бодлоготой л юм бол, одооноос эхлэн сэтгэл санаа, хөрөнгө оруулалтаа жилээс жилд нэмэгдүүлбэл, хожмын өдөр тооцоо хийхэд маш ашигтай үр дүнтэй тогц гарч ирэх юм. Дээр бичсэн нийтлэлээр дамжаад Тайванаас том нэгэн улс гүрнийг Хятад эх орондоо нэгтгэх ажилд тус нэмэр болж чадваас, балрашгуй гавъяа байгуулсантай адилхан өнгө гэрэлтэй бөгөөд утга агуулга маань ч гүнзгий болох юм. Миний үзэхээр энэ ажлыг гүйцээх нь төрийн бусад ажил албатай зөрчил шөргөлдөөн үүсгэхгүй юм. Хэрвээ бид хэдэн арван жилийг нэгэн үзүүрт санаа өвөртлөн шянтрашгүй туулж чадвал, зорьсондоо хүрэх тэр нэгэн өдөр лав бий. Та нар бодож үзээч: "-Эх орны энэ хэсэг газар нутгаа (Монгол Улсыг зааж байна. Орч.) бид ямар үнээр буцааж авчирч чадах юм бэ?"
Хятад хэлнээс Олоннарс орчуулав
Эх сурвалж: http://www.creaders.org/articleReader.php?idx=94833
snake in the grass  - хонины арьс нөмөрсөн чоно - iron hand/fist in the velvet glove

Comments

  1. neg yum asuuh gesen yum. Moron goliin shulam huuhen geed zohiol baidagdaa. teruugeer hiisen serial baidag yum bolov uu :)

    ReplyDelete
    Replies
    1. мэдэхгүй байнаа .. хийгээ биз...

      Delete
  2. Урд зүгт Тангуд улс байгаа гэдгийг бид өдөр бүр санаж явах ёстой.
    Уг нь бид бүгд түүхээ мэддэг болчихвол хэзээ ч Хятадыг хайрлах учиргүй улс юмсан. Юу гэдэг билээ. Түүхийг мартаж болохгүй мартагдвал давтагдах гээд байдаг гэдэг билүү. Хүсвэл доорхи хаягаар орж холбоотой нийтлэл уншина биз.
    http://dorj.blog.banjig.net/post.php?post_id=91544
    http://dorj.blog.banjig.net/post.php?post_id=91656

    ReplyDelete
  3. MUU HUJAA HENII UDAM YMAR ULSIIN TALAAR BICHIJ BAIGAGA CH MEDEHGUI KOMINIZMIIN TARHI UGAALTAAR HUMUUJSEN USAN TOLGOI UURSDIINHUU TUUHIIG CH MEDEHGUI MAL BAIJ YASAN TOM YM YRIDAG YM.MONGOL HUJAAD YG DAGAAR OROOCH.mUU SANAATAI SHUNALTAI DURAKUUD SHUU

    ReplyDelete
    Replies
    1. бүррр нэг зэвүү хүрмээр байгааз

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа