Зуун найзын уулзалтанд очсон нь.

За нөгөө л цэх дээ сууж байна.. Өнөөдрийн байдлаар засварчин нь утсаа авахгүй монгол зангаараа гол гарсан учир Мательда , Патрица хоёр ажиллахгүй хэвээр нөгөө дургүй Сульва чинь ажиллаж байна..
Сульва тохиргоо муутай гэхээсээ илүү азгүймаа.. Сүвлэсэн утас нь хүртэл тасарч масраад ч байхшиг.. энийг азгүй гэхээс өөр юу гэхийн бэ .. Сая лав дөрвөн дэффэкт гаргачлаа..
Уг нь Мательда, Патрица хоёр ажиллавал ч алаад өгнө лдөө .. Сульваг харсаар байтал би энд хоёр цаг сууж байгаа мөртлөө арван ч бээлий гаргасангүй. Шарандаа суумаар л байналдаа .. Гэхдээ би их ядарч байна.. Нөгөө бүсгүйчүүд энэ машинуудаа ажиллагаанд оруулчихгүйн байхдаа .. Засварчинг нь зад панаалдаж байгаад..
19нд Саппорогийн тэнд байдаг Монголын Нууц товчоо гэдэг ресторанд Зуун найзын уулзалтанд очлоо. Зуун найзын групп нь хаалттай групп бөгөөд  Лука гэдэг залуугийн санаачлагаар нийгэмд хэрэгтэй бүтээлтэй амьдардаг хүмүүсийг цугларал юм.
Лука өөрөө сэтгүүлч бөгөөд өөрийн блогтоо Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрийг маш их судалдаг мундаг залуу юм.. Түүний олон сайхан үйлдвэрийн аялалыг блогоор нь дамжуулж үзэхдээ Монголд хийсэн бүтээсэн хүмүүсийг их л бахархангүй харж байж билээ.
Лукагийн санаагаар энэ тал талд сэтгэж байгаа, үйлдвэрлэж байгаа, бүтээж байгаа улсуудыг нэгтгэж нэгэн зорилго дор нягтруулах зорилготой.
Өөрөө их авьяаслаг, уран илтгэгч, бас их зарчимч байдал нь таалагдав.
Нэг нэгээрээ өөрийгөө танилцуулж, хийж буй ажил, хийх зорилгоо тодорхойлж эхлэв. Миний ээлж болоход Лукагийн намайг магтаж байгааг ээ .. Бараг л би өөрөө “ХЭН ЮМ?” гэж асуухаа шахав.
Яахуу тэгээд би байгаа бүхнээ л ярилаа.. Хүмүүс нь сайхан болохоор миний яриаг их сайхнаар хүлээж авч байна .. Бээлийгээ рекламдлаа.. Монгол үйлдвэрлэл гээд их баяртай хүлээж авч байна .. Хахах..
За хүмүүсийг танилцуулаад явбаас::::
Эхний бүсгүй.. Энэ бүсгүй бол нөхөртэйгээ хамтарч тариалан эрхэлж байгаа бүсгүй юм байна.. Монгол төмсийг тариалаад хэрэглэгч бидэндээ нийлүүлж байгаа юм байна.. Би өөрөө тариалан их сонирхдог тул бараг л шунал хөдлөв. Хийж чадаж байна.
Бас нэг хуульч залуу байсан.. Тэрбээр найзуудаараа нийлж хуулийн агент байгуулсан юм байнаддаа гэж ойлгосон.. Хуулийн талаар зөвлөгөө энэтэр их өгнө гэж байналээ. Хуульч ер нь их хэрэгтэй.. Олон тооны гэрээ хэлэлцээр гол нь энэ наймаа чинь дараа нь өөрөө унах уу эс унах уу гэдгээ тэр алга дарам цаасан дээр шийддэг учир мундаг хуульчтай байвал ч тээ ..
Монголын уул уурхайн талаар гэрээ хэлэлцээрийн хятад хэллэгийг ганц мэддэг өвөрмонгол хүн байдаг гэсэн. Гэрээний гадаад хэл дээрх хуулийг үгнүүдийг сайн мэддэг бол тэгээд л ОД шүүдээ энэ хуульч нар чинь.
Дараагийн хүн бол яруу найрагч эмэгтэй байсан. Олон түмнийхээ сэтгэлийг яруу сайхан үгсээрээ чимж яваа бүсгүй байналээ.
Бас нэг оюутан байсан. Сэтгүүлч .. Лука түүнийг их сонирхож байна лээ. Гадаад магистр хамгаалахаар хичээж яваа нэгэн.
Харин бас нэг оюутан байсан нь их сонин ажилаа бидэнд ярьсан шүү.. Юу гэхээр цагийн ажил олж чаддаггүй оюутнуудад цагийн ажилд зуучилж өгдөг ажилтай. Үнэхээр гайхалтай .. хөдөлмөрийн яамны шийдэж чадахгүй байга асуудлыг энэ хүн шийдчихсэн юм бишүү айн.. Дороо бараг долоон мянган оюутнуудыг нэгтгэж чадсан.. Гайхамшиг.. Том том газруудтай гэрээ байгуулаад оюутнуудтай бас хоорондоо гэрээ байгуулаад ажиллаж байдаг гайхамшигтай залуу байсан.
Энэ бүх оюутануудын хүчийг зөв зохицуулж чадвал энэ бол гайхамшиг шүү.. Гайхамшиг.. ФВ дээр өөрийн Хөдөлмөрийн зууч гэдэг нэртэй цахим хуудсаа гаргасан  мундаг залуу.
Маркетинг нэг залуу байлаа..  Монголын томоохон компаниудын нэгд  ажилладаг энэ залуу ВЕ брэндийн нүүр царай, цаашдын хөгжлийг тодорхойлсон залуу юм байна. Нөгөө үзээд гайхаад байдаг Флаш Мобыг энэ залуу л бидний сэтгэхүйд төлөвшүүлж, ВЕгийн хэрэглэгч болгожээ.
Миний блогыг уншсан байдаг нь надад их л сонин санагдсан.. Сэтгэгдэлээр хариу авч байсан надад амьдаар хариу авах их сонин байдаг юм билээ... Хн... Гэтэл одоо хардаа.. Нөгөө дөрвөөс чинь дахиад л ганц  л ажиллаж байна.. Сульва ..
Их содон нэртэй лам хүн бас ирсээн..  уран гартай энэ хүн дархны ажил хийдэг юм билээ.. Дархны цех байгуулж байгаа гэсэн. Монголын дээр үед хэрэглэж байсан авдарыг хоёр сая доллараар америкт тавьцан байдаг гэж байнашт.. Гэтэл яаж байна.. Нүнжигтэй сайхан эд хэрэглэмээр байна, уран нарийн хийцийг нь хүн амьтанд гайхуулмаар байдаг .. Энэ хүний бүтээл удахгүй бидний нүдийг чимэхнээ.
Мартаж болшгүй нэг хүн урилгаар бидэн дээр ирсэн нь САНТ гэдэг хүн байв.. энэ хүний талаар би сайн мэдэхгүй, дөнгөж таниж эхлэлээ.. энэ хүн бол хуучин мэдээллийг биш шинэ мэдээллийг сэтгэн бодож , зохион бүтээж байдаг гайхалтай хүн юм байна. Монголын Леонарда Да Ванчи гэж ойлголоо..  ЕРТӨНЦИЙН ҮНДСЭН ХУУЛИЙГ нээсэн , мөн олон нарны энергээр халах байшин, далан давхар гэр гэх мэт олон зүйлийг сэтгэж бүтээж гаргаж ирсэн нь юутай гайхамшиг.
Энэ хүнийг бүрр судалдаг хоёр хүн дагалдаж ирсэн гэхээр зөвхөн энэ хүнийг судлахаар ажиллаж байгаа гэхээр үнэхээр гайхалтай бишүү.. Үнэнийг хэлэхэд Сант ахын нээсэн нээлтийг би ойлгоогүй ээ. \тайлбарлаад байхад нь ойлгодоггүй дурак наасн хаха\. Харин түүнийг судлах хүмүүс байгаа нь л түүний хэнбэ гэдгийг харуулж байгаа боловуу.
Гэр бүл судлаач цоглог дуутай нэг бүсгүйн охин бас нэг цоглог хөөрхөн нүдтэй бүсгүй ирсэн.. Хүнсний биологич мэргэжилтэй. Энэ бүсгүйн мэргэжил миний сонирхлыг их татаад байгаам.. Би өөрөө хүнсээр явах учир мэдүүштэй шүү.
Оюутан байхдаа барилгын компани байгуулаад хөл дээрээ бат зогссон залууг харахад бахдалтай л байлаа..
Мөн олон нийтийн үйл ажиллагаанд хаана л бол хаана оролцож байдаг маш сайхан сэтгэлтэй нэг ах байхын .. Тэр ахын одооны яриа л гэхэд ТҮК-ийн ажилчдад адууны мах, аарцаар дайлж халуун сэтгэлийн аянг удирдаж байх жишээтэй.. Хүн яахлээрээ энгээд хүний төлөө болоод төрчихдөг байнаа. ... Гүйээ мөн сайхан сэтгэлээ гэж бодож суулаа..

Үзэж харсан юм боловсрол мэдлэгээрээ гайхуулмаар хүн нь алдарт твитерчин байлаа.. 

Хамгийн гайхамшигтай хүн нь Монголд 100сая модыг тариалж , дэлхийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байгаа Чука гэх ах байв. Би сонсоод л ВОООООООООООООООООООООВВВВВ л гэж дотроо дуу алдлаа.  Алтыг нь аваад ухсан Заамарын хөндий сайхан цэцэрлэгтэй болохнээ.. Хэний ч эвийг олчихож чаддаг энэ хүн юутай гайхамшигтай бэ... Энэ хүн өөрөө гайхамшиг
ВОоооооооооооооооооооооооовввввввввввввввввввввввввввввв............

Comments

  1. Зөв ш дээ. Зах зухаас нь ингэж эхлээд тэгээд тэр улс төрд нь хүртэл дайрч орж ирээл энэ МАНАН-г хусаал хаях хэрэгтэй байна үнэндээ.

    Чи ч ёстой шоргоолж шиг л ажиллаж яваа бүсгүй байна. Амжилт хүсий.

    ReplyDelete
  2. Манай монгол нээрээ жижигхэн шүү. Дандаа дам таньдаг сайбер гарууд цугласан бололтой. Тэр Лукагийн ах нь блогтоо хүмүүстэй хийсэн мессенжерийн яриагаа хуулж тавьдаг юм. Нэг удаа нэг аймаар өгзөгний зураг тавьснаас хойш тийш нь дахиж зүглэхээс айдаг болсон гэж.

    ReplyDelete
    Replies
    1. тийм үү ямар сонин юм.. чамд хаяг нь байнуу үзий харий ..
      би бүр хэн билээ юу билээ нээх харсан царай байгаам чинь..
      тэгсэн чинь харин тэр тэр гэнгүүт өө тийшдээ энэтэр гээд л ярьж өгч байгам чинь кэкэ

      Delete
    2. тийм үү ямар сонин юм.. чамд хаяг нь байнуу үзий харий ..
      би бүр хэн билээ юу билээ нээх харсан царай байгаам чинь..
      тэгсэн чинь харин тэр тэр гэнгүүт өө тийшдээ энэтэр гээд л ярьж өгч байгам чинь кэкэ

      Delete
    3. Блог нь энд байна, бас энд их сонин бичлэг байна.

      Delete
    4. эхний линк алдаатай орж, begzsuren.blogspot.com

      Delete
    5. баярлалаа хөө орж сонирхы

      Delete
  3. За сайхан бичлэг уншлаа. Лукаг сайн таних юм байна, бас Чука гэж ахыг ч танина, танай блогоос танилуудаа оллоо гэхээр би ямар олон танилтай хүнбэ хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ монгол жижигхэн юм аа тээ ...
      эсвэл бид ийм тийм хүмүүс гэж их харж явдын боловуу..
      нөгөө суманд очихоор бие биенээ аймарр танидаг чанар минь өвлөгдөж үлдсэн байна уу айн ?%%????

      Delete
  4. kkk, chi neerengesee terbumtan boloyo gej boddog yum baina aa, kkk. Bi bol neg honog tegj bodool margaash ni hudlaa hudlaa toglosiin geel garch guigeed hamag munguu urchdiin, kkk.

    ReplyDelete
  5. yamar mundag humuus ve. Ter mod taridag hunii tuhai unshsan chin ooriinhoo naiziig bodloo. anh tujiin narsiig nuhun sergeej baihad gazriin gadragaas deesh 2-3han cm taritsuud baij bilee. odoo ch bugd nadaas ondor bolson doo gej yarij baihiig ni sonsohod hiij buteesen zuiltei huneer baharhasan shu.

    ReplyDelete
    Replies
    1. 100сая модтой болчуул ч тэр ах гүй ээ мөн сайхан харагдах байхдаа гэж би чиний сэтгэгдэлийг уншаад бодлоо

      Delete
  6. Be brandiin zaluu bas tanil bolool yavchlaa shuu

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа