Туульс хайлахаа шахсан нь

За хотол олноороо цагаан сараараа сайхан шинэлэв үү..
Сайхан жил гарлаа..
Могой жил бол манай гэр бүлийн манайхны шүтдэг жил байгаам..
Ухаантай хүүхэд төрнө гэж аль болох могой жилд төрүүлэхийг хичээнэ..
ОО тэгээд л хоёр гурван жилийн өмнө би гэдэг нөхөр хүнтэй суувал могойд л хүүхэд төрүүлий ухааны юм ярьж байсансан.. хэхэ.. одоо заяаныхаа ханийг л олж авы кэкэ..

Могой жил бол юм юмны баялаг ивээлтэй жил учир та бүхэн ч гэсэн сайхан хөлжөөд хөгжөөд аввна биздээ ..

Шинийн нэгэнд бол тэгээд эмээгийн тогоо шанагыг барьсаар байгаад дуусав.. Би ч нээх айл хэсээд байх биш.. хэсээд байх ч айл байх биш... 
Битүүнд харин пицца, алимны каке энэтэр хийж идсээн идсэн.
буузнаас дээр л юм билээ..

харин шинийн таванд нэг том баяр болов.
энэхүү баяр нь сэцэн ухаалаг зайран бууж ирээд бидний оюун ухааныг сорих явдал бөлгөө..
Зайрантан үг алдалгүй ярьж бидний оюун ухааныг сорих бөгөөд бид уран тансаг шүлгээр хариу барих юм.
Даанч шүлэглэн ярьна гэж балдуушаараа байхуудээ хахахахахахахахахахахах...
Зайрантан бараг л үг яриад л шүлэглээд байх хүмүүстэй уулзах юмшиг санаад буусан чинь нөгөө гарууд нь хөлдүү тархитангууд байсан тул за бэлд гэж хэлээд мордов.

Тэгэнгүүтээ гарууд нь баахан ном сонин хуулах гэж оролддын байгааздэ .. хоёр гурван шүлгийн ном олоод авлаа.. хэдэн дууныхаа үгнүүдийг хуулаад муутууллаа..
Бууж ирэнгүүт нь бид хуулсан юмнуудаа уншдийн байгааздээ ...
Тэгээд манай орчин үед чинь олигтой шүлэг бас байхгүймаа.. гайгүй хэд бас байна .. гэхдээ гайтай нь бас олон байнаа..
Байгаль дэлхийгээ  магтан дуулахаар л уурлахын ..
. Уул усаа ухаж төнхөөд байдаг чинь ямар учиртай юм  л гэхийн .. 
Ийм сайхан уул усуу ухаж төнхөж оройг нь бараг бэлтэй нь тэгшилж байж, тэрийгээ магтан дуулаад байвал уулын эзэн савдаг нь гоморхох байлгүйдээ гэж хэлж байна.
Дөрвөн уулынхаа дунд урсах Туул голоо магтан дуулсан биш бүрр загнуулаад тэр гол чинь аймарр бохир байналээ энэтэр гээд уурлаад ..
Тэгээд бид аав ээжээ магтан дуулахаар танар очоод хэлчихэж чадахгүй байж надад хэлээд яады.. аав ээждээ очиж хэлбэл үр хүүхдээ хараад баясана байлгүйдээ  гэж байна .. нээрээ бид 
аав ээждээ магтан дуулдаг билүүдээ .
Танар чинь яасан мунхаг улсуу ... хулга \хулгай\ битгий хий гэж байна..өөрөө л сэтгэхгүй бол болохгүй ээ .. хулга хийснээр танар хөгжихгүй .. өөрөө бод гэж байна..
Зарим нь энгээд зохиогоод байхад хүний дорд орлоо гээд шар чинь хөдөлдөг биздээ омог чинь хөдөлдөг биздээ гэж байна. Эрт үед  эрчүүд нь хүний дор орохгүй гээд ханцуй шамлан дайрдаг байсан .. хүүхнүүүд нь эрчүүдээсээ дутахгүй гээд намайг бараг барьж идэх гээд байдаг байсан чинь танар намайг барих битгий хэл өөрсдөө зугтаагаад байхын гэж гайхаж байна.
Бид нар тэнэгтээд асуууж байгам.
Урьд та туйльс хайлдаг байхдаа муу хэдэн нартын хүүхдүүдээ дээрэлхэж байнуу ухааны юм асуулаа .. тэгсэн танарыг харахаар зоос зоос гээд дандаа бэдчиж амьдрахынмаа .. 
Үрс нь ийм унхиагүй байвал тархийг нь цэнэглэх гэж би ирж байнаа..
Утга нь бол:
 ерөнхийдөө танар зоосны төлөө нүдээ өгөөд байнаа.. тархиа жаахан цэнэглээ ..танарыгаа 
ийм мунхаг байвал яаж өсөж хөгжихийнбээ. .. танарыг засах гэж бууж иржийгаам чинь тархийг чинь хөгжүүлэхгүй бол болохгүйнээ ... тэгээд битгий номноос хуулаад бай.. өөрөө сэтгэхгүй цаашаагаа хөгжиж чадахгүй .. танар хөгжихгүй бол үр ач чинь хөгжихгүй гэсэн утгатай үг хэлсэн..
Нээрээ  ч тийм дээ ... тэгээд би шүлэг зохиох гэж оролдов... пээшшш... толгой гэж олгой болжээ... бүр тархи өвдөөд байвал яахуу ... ажиллах гээд .. ямар аймарр юм бэ ...

тэгээд олон үг мэдэж авлаа.. бид ямар ч аймарр ярьдын .. элэг зүрхнээсээ дүүжилсэн эх оронтой л улсууд юм.. дээр үед өвөөд тэнгэрийн зандан бүсгүй, тэгээд бас судсанд нь цас шуураад байдаг залуугийн талаар ярьж инээлгэж байж билээ..
бас нөгөө бүжин туулайн нөмөрлөдөг нөмөрт танар нөмөрлөдөг гүйээ мөн тэнэг улсаа гээд л ..

цагаан сар нэг тиймэрхүү.. Тус тэмцээнд мундаг шүлэгч залуу маань ялсан ..
Тэр гоё залуугийн талаар гайхамшигтай яриа гэдэг дээр бичиж байсандаа ...

бас хэлчмээр хэдэн үг байна а...
энэ уртын дуу чинь үнэн гайхамшигтай юм байнаа..
дээр үед найранд нэг дууг дуулсаар байгаад найр нь өндөрлөдөг байсан гэнэ ..
нэг дууны нэг бадгыг гэрийн баруун талын хүмүүс дуулахад нөгөө бадгыг нь нөгөө талын хүмүүс дуулах жишээний энгэсээр байгаад нэг дууг олноороо дуулсаар байгаад дуусгадаг байсан гэж байнашт.. хөдөө орон нутагт энэ уламжлал баййсаар л байна..
үлэмжийн чанар дуу чинь гучин хоёр бадагтай юм байна..
энэ уртын дууг чинь өдөржингөө дуулаад ч бардаггүй байсан байна гэнэ.
ямар туульс гэнээ .. тэрийг бүрэн уншихад дөрвөн өдөр шаардлагатай байсан гэнэ ..

Сэрүүн сайхан хангай гэдэг уртын дууны үг гэсэн чинь
"Сэрүүн сайхан хангайн тунгалаг ус урсана" ...
Энийг бараг гучин минут дуулдын бишүү айн ..

Ар говийн унага гэдэг дууны түүх гэсэн чинь
Сайхан хүүхнийг нь аваад суучихсан ноёны найранд хосёр талаас нь эр эм хоёр дуулаад байжээ..
дууных нь үгэнд ноён согтоочоод зугты гэсэн утгатай .. тэгээд ноён тэр дууг сонсоод миний шинэ эхнэр их сайхан дуулжийна гээд бодоод байсан чинь архиндаа согтоод унангуут нь бүсгүйгээ оргуулаад зугтаасан тухай ..

Тэгэхээр манай их мундаг түүхүүд сонсоод байхаар их мундаг юмаа..
за тэгээд энэ өдрийн наадам өндөрлөж нөгөө гайхамшигтай яриатай залуу ялж бай шагнал авбаа..
тэгээд уртын сайхан дуугаар энэ наадмыг өндөрлөвөө ...

Comments