Хуучны бичлэг::::: Хятадуудтай наймаа хийсэн нь

Хятадуудтай наймаа хийсэн нь 3
Нөгөө жил гаруй ярьж байгаа наймаа арилжаа чинь ахицгүй хэвээрээ л байна.
Олон талаас гарах зөвшөөрлүүд удаашралтайн улмаас маниус хөдөлж чадахгүй  таг болчоод чимээтэй чимээгүй хүлээж сууна.
Монгол талын зөвшөөрөл аль 1сарын дундуур гараад хятад талруугаа хэдийнээ илгээчихсэн хариу хүлээж суулаа. 
Би хятадад 2сарын эхээр ирэхдээ тухай бүрд нь уулзаж монгол талын хүсэлт болон хийсэн ажлын талаар танилцуулж байлаа. Хятад түнш маань толгой дохин баярлаж бүх бичиг баримттай хичээнгүйлэн танилцаж байв.
Тухайн үед ардын их хурал болж байсан бөгөөд түүнийг дуусахыг хүлээхийг хүсэв
Ардын их хурал 3сарын 15нд дууслаа. Дахиад нэгэн шалтаг хэлж дахин хүлээхийг хүсэв.. Дахин хүлээв.. Дахин......... Хүлээв.
Энгэсээр миний дипломын ид ажил эхэлж Хятад түнш манатай юм болов.
Монгол талаас ажлыг хурдасгах санаа гарч хятад талд мэдэгдэв. Хятадууд сандарч эхлэв..
Тэдний ажил одоо л эхлэв.
Бид түүний ажлын оройтсоныг эрт таамаглаж байсан ч итгэж ядан сууж байтал түншийг ерөөсөө хөдлөөгүйг гайхаж шавдуулах ажиллагаанд орлоо..
6сарын нэгэн бидний шаардлаганд сандарч шавдаж эхлэв.. Бид шаардлагатай бүх бичиг баримтыг засч эхлэв. Эхэндээ жаахан сандарч байсан түнш сүүлрүүгээ тайвширч нам болж эхлэв.. Би тэр үед диплом хамгаалалт болох гээд түншийг анзаарах нь улам багасав.. Түнш амар тайван байлаа..
6сарын 22 диплом хамгаалав. Дэбэг монгол явахаас өмнө дуусга үгүй бол гэрээгээ цуцлана.
Монголоос илгээсэн даалгавар ердөө энэ ..
Түнш сая л хөдлөж намайг дагуулан шаардлагатай газруудаар явж эхлэв..
Аль биднийг тайван байхад хийгдээд эхэлчих ажил сая л мөнгөгүй бас давчуу үед эхэллээ..
Энэ хугацаанд түнш бүхэл 5-6 сар юу ч хийхгүйгээр юуг ч юм бэ хүлээж суусан байна.
Хятад түншийн байдал ийм...

Хятадуудтай наймаа хийсэн нь 4
Сүүлйин үед санамсаргүй явж байгаад хэд хэдэн сайхан хүмүүстэй танилцлаа..
Би ч тийм юм хийдэг чи ч тийм юм хийдэг гэж ярилцсаар хэд хэдэн газар хамтарах болчдийнмаа.
Би ч баярлаад хөөрөөд л хятад найз нарруугаа учир байдлаа хэлээд 2009 онд гарсан орчин үеийн бүх бүтээгдэхүүний үнэ ханш марк дугаар гэсэн чинь хариу  алгаа ..
Яагаад яаасын ийсийн гэсэн чинь илгээж харин чадахгүй байна.
Үнийг нь чамтай ярьж байгаад тохирноо гэжийнэ..
Хүүе хаая юусан билээ гэсэн ... Хятадуудад яг тогтсон үнэ байдаггүй бөгөөд маш өндөр үнэтэй хэлээд буулгах замаар үнэ дээр ээ хоёр тал харилцан тогтож аз нь дайрвал нэг нь нөгөөгөөсөө илүү ашигтай байх замаар үнийг тогтоодог болохоос шууд л үнэ гэсэн ойлголт байдаггүйм байна.
Тэгэхээр чинь яах вэ гэвэл хятад найз өөрөө бээжинд байхгүй тэгэхээр бид хоолонд орж чадахгүй хоолонд орохгүй байнаа гэдэг чинь үнээ ярьж хөөрөлдөж чадахгүй , үнээ ярьж хөөрөлдөж чадахгүй учир үнэ бичсэн цаасаа илгээх боломжгүй , үнэ бичсэн цаасаа илгээх боломжгүй байнаа гэдэг чинь би  монголруу илгээж чадахгүй монголчууд цаг барьдаггүй ч бусдыг цаг барихыг шаарддаг болохоор цагын юм цагтаа гээд намайг хаяж байгаам.
Тэгээд ийм сонин бизнэсийн соёлын ялгаанаас болоод наймаа хийсэн юм байхгүй мөнгө олсон юм байхгүй ..
Хятад хүмүүстэй найз болчуул үнэндээ сайн найзууд авч найз болохоос өмнө олон бэрхшээл туулахын нэг нь энэ бөлгөө...

ийм бичлэг олов

Comments