Үзэсгэлэн үзэв


Өнөөдөр буюу гурван сарын арван долооны өдөр нилээн хэдэн үзэсгэлэн үзээд ирлээ..
Эхний үзэсгэлэн
Эзэнт гүрний түүхийн талаарх үзэсгэлэн ..
Чингисийн хойч үе болох хаадуудындэлхийн талыг эзэлэн суусан хот  улсуудын өнөөгийн байдлыг сурвалжилсан талаарх гэрэл зургын үзэсгэлэн юм байна..
Манай хаадууд тухайн газар суурьшиж суухдаа, тус улсын барилгын дизайны үндэс суурийг тавилцаж байсан байна.
 Даанч миний нөгөө гайхалтай утасны дэлгэц хагарсан тул арваад жилийн өмнөх үед үйлдвэрлэгдсэн утас маань зургыг нь авч чадах камер байсангүй тул амаар та бүхэндээ ярьж өгөхөөс ..
Гол дурсгалууд нь Иран, Узбекстануудын нутагт байгаа юм байна гэж ойлголоо..
Узбекстанд монгол хааны суурьшсанаас хойш байгуулсан зах, одон орон судлалын төв, тэгээд маш олон ордонгууд нөгөө гоё чимэгээрээ өнгө үзэмжээрээ байна шүү.. Гайхамшигтай .. Гол барилгын материал нь тоосго юм байна .. Тоосгоны ирмэгээр тэр хээ хуарыг ямар гайхамшигтайгаар дүрслээ бэ гэж уулга маш их алдаж байлаа .. Зөвхөн тоосгоор тулгуур баганагүй бөмбөгөр оройтой барилга барьсан байна . Энэ бөмбөгөр оройтой барилга нь дэлхийн бөмбөгөр оройтой барилгын эх суурийг тавьж цаашдаа европын орнууд дэлхий дахинаа ашигласан юм байх...
Та бүхэн харсан бол гайхнадаа ..
Одон орон судлалын төв байгуулсан нь үнэхээр гайхамшигтай байлаа.. нөгөө Бээжингийн олимпод хийгдэж байсан усан бассэйны ордон шиг харагдацтай мөртлөө бөм бөөрөнхий барилга байх..
Тухайн улсад одон оронг хөгжүүлж, судлаж байсан гэхээр гайхалтай биздээ ..
Энэ бол Чингисийн баатрууд дэлхийн талыг эзэлээд тэр их газар нутгыг захиран сууж, түүний үр хүүхдүүд  хаадуудын босгосон түүхийн дурсгалууд юм ... Сорхугтан хатны булштай бунханы зургыг тавьсан байгаа нь тэр гайхамшигтай хатан тус улсад маш хэрэгтэй зүйлс бүтээж ард түмэнд хүндлэгдэн хайрлагдаад , түүний бунханг үеийн үед шүтэж ирсэн юм гэсэн мэдээллийг уншиж байхдаа гэнэт ухаарч авлаа .
Би бүрр гайхлаа ... бид чинь араб гаралтай билүү гэмээр барилга байгууламжийн зургууд ... гэхдээ сайн ажиглаад байх юм бол  манай нөгөө ХАС тэмдэг чинь эр эмээрээ эрчлэгдэн заларч яваа харагдана лээ ..
Бас нэг сонирхол татсан зүйл гэвэл тухайн ордонд ямар ямар өргөө байсан талаар гарсан байна .. Түүнд МӨНХ Галын өргөө гэдэг нэртэй өргөө байжээ... Нөгөө бөөгийн ёсонд галаар биеээ ариусгадаг байсан галаар заслаа хийдэг байсан гэж тайлбарлаж байсныг бодоход энэ өргөөнд магадгүй шүтлэгийн ариуслын өргөө байсан болвуу... гал түлдэг өргөө байгаагүй нь лав....
Төмөр хаан нэг улсын цайзыг  баруун талаас нь үхлийн хөндий хэмээх цөлийг монгол цэргүүд туулсан нь отон дайралт гэлүү бүслэн дайралт гэлүү тийм дайралт болсон гэж дэлхийд тэмдэглэгдэн үлдсэн байдаг гэнэ
Ираны нутагт хадгалагдсан түүхийн баримтуудын туйр л байхад Узбекстаны барилга шинээрээ шахуу байхын.. эндээс тухайн улсын ёстой нөгөө арчаатай арчаагүйг харахаар байна .. Манай улсад ч гэсэн ямар ил харагдахаар барилга байгууламж байдаг билээ... Ил харагддаг Хэрлэн барс хот, Хар хорин хотыг бид газрын тоостой нь арчиж хаяад туйрхан муйрхан үлдээсэнийг би тайлбарлаад байх нь илүүц бизээ.

Тэмтэрэхүй Үзэсгэлэн..
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн кремак урлал буюу шарваар бүтээж галд хатаагаад шаазан бүтээлүүд хийснийг нь үзэх юмсан гэж бодсоор санамсаргүй үзлээ ..
Шаазан өөрөө их мундаг материал юм аа ... Тусгай шавар байдаг юм байна .. тэгээд нөгөө гоё машин энэтэрээр эргүүлдээд өөрийн чинь тархинаас юу гарнуу тэрийгээ бүтээгээд байхаар сайхан урлал..
Дунд сургуулийн системд яахаараа нөгөө л олон жил хэрэгжүүлээд нухаад байдаг аргаагаа хичээллүүлдэг юм болоо гэж бодогдуулахаар ... энэ олон хүүхдүүдээс юу гарах бол ... магадгүй мяган хүүхэд магадгүй арван мянган хүүхдээс ганц сайн уран бүтээлч гарах ч  юм билүү.. магадгүй тэр хүүхдүүдийн амьдралыг үзэх үзэлд өөр арга барил үүсэх ч юм билүү.. яагаад бид дандаа мөнгөгүй бүтэхгүй бүтээхгүй гэж боддог юм бэ... томчуудаа..
Тэгээд  зургын апратгүйдээ жаал гутрав... хүүхдүүд үнэхээр хөөрхөн бүтээл хийжээ.. нэн ялангуяа надад тэр аяга, алим хоёрыг дүрсэлсэн нь их таалагдсан ..
Гэнэт тэгэж бодлоо... эрт дээр үеийн хүй нэгдлийн хүмүүс иймэрхүү дүрслэлийг хийж өөрийн гарын урыг сайжруулж байсан болвуу гэж ... кэкэ...
Хэрвээ бидний үеээс хойш олон мянган жилийн дараа уг бүтээлүүдийг малтаж олоод юу гэж бодох бол . гэж...
Сонин үзэсгэлэн байлаа.. нэг өдөр кремик сургалтанд сууж өөрийн бүтээлийг хийх гээд үзэж тарна даа би .. кэкэ ..

Монголын уран зургийн галлерей оров..
Сэтгэлд  хүрсэнгүй ... Үүрээ сэндийлсэн шоргоолж ч юмшиг эв хавгүй харагдаж байв... Яг уран бүтээлд  нь ороод мэдрэмж авах гээд яг эхэлж байхад дуусаж байгаам шиг..
Миний бодлоор үнэхээр баялаг биш байна .. Яагаад тэр гайхалтай үүх түүхтэй , оюуны баялаг ихтэй улсуудаас  ийм бүтээл гарлаа гэж зарлаж байгаам бэ .. үнэхээр гунигтай санагдлаа..
Надад их таалагдсан зургууд гэвэл 1950аад оны үед зурагдсан Азарганы ноцолдоон, Бухын ноцолдоон, Ажлын дараа , Шууданч гэх мэт дээр үеийн зургуудыг харж гайхан бишрэв.
Мөн дал наяад онд бүтээгдсэн бололтой зүү ороох оёогоор оёгдсон бүтээлүүд үнэхээр нүд хужирлав... сүүлийн үед өөртөө чөлөөт цагаараа зүү ороох оёдол хийнэ гэж мөрөөдөж яваа нэгэн. Бидний соёл шүүдээ .. өчүүхэн энэ соёлыг судлаж үзвэл ямар их зүйл байдаг болоо.. гайхалтай ..
Орчин үеийн урлагын бүтээл нээх нэмэгдсэн зүйл алга байналээ ... дандаа ерээд оноос өмнөх юмуудаа ... Саранцацралтын нэг бүтээл байсан санагдана ... Саранцацралт өөрийн гэсэн зураг зурах арга барилаа бүрэн бүтээсэн гайхамшигтай бүсгүй шүү.. Зургыг нь хараад л энэ саранцацралтынх байхдаа гэхээр л мөн байхын кэкэ ..
Уран зургын галлерейн сан хөмрөг таалагдсангүй э.. Магадгүй би олон үзэсгэлэн гаргаад ихэнхийг нь хураацан байхад очсон юм боловуу ... бөө мэдээ ..

Төрийн музэйг үзэж сонирхов.
Энэ музэйны утга учир ямар учиртай болохыг би ерөөсөө ойлгосонгүй .. Төр засгийн минь гаргаж байгаа музэйн сан хөмрөг шүүдээ ... Олон зурагчны бүтээлийг танилцуулмаар байгаа бол танилцуулсан шиг танилцуул... Зурагчдын музэй юмуу гэмээр зурагчдын танилцуулга түүний бүтээлээс дээжлээд хоёр гуравыг л тавьцан байртай .. Тэгээд Очирбат гуайг ерөнхийлөгч байх үеийн гадаадын орнуудаас бэлэглэсэн зүйлсийг л тавьж үзүүлж байгаа бололтоймаа..
Манай улсын парлемантын түүхийг үзүүлчий гэж санаж бүтээсэн музэй бололтоймаа ..
Соц нийгмийн үед гадаадын олон нөхдүүд бэлэглэсэн зүйлсийг тэгээд идээд уугаад дуусгасын болвуу яасын бол нэг ч мэдээлэл , нэг ч гадаадын нөхдүүдээс өгсөн бэлэг дурсгал алго..
П.Очирбатыг ерөнхийлөгч байхад өмсөж байсан хувцас, тэгээд түүнд бэлэглэсэн хүмүүсийн бэлгийг тавьсан байв... машшшшш хангалтгүй ...
Хэрвээ би зохион байгуулсан бол ....
Соц нийгмийн үеийн зураг хөрөг болоод гадаадын нөхдүүдийн бэлэглэсэн дурсгалууд ...
 төд төдөн онд тийм тйим нийгэмлэг холбоонд Монгол улс  элссэн талаарх мэдээлэл
Монголын төрийн бэлэгдэл ямар ямар юм байдаг талаар нөгөө сүлд ,тамга, туг, далбаа энэтэрийн талаар мэдээлэл оруулах
Ерөнхийлөгч тус бүр дээр талбай гаргаж тэдгээрийн  өмсгөл хувцас болон түүнд гадаадын нөхдүүдээс бэлэглэж байсан бэлэг дурсгал
Сонгуулийн мэдээлэл хайрцагын талаарх мэдээлэл
Аа тэгээд төрийн талаар сонирхдоггүй надаас ийм юм гарч байгаам чинь төрийг судалдаг судлаачдаар нь ямар зүйл гарах бол .. Ямарваа нэгэн зүйлийг хийхэд үнэхээр сэтгэл дутах юмаа...
Тэр том төрийн ордонд хэд хэдэн давхараар нь музэйгээ гаргаад хүн амьтныг оруулаад бахдуулаад бахархуулаад байх төр шиг төртэй юм шүү гэдгээ харуулах боломж яагаад байхгүй гэж ..
Арай л хэтэрхий сонин музэй байлаа .. түүхийн музэй үзүүлэх гэж байгаам болвуу гэхээр хаадын хэдэн зурагтай юм , зурагчдын музэй үзүүлэх гэж байгаам болвуу гэхээр зурагчин бүрээс дээжлээд ганц нэг зураг тавьсан юм , төрийн музэй үзүүлэх гэж байгаам болвуу гэхээр Очирбатаас өөр хүн эдлэл хэрэглэлээ өгөөгүй бололтоймаа.
Тэгэхээр нээх сонин эрлийз музэйгээр зочилчоод ирлээ ..
Хоёрдавхарт нь харин төрийн есөн цагаан сүлд байдаг юм билээ ... Сүртэй гэж жигтэйхэн харагддаг юм билээ .. харин тэрүүгээр чинь ганц сайхан бахархлаадаа ..

 Богдын музэй орохдоо харин апратаа авч орноо

Comments